ОХУ 24 цагийн хугацаанд мянга орчим дрон буюу нисгэгчгүй онгоцоор Украин руу халджээ.
Энэ нь дайн эхэлснээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг хоногийн дотор хийж буй хамгийн өргөн цар хүрээтэй дайралт болов.
Тодруулбал Оросын талаас 948 дроныг Украины хотууд руу харвасан байна. Эдгээр халдлагын улмаас дор хаяж гурван хүн амиа алдсан гэж Украины албаныхан мэдээллээ.
Түүнчлэн баруун хэсэгт орших Львов хотод байдаг, ЮНЕСКО-ийн өвд бүртгэлтэй 16 дугаар зууны үеийн сүмийн барилга сүйдсэн байна.
Энэ талаар Украины ерөнхийлөгч Володимир Зеленський "Сүүлийн халдлагын цар хүрээ нь ОХУ дайныг зогсоох бодолгүй байгааг тод харууллаа" хэмээн ярьжээ.
Одоогоор Оросын талаас уг халдлагын талаар ямар нэг албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Украины агаарын зэвсэгт хүчин ихэнх дроныг унагасан гэж мэдээлсэн ч зарим нутаг цохилтод өртсөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Мөн Украины талын мэдээллээр шөнийн цагаас илүү өдрийн цагаар хийсэн дайралтууд нь өргөн цар хүрээтэй байсан гэв.
Эх сурвалж: ВВС