2026 оны байдлаар 10400 гаруй мэргэжлээс шалтгаалах өвчний тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 53 хувь нь тоосны болон химийн хортой бодисын шалтгаант өвчлөл байгаа аж. Сүүлийн дөрвөн жилд шинээр бүртгэгдсэн өвчлөлүүдийн дунд нурууны гэмтэл, нурууны мэдрэлийн ёзоорын дарагдал гэсэн өвчлөлүүд байна.
Азийн Хөдөлмөрийн Эрүүл Ахуйн Сүлжээний есдүгээр бага хурал "ANOH 2026" боллоо. Ази, Номхон далайн бүсийн хөдөлмөрийн эрүүл ахуйн салбарын 13 улсын 200 гаруй мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач, аж ахуйн нэгжийн төлөөллүүд чуулжээ.
Тус хурлаар ажлын байрны эрсдэл, хортой хүчин зүйлийн өртөлтийг бууруулах, ажилтны эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон улсын мэдлэг, туршлага, шинэ технологийг харилцан солилцсон.
АУ-ы доктор, дэд профессор, мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч Д.Нарансүх "Азийн Хөдөлмөрийн Эрүүл Ахуйн Сүлжээ нь Азийн орнуудад хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл мэндийг хамгаалах, тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх, Хөдөлмөрийн эрүүл ахуйн аюулгүй байдлыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагад үндэслэн 10 гаруй жилийн өмнө байгуулагдсан.
Өмнө нь Тайвань, Малайз, Тайланд, Солонгос зэрэг улсад зохиогдож байлаа. Манай орны хувьд ХАБЭА-н салбар харьцангуй шинээр хөгжиж байгаа. Хөдөлмөр эрхлэгчид ажлын байрандаа өдөр тутам эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж буй тодорхой хүчин зүйлсэд өртдөг.
Гэтэл эдгээр хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах хөдөлмөрийн эрүүл ахуйн тусламж үйлчилгээ үзүүлэх дэд бүтэц хангалтгүй байна. Тус хурлыг зохион байгуулснаар Ази тивийн улс орнуудын туршлага солилцох, сургалтад өөрсдийн мэргэжилтнүүдийг хамруулах, хамтарч судалгаа хийх, эрсдэл аюулыг бууруулах технологийг нэвтрүүлэх зэрэг боломжийг нээж байгаа нь ач холбогдолтой.
Манай оронд тулгамдаж байгаа асуудлын нэг нь засгийн газрын тогтоолоор батлагдсан техникийн зохицуулалт, сайдын тушаалаар батлагдсан журам стандартын хэрэгжилт хангалтгүй байна. Журам стандарт байгаа хэдий ч хэрэгжүүлэх хяналтын механизм, ААН байгууллагууд ажил мэргэжилтэй холбоотой өвчнөөс сэргийлэх арга хэмжээг хангалттай хэрэгжүүлдэггүй.
Хоёрдугаарт мэргэжлийн хүний нөөц хангалттай бус байна. Монголд ойролцоогоор 150 орчим эрүүл ахуйчид байдаг. ОУ-ын түвшинд есөн мэргэшсэн хөдөлмөрийн эрүүл ахуйч ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн байгууллага, хөдөлмөрийн эрүүл ахуйн лаборатори, их сургууль, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай. Монгол улс 1975 оноос хойш мэргэжлээс шалтгаалах өвчнийг бүртгэж мэдээлж ирсэн" хэмээлээ.
-184409-67652778020260917184421.jpeg)
"ANOH" байгууллагын Ерөнхийлөгч Филип Хиббс "Энэ удаагийн хурал илүү аслагдсан, хөдөлмөрийн эрүүл ахуйн тусламж үйлчилгээ хүрэхэд бэрхшээлтэй бүс нутгууд руу чиглэсэн. Хөгжиж буй Азийн орнуудад орчны болон хөдөлмөрийн эрүүл ахуйн стандартууд сул, хууль эрх зүйн шаардлагуудын мөрдөлт хангалтгүй байгаа учраас энэ талын асуудлыг шийдэхэд манай олон улсын хуралдааны гол зорилго оршиж байна" гэсэн юм.

Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын ХАБЭА хэлтсийн эрүүл ахуйн товчооны дарга М.Болормаа "Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ 6800 гаруй ажилтантай. Манай үйлдвэр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэстэй. Ажлын байрны аюултай хортой хүчин зүйлийн өртөлт түүний хэмжилт шинжилгээг хийж ажилладаг. Монгол Улсдаа уул уурхайн салбар болон хүнд үйлдвэрийн салбарт олон улсын лабораторийн итгэмжлэлтэй. Лабораторийнхоо хүрээнд ажлын байрны аюултай хортой хүчин зүйлийг хэмжиж холбогдох урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна" гэлээ.