Японы Токио, Канагава, Осака, Хёого мужуудад гадаад гаралтай болон гадаадаас ирсэн сурагчдад зориулсан улсын ахлах сургуулийн тусгай элсэлтийн орон тоо гэж байдаг.
Энэ жил олон хүүхэд өргөдөл гаргасанд тус орон тоо хүрэлцэхгүй болжээ. Сүүлийн жилүүдэд Японд амьдарч буй гадаад иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор ахлах сургуульд элсэх хүсэлтэй хүүхдүүд олширч байна.
Харин улсын сургуулиудын багтаамж, дэмжлэгийн үйлчилгээ хангалтгүй хэвээр байна. Тухайлбал Токио хотын япон хэлний нэгэн ахлах сургууль 250 хүүхдийн багтаамжтай ч 517 хүүхэд өргөдөл гаргажээ. Элсэх хүсэлтэй сурагчдын тоо боломжит суудлаасаа давсан үзүүлэлт долоон жилийн турш бүртгэгдсэн байна.
Мөн:
- Осакад 132 хүүхдийн суудалд 347 өргөдөл,
- Канагавад 229 хүүхдийн суудалд 236 өргөдөл,
- Хёогод 15 суудалд 25 өргөдөл тус тус иржээ.
Канагавад элсэгчдийн тоо гурван жил дараалан, Осака болон Хёогод дөрвөн жил дараалан орон тооноос хэтэрсэн байна.
Орон нутгийн боловсролын байгууллагууд “Японд саяхан ирсэн хүүхдүүд япон хэлний мэдлэг дутмаг байдлаас шалтгаалж элсэлтийн шалгалт өгөхөд хүндрэлтэй байна.
Мөн сургуулиуд болон гадаад гаралтай эцэг эхчүүдийн хоорондын харилцаа хангалтгүйгээс хүүхдийн сурлага, цаашдын боловсрол, ажил мэргэжлийн сонголтын талаар санаа зовох тохиолдол түгээмэл байна” гэв.
Эх сурвалж: Japan Today