УИХ-ын чуулганы өнөөдрийн /2026.09.22/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдаар томилохыг дэмжиж Засгийн газрын гишүүний тангаргаа өргөлөө.
Монгол Улсын ерөнхий сайд Н.Учрал "Засгийн газрын гишүүн томилсон тухай" захирамжийг уншиж танилцууллаа. Тэрбээр "Монгол Улсын ерөнхий сайд миний бие онцгой бүрэн эрхийн хүрээнд Г.Тэмүүлэн гишүүнийг Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдаар томиллоо" хэмээлээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт, Ерөнхий сайд Н.Учрал нар шинэ сайдад ажлын амжилт хүсэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гишүүний танилцуулгыг хүргэж байна.
Г.Тэмүүлэн 1981 онд Архангай аймгийн Ихтамир сумд төрсөн. Олон улсын харилцаа гэрээний эрх зүйн мэргэжилтэй. Төрийн захиргааны удирдлагын магистр зэрэгтэй.
ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
- 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
- 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
- 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
- 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
- 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
- 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
- 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
- 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
- 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга