Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг хэлэлцсэн.
Үүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт тодорхойлсон “Сонгох, сонгогдох эрхийн талаар” авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар Сонгуулийн ерөнхий хороо, Хүний эрхийн үндэсний комисс (Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс)-ын удирдлагууд өнөөдөр (2026.03.26) уулзав.
Гадаад улсад болон байнга оршин суугаа хаягаасаа өөр газар байгаа сонгогчдын сонгох эрхийг хангах үүднээс санал өгөх төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Энэ саналыг Улсын Их Хуралд хүргүүлжээ. Уг саналын дагуу боловсруулсан хуулийн төсөлд https://d.parliament.mn/ цахим хуудсаар олон нийтээс санал авч байна.
Сонгуулийн боловсролыг зөвхөн сонгуулийн жилээр хязгаарлахгүйгээр өргөн хүрээнд, тогтмол авч хэрэгжүүлэхээр нийслэл, 21 аймагт “Хариуцлагатай сонгогч” хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж Сонгуулийн ерөнхий хороо мэдээлэв.
Үндэсний номын сан, 21 аймгийн нийтийн номын санд сонгуулийн боловсрол олгох танхим, булан ажиллуулж байна. Мөн “Сонгуулийн боловсрол үндэсний хөтөлбөр” боловсруулан, эрх бүхий байгууллагаар батлуулахад хамтран ажиллахыг ХЭҮК-оос хүсэв.
Хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын ирц, оролцооны талаар мэдээлэл авахаар холбогдох байгууллагуудад хүсэлт хүргүүлсэн байна.
ХЭҮК-ын дарга Д.Сүнжид Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх тайланд тусгагдсан асуудлаар хийж байгаа ажлаа танилцуулж, хамтын ажиллагааны талаар ярилцаж байгаад талархал илэрхийлэв.
Сонгуулийн боловсрол олгох ажлыг өргөн хүрээнд хамтран хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, санхүүжилтийг шийдэх болон сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгаа нийтлэг гомдлын дагуу эрх зүйн болон зохион байгуулалтын арга хэмжээ авахад хамтран ажиллахаар тохиролцлоо.
Уулзалтад ХЭҮК-ын Орон нутаг хариуцсан тасгийн дарга Д.Ёндонжамц, Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир, Сонгуулийн ерөнхий хорооны хэвлэлийн төлөөлөгч-референт Б.Цэцэгдэлгэр нар оролцов.