Монголын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын шинэ чиг хандлага, дижитал шилжилт, хиймэл оюун ухаан болон инновацын талаар хэлэлцсэн mobiCONNECT 2026 олон улсын чуулган боллоо.
Энэ үеэр Мобиком корпораци зөвхөн харилцаа холбооны үйлчилгээгээр хязгаарлагдахгүй, цаашид бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилтоо танилцууллаа.
Өөрөөр хэлбэл, ирээдүйд Мобиком корпорац орлогынхоо дийлэнх хувийг харилцаа холбооны бус бизнесээс бүрдүүлэх зорилт тавьж байна. Энэ зорилгодоо хүрэхийн тулд баримталж буй дөрвөн үндсэн чиглэлийг Мобиком корпорацийн Стратеги хариуцсан захирал Б.Үнэнбат илтгэлдээ танилцуулсан юм.

1. Connectivity буюу шинэ үйлчилгээ
Шинэ технологи нэвтрэхийн хэрээр шинэ боломж, хөгжлийн шинэ гарц бий болдог. Мобиком корпорац өнгөрсөн жил амьдралын даатгалын Mobilife үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар тус үйлчилгээ 160 мянган хэрэглэгчтэй болжээ.
Мөн 5G үйлчилгээг нэвтрүүлснээс хойш Монгол Улсын хэмжээнд нийт 5G хэрэглээний 62.3 хувийг дангаараа бүрдүүлж байна. Цаашид ч 5G үйлчилгээг хөгжүүлж, хэрэглэгчдэд хүргэхийн зэрэгцээ үүнд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байгаа аж.
2030 он гэхэд Мобиком корпорацийн хүрэх зорилго нь зөвхөн харилцаа холбооны оператор бус, Монгол Улсын цахим дэд бүтэц, технологийн платформ болсон компани болно.
Connectivity буюу холболтын дэд бүтцэд суурилан дараагийн шинэ бизнесийн боломжууд бий болно. Тухайлбал, байгууллагын бизнест чиглэсэн нийт орлогыг жил бүр 11.9 хувиар өсгөх зорилт тавьжээ. Ингэснээр одоогоор шууд болон шууд бусаар хамтран ажиллаж буй Монголын 4000 гаруй аж ахуйн нэгжид бусад төрлийн үйлчилгээ санал болгож, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдэх юм.
Мөн шинээр танилцуулж буй mobiSpace үйлчилгээг онцолж болно. Мобиком корпорац өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймаг, 330 сум болон багт сүлжээгээ нэвтрүүлсэн ч асар уудам газар нутагтай Монгол Улсын хувьд харилцаа холбооны үндсэн дэд бүтцээр бүх газрыг бүрэн хангах нь томоохон сорилт хэвээр байна.
Тиймээс Мобиком корпораци Starlink компанитай хамтран хиймэл дагуулын сүлжээг ашиглан гар утсыг шууд холбох Satellite to Mongolia үйлчилгээг нэвтрүүлж байна.
2. Participation at Scale буюу платформ хөгжүүлэлт
Аливаа бизнесийг хөгжүүлэхэд бүх талуудын оролцоо чухал. Тиймээс платформын экосистемийг бий болгохдоо оролцогч талуудад тэгш боломж олгохыг үндсэн зорилгоо болгож байна.
Ингэснээр хэрэглэгч, айл өрх, төрийн байгууллага, мерчант, томоохон аж ахуйн нэгж, хөгжүүлэгчид болон түншүүд нэг цэгт “уулзах” боломжтой болж, жинхэнэ утгаараа экосистем бүрдэх юм. Улмаар улс даяар технологийн бүрэн шилжилтийг хийх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Үүний нэг жишээ нь MonPay үйлчилгээ. Мобиком корпораци 2018 онд Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанктай хамтран ажиллаж, Үндэсний цахим мөнгөний тухай хууль батлагдах үйл явцад оролцон, Монгол Улсын анхны цахим мөнгөний тусгай зөвшөөрлийг авч байжээ.
Өнөөдөр MonPay үйлчилгээ зах зээлд нэвтэрснээс хойш долоон жил болж байна. Тус үйлчилгээний зорилго нь зөвхөн хоёр хэрэглэгчийн хооронд гүйлгээ хийхээс илүү өргөн хүрээнд дижитал экосистемийг хөгжүүлэхэд чиглэжээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын цахим мөнгөний гүйлгээний 50 орчим хувийг дангаараа гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид үйлчилгээгээ улам өргөжүүлж, блокчэйн зэрэг дараагийн үеийн технологид чиглэн ажиллахаар төлөвлөж байна.
3. Intelligence Everywhere буюу хиймэл оюун ухаан
Хиймэл оюун ухааны гол давуу талын нэг нь үйл ажиллагааг хөнгөвчлөхийн зэрэгцээ зардлыг бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэх боломж гэдгийг онцлоод Мобиком корпорацийн дараагийн нэг чухал чиглэл нь хиймэл оюун ухааныг бүх түвшинд нэвтрүүлэх явдал гэлээ.
Тэрбээр “Бидний зорилго бол үйлчилгээ, үйл явц, хэрэглэгчтэй харилцах бүх түвшинд ухаалаг технологийг шингээх явдал. Үүнийг бид цаашдын үйл ажиллагааныхаа гол үзүүлэлт болгон авч үзнэ” гэлээ.
4. New Value Creation буюу шинэ бизнесийн домайн
Мобиком корпорац цаашид шинэ бизнесийн чиглэлүүдийг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд үүлэн технологи, кибер аюулгүй байдал, ухаалаг аж үйлдвэр, дижитал санхүүгийн үйлчилгээ, цахим засаглал зэрэг салбар багтаж байна.
Ийнхүү 2030 он гэхэд Мобиком корпорацийн хүрэх зорилго нь зөвхөн харилцаа холбооны оператор бус, Монгол Улсын цахим дэд бүтэц, технологийн платформ бүхий компани болохоо зарлалаа.