gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     9.25
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 10
Зурхай
 9.25
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 9.25
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Өндөр настныг 71 жил амьдарсан гэрээс нь албадан гаргасанд иргэд эсэргүүцэн жагсжээ

Б.Нямдарь
Дэлхийд
3 цаг 13 минутын өмнө
Twitter logo
Б.Нямдарь
Twitter logo
Дэлхийд
3 цаг 13 минутын өмнө

Мадрид хотод 87 настай Марикармен Абаскалыг гэрээс нь албадан гаргаж буй нь.

Испанийн нийслэл Мадрид хотод 87 настай Марикармен Абаскал гэх эмэгтэйг 71 жил амьдарсан гэрээс нь албадан гаргахыг эсэргүүцэн хэдэн зуун хүн жагссан ч цагдаа нар түүнийг гэрээс нь нүүлгэн гаргажээ.

Түүнийг гэрээс нь гаргахын өмнө байрны гадна хэдэн зуун хүн цуглаж, нүүлгэлтийг зогсоохыг оролджээ. Зарим жагсагч орон сууцны үүдийг хаасан тул цагдаа нар хүч хэрэглэн тэднийг тараасан бөгөөд зарим мэдээллээр цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглаж, жагсагчидтай мөргөлджээ.

Иргэд “Марикармен, чи ганцаараа биш” хэмээн хашхирсаар байв.

Эцэст нь Марикарменыг орон сууцнаас дамнуургатай гаргаж, түргэн тусламжаар эмнэлэгт хүргэжээ. Түүнийг гарч ирэх үед дэмжигчид “Марикармен, чи ганцаараа биш” хэмээн хашхирсаар байв.

Тэр Мадридын төвийн Ретиро дүүрэгт байрлах орон сууцанд 1956 оноос хойш амьдарч байсан бөгөөд өдгөө 87 настай, хөгжлийн бэрхшээлтэй юм. Түүний эцэг уг байрыг анх түрээслэн амьдарч байсан бөгөөд гэрээ нь дараа нь эх, улмаар Марикарменд шилжсэн байна.

Гэвч 2018 онд уг барилгыг Urbagestión гэх үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын компани худалдаж авснаар нөхцөл байдал өөрчлөгджээ. Тус компани Марикармены сарын түрээсийг өмнө нь төлж байсан 500 еврогоос 2,650 евро болгон нэмэгдүүлэхийг шаардсан байна. Энэ нь түүний сард авдаг 1,350 еврогийн тэтгэврээс бараг хоёр дахин өндөр дүн байв. Дараа нь түрээсийн үнийг 1,650 евро болгон бууруулсан ч Марикармены хувьд мөн л төлөх боломжгүй хэмжээ байжээ.

Ерөнхий сайд Педро Санчес уг явдлыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй нийгмийн эмгэнэл” хэмээн тодорхойлжээ.

Марикармен уг шийдвэрийг эсэргүүцэн олон жил хууль зүйн тэмцэл хийсэн байна. Анхан шатны шүүх түүний талд шийдвэр гаргасан боловч давж заалдах шатны шүүх уг шийдвэрийг өөрчилж, улмаар Испанийн Дээд шүүх энэ оны гуравдугаар сард үл хөдлөх хөрөнгийн эздийн талд шийдвэрлэснээр нүүлгэн гаргах ажиллагааг явуулах эрх зүйн үндэс бүрджээ.

    Нүүлгэн гаргах ажиллагаа дөрөв дэх удаагийн оролдлогоор есдүгээр сарын 23-нд явагдсан байна.  Түүний өмгөөлөгч Беатрис Дуро нүүлгэн гаргах ажиллагааг хойшлуулах талаар сүүлийн мөч хүртэл хэлэлцээ хийсэн боловч хүсэлтийг нь хүлээж аваагүй гэж мэдэгджээ. Мөн үл таних нэгэн нэр хүндтэй зохиолч Марикармены түрээсийн төлбөрийн зөрүүг насан туршид нь төлөх санал гаргасан ч үл хөдлөх хөрөнгийн компани шинэ түрээсийн гэрээ байгуулах саналаас татгалзсан байна.

    Марикармены хэрэг Испанид орон сууцны үнэ, түрээсийн өсөлт болон удаан хугацаанд нэг гэрт амьдарсан түрээслэгчдийн эрхийн асуудлыг дахин хурцаар хөндөж байна. Тус улсын Ерөнхий сайд Педро Санчес уг явдлыг “хүлээн зөвшөөрөх боломжгүй нийгмийн эмгэнэл” хэмээн тодорхойлсон бол Испанийн Орон сууцны сайд уг хэрэг нь үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх дарамт, түрээсийн асуудлыг харуулж байна гэж мэдэгджээ.

    Эх сурвалж: Reuters, The Guardian, El País, Euronews, RTVE.
    Гэрэл зургийн эх сурвалж: Reuters агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан