gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   FIFA 2026
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.31
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.31
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.31
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Учрал: Монголчууд анх удаа Оюутолгой төслөөс ногдол ашиг хүртэнэ

М.Лхагвадулам
Нийгэм
5 цаг 47 минутын өмнө
Twitter logo

Өнөөдөр (2026.08.31) Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, дагалдуулан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн мэдүүлэв.

2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ.

Ерөнхий сайд Н.Учрал "Засгийн газар энэхүү төсвийн хүрээнд есөн шийдвэр гаргалаа. Байгалийн баялгийн үр өгөөжөө иргэддээ тэгш хүртээнэ. Жижиг дунд үйлдвэрлэл, хувийн хэвшлээ дэмжиж, эдийн засгаа сэргээхэд чиглэж байна. Оюутолгой төслөөс Монгол Улс анх удаа ногдол ашиг авах гэж байна. Үүнийг түлш эрчим  хүчний хараат байдлыг бууруулахад зарцуулна" гэж хэлэв. 

УИХ-ын дарга С.Бямбацогт "Монголчууд анх удаа Оюутолгой төслөөс ногдол ашиг авах гэж буй нь иргэдэд зориулах эх үүсвэрийг нэмж байна" гэлээ.

2027 оны улсын төсвийн төслийн онцлох тоо, мэдээллээс дурдвал: 

  • Төрийн өмчит компаниудын засаглал, ашигт ажиллагааг сайжруулна. 2027 онд төсөвт төвлөрөх ногдол ашгийн хэмжээ 3.5 их наяд байхаар тооцоолов.
  • Ахмад настанд суурь тэтгэвэр 100,000-300,000 төгрөг нэмж олгоно.
  • Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй болон амжиргаа доогуур иргэдийг даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийн хамтын төлбөрөөс бүрэн чөлөөлж, орлогыг нь хамгаална.
  • Бүх төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмнэ.
  • Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, иргэдийн татварын ачааллыг 840 тэрбум төгрөгөөр чөлөөлнө.
  • Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд иргэдийг 186.3 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна. Ажил хөдөлмөр эрхэлж буй 18-24 насны суралцагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө. Гарааны бизнес эрхэлж буй ААН, байгууллагын ажил олгогчийн төлөх НДШ-ийг 3 хүртэлх ажилтанд 36 сараар чөлөөлнө. Давхар ажил гүйцэтгэдэг иргэн өөрөө сонгож, аль нэг ажлаасаа НДШ төлнө.
  • 16 мянга орчим иргэнийг хөнгөлөлттэй зээл болон хамтын өмчлөл, түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд хамруулна.
  • Нэг хүүхэд-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбартай болно.
  • Ерөнхий боловсролын 100 сургуулийг сэргээгдэх эрчим хүчний системд холбож, дулаан алдагдлыг бууруулж, орчин үеийн технологийн шийдлээр шинэчилж “Ногоон сургууль” болгоно.
  • “Ногоон Чөлөөлөлт”-ийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нарны хавтан, цахилгаан хураагуур, цэнэглэгч станц, цахилгаан тэжээлт машин, механизмыг гаалийн болон онцгой албан татвараас чөлөөлнө.
  • Цахилгаан машин цэнэглэх 500 өртөө барьж байгуулах зэрэг багтаж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан