Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үйл ажиллагааг тус байгууллагын дарга, дэд хурандаа Б.Энхбат нээж, өнгөрсөн хичээлийн жилийн сурлагын чанар, амжилтыг дүгнэн, суралцагч хүүхдүүд болон сурган хүмүүжүүлэгч багш нарт баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. Мөн хичээлийн шинэ жилд зориулсан “Монгол Улс ба НҮБ” цахим хичээлийг нийт суралцагчдад танилцуулжээ.
Нээлтийн арга хэмжээнд “Кристина Ноблийн Хүүхдийн Сан”-гийн захирал Б.Амаржаргал болон холбогдох албаны хүмүүс оролцож, хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл гардуулав. Мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан, дуучин П.Хатанбаатар нар хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлэн гарын бэлэг гардуулжээ.
Үйл ажиллагааны үеэр тус сургуулийн багш, суралцагчид үеийн нөхдөдөө зориулан морин хуурын “Жонон харын явдал”, “Гал шарын магтаал” аялгууг эгшиглүүлэн, “Багшаа дуулъя” дуугаар мэндчилгээ дэвшүүлжээ.
Эх сурвалж: Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага