УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2026.04.13) хуралдаж хоёр асуудал хэлэлцжээ.
Тодруулбал, Ерөнхийлөгчөөс УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжих эсэхэд байр сууриа нэгтгэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын ёсзүйгүй үйлдэлд хариуцлага хүлээлгэхээр тус зөвлөлд шаардлага хүргүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Бид парламентаа хамгаалахын тулд 126-уулаа болсон. УИХ-ын гишүүн 76 байхад цөөдөөд, лобби, хүчний нөлөөнд амархан автана гэж үзсэн учраас гишүүдийн тоог нэмсэн гэж би найддаг.
Гэтэл одоо парламентад халдах хуулийн төслийг Ерөнхийлөгч оруулж ирлээ. Ний нуугүй яръя, энгийн жишээ авъя. Хэдэн найзуудтайгаа хөзөр тоглоод сууж байлаа гэж бодъё. Гэтэл нэг нь нууцаар зураг аваад ёсзүйн хороо руу мөрийтэй тоглосон гээд бичиг явуулчихлаа. Ёсзүйн хороо ингэж болохгүй, мөрийтэй тоглоод байна гэж шийдвэр гаргаад УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг болох гэж байна.
Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэн ч хэнийг ч сонгосон бай олонход нь таалагдахгүй бол мултлаад гаргаад шидчихдэг болох гээд байна. Ингэвэл Монголын парламент дархлаагүй болно. Энэ хэнд ашигтай вэ гэдгийг хэдүүлээ бодоод үзье. Монгол Улсын Ерөнхийлөгч алдаа гаргаж байна. Алдаагаа залруулах эрх нь байгаа” гэв.