УИХ-ын гишүүд зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 45 сум, 2 тосгонд ажиллаж, 15700 гаруй иргэд сонгогчидтой уулзсан байна.
Уулзалтын үеэр зүүн бүсийн иргэд багш, эмч нарын цалин, ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл бодитой бус байгааг шүүмжлэв. Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсан Чойбалсан хотын онгоцны буудал, Хавиргын боомтыг Чойбалсантай холбох ажлыг эрчимжүүлэхийг хүсжээ.
Цаашлаад сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн барилгын засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл, Төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, бэлчээрийн доройтол, малын өвчлөл, отрын бүсийн асуудалд анхаарлаа хандуулж нэгдсэн бодлого төлөвлөгөөтэй болох шаардлагатай зэрэг саналыг хэлжээ.
Эх сурвалж: МАН-ын бүлэг