СОР17-ын хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж буй. Өнөөдөр (2026.08.21) “Бэлчээрээс дэлхийн зах зээлд: Монголын тогтвортой ноолуурын ирээдүй” сэдэвт хэлэлцүүлэг болно.
Хэлэлцүүлгээр монголын ноолуурын түүхий эдийн давуу тал, бэлчээрийн тогтвортой менежмент, малчдын амьжиргааг дэмжих тогтолцоог дэлхийн зах зээлийн өндөр үнэ цэн бүхий нийлүүлэлтийн сүлжээтэй уялдуулах зэрэг боломжийг хэлэлцэх юм.
Ноолуурын салбарын урт хугацааны тогтвортой хөгжил, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж, хөрөнгө оруулалт, түншлэл, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар мэдээлэл хүргэж төр, хувийн хэвшил, хөгжлийн түншүүд, санхүүгийн байгууллага, малчдын төлөөлөл болон олон улсын зах зээлийн оролцогчид санал солилцоно.
Монгол Улс дэлхийн зах зээлд нийлүүлэгдэж буй түүхий ноолуурын 40 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд ноолуурын анхан шатны үйлдвэрлэлд Монгол Улс, БНХАУ голлох байр суурь эзэлдэг. Харин өндөр нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын чиглэлд Итали, Их Британи зэрэг улс тэргүүлж байна.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам