gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон гэх “Эрдэнэс Оюутолгой”-н албан тушаалтны хэргийг шалгажээ

Г.Саруулсанаа
Нийгэм
6 цаг 15 минутын өмнө
Twitter logo
Г.Саруулсанаа
Twitter logo
Нийгэм
6 цаг 15 минутын өмнө
ААН-д 6.5 тэрбум төгрөгийн давуу байдал олгосон гэх “Эрдэнэс Оюутолгой”-н албан тушаалтны хэргийг шалгажээ Архивын зураг ашиглав

“Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн удирдах албан тушаалтан Э.Г нь албаны чиг үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Барилга байгууламж худалдан авах гэрээ”-ний нөхцөл хангагдаагүй, барилгын талбайг хүлээн аваагүй, хүлээлцсэн баримт үйлдээгүй, төслийг ашиглалтад оруулаагүй, барилгад улсын комисс ажиллаагүй байхад гэрээнд заасан төлбөрийн 80 хувь буюу 6,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгожээ.

Мөн сумын Засаг дарга Ю.Д нь татварын давсан орлогын үлдэгдэл болох 54,5 сая төгрөгөөр иргэний зээлийг төлсөн, Дундговь аймгийн удирдах албан тушаалтан Ц.А нь бусдад давуу байдал бий болгосон, Завхан аймгийн удирдах албан тушаалтан А.Г, Ч.Н нар нь төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна.

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 104 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, долоон гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, нэг гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 83 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 1021 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас найман хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, хоёр хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, хоёр хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 991 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн зургаан мэдэгдэл бичиж, мөрдөн байцаалтын нэг хэрэгт гурван объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.

Эх сурвалж: АТГ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан