gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Талх дагасан зовнил

Эдийн засаг
2008-04-23
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2008-04-23

Үнийн хөөрөгдөл өнгөрсөн оны зунаас эхлэн монголчууд төдийгүй дэлхий нийтийг нөмөрч эхэлсэн. Энэ хугацаанд иргэд их зүйлийг үзэж, бүлтгэр хэдэн хүүхэд олон шөнийг өлсгөлөн угтав. Өмнө нь төсөөлж ч байгаагүй зүйл биелэлээ олж, дааж давшгүй хүнд ачаа нурууг минь холгох болжээ, энэ хэсэгхэн хугацаанд. Саяхан 320 байсан “Атар” талх 640 төгрөгт хүрч, 450-ын гурил 800 төгрөг болсон байна. Бас болоогүй 2500 төгрөгөөр мах аваад амттай хоол хийдэг байсан бол одоо 4500 төгрөгөөр мах авч, мөнгө хэмнэхийн тулд тогоо дүүрэн усанд үмх мах хийгээд буцалгаж байна. Яг л хар дарсан зүүд шиг дүр зураг амьдралд тулгарсан нь энэ.Энэ бүхэнд хэн буруутай, яагаад ийм зүйл болов, цаашид яах вэ гэсэн асуултууд ар араасаа цуварч салхинд хийсэх хамхуул мэт хариулт нэхэн дэгдэх болов.

Уржигдар Төрийн ордонд төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид үнийн өсөлтийн талаар хуралдсныг ард түмэн чих тавин чагнасан нь мэдээж. Үүнд иргэдийн хамгийн их хүсэн хүлээсэн асуудал бол талхны үнэ яагаад нэг өглөө сэрэхэд 200 гаруй төгрөгөөр нэмэгдэв, энэ бодит өсөлт мөн үү гэсэн асуултад хариулт авах байлаа. Арга ч үгүй юм. Монголд өмнө нь талх хэрэглэдэггүй хүн байгаагүй гэхэд хилсдэхгүй биз. Харин үнэ нь нэмэгдсэнээс хойш талхнаас олон хүн “гарч” байгаа нь ажиглагдах болсон. Өдөржин хөдөлмөрлөөд олсон хэдэн “цаас” нь ганц талх, жаахан мах, атга гурил гээд ойр зуурхан зүйлд л “дайчлагдаад” дуусч байгаа.Дээрх зовлонд унагасан талхны гайтай үнийн өсөлтөд өчигдөр хэн ч хариулт өгч барсангүй. Үйлдвэрлэгчид нь “том толгой” гаргаад ирээгүй юм байх. Уг нь ирсэн бол яагаад талхны үнийг огцом өсгөснийг хэлийг нь цуцтал шалгаах байлаа.Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар үйлдвэрлэгчид талхны үнийг хөөрөгдөж, ихээхэн хэмжээний ашиг олж байгаа, талхыг одоо 450 төгрөгөөр борлуулахад 5-6 хувийн ашиг хүртээд явах боломжтой талаар ярьсан. Мөн хэвлэлүүдээр томоохон үйлдвэрлэгчид он гарснаас хойш зөвхөн талхнаас долоон тэрбум төгрөгийн ашиг олж, иргэдийг мөлжиж байгаа талаар бичиж байна. Энэ бүхнээс харахад үндэсний томоохон үйлдвэрлэгчид гурил, шатахууны үнийн өсөлтөөр түрий барин монголчуудыг яс, арьс болгох төлөвлөгөөндөө хэдий оржээ гэх хардлага төрүүлж байна. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар /БӨХЗГ/-ын хийсэн судалгаагаар “Алтан тариа”-н I гурил он гарсаар 290 төгрөгөөр нэмэгджээ. Үүнээс буудайн үнэ 162, үйлдвэрийн зардал 41 төгрөг аж. Ингээд ашиг нь 87 төгрөг буюу 30 хувь юм. Харин талх 262 төгрөгөөр нэмэгдсэн, үүний 116 төгрөг нь гурил, 13 нь шатахуун, 57 нь үйлдвэрийн зардал.  Харин ашиг нь 17 хувь буюу нэг талхнаас 37 төгрөг унадаг байх нь. Сая гаруй хүн амтай нийслэлд том үйлдвэр өдөрт 100 орчим мянган ширхэг талх борлуулдаг гэвэл зөвхөн талхнаас 3,7 сая төгрөг халаасалж байгаа аж. Гэхдээ энэ нь нэг төрлийн талхнаас унах ашиг. Үүнээс гадна нарийн боов, олон төрлийн талх бий. Ингээд бодохоор үйлдвэрлэгчид чамлахааргүй мөнгө хүүдийлж суудаг бололтой.Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хувьд манайд монополь байдал тогтсон гэвэл хатуудахгүй. “Талх чихэр”, “Атар өргөө”, “Алтан тариа” гээд цөөн үйлдвэр нийслэлийн талх, гурилны ихэнх хувийг хангаж байгаа. Хэдийгээр талх нарийн боов, гурилны жижиг үйлдвэр олон байдаг ч үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн шинэчлэл, борлуулалтын хэмжээгээр дээрх үйлдвэрүүдийн хаана нь ч хүрэхгүй. Бизнест технологийн шинэчлэл хийж, бүтээгдэхүүнээ их хэмжээгээр борлуулах тусам зардал багасч, ашиг нэмэгддэг хууль бий. Ийм болохоор дээрх үйлдвэрлэгчдэд өрсөлдөгч байхгүй гэхэд болно. Дээрээс нь иргэдийн орлого яаж ч буурсан талх, гуриланд хамгийн түрүүнд мөнгө зарцуулна. Иймд үнэ өслөө гээд бүтээгдэхүүний борлуулалт буурна гэсэн зовлон үгүй. Айх нэг л зүйл бий. Энэ нь үнэ хөөрөгдсөн гэж хуулийн хариуцлага хүлээлгэх вий гэсэн болгоомжлол. Гэвч энэ нь тийм ч айгаад байх зүйл биш. Манайх иймэрхүү нөхдөд хариуцлага тооцохдоо маруухан. Сайндаа л 250 мянган төгрөгөөр торгох хуулийн заалт бий. Харамсалтай нь ШБӨХЗГ-т уг  эрхийг өгөөгүй байгаа. За яахав, үйлдвэрлэгчдэд үнэ хөөрөгдсөн гэх ял тулгалаа гэхэд “бид зах зээлийн зарчмаар явж байна” гээд сүртэй эсэргүүцэх вий.Дээр таамагласанчлан энэ бүхнийг үйлдвэрлэгчид хүчтэй эсэргүүцэж байна. Тэдний хэлж буйгаар үнийн өсөлтийн талаарх хуралд үйлдвэрлэгчдийг залсан ч ирээгүй  аж. Талхны үнэ 640 төгрөг болсон нь бодит өсөлт бөгөөд холбогдох газрууд нарийн учрыг мэдэлгүй тооцоо хийсэн гэнэ. Тухайлбал, Засгийн газраас хөнгөлөлттэй үнээр “Талх чихэр” компанид 4600 тонн гурил өгнө гээд удтал хүлээлгэсний эцэст 800 гаруй тонныг өгчээ. Энэ нь ердөө л сарын нөөц бөгөөд гурилын үнийг барихад бага жин дарах аж. Мөн цагаан сараар гурил, талх, нарийн боовны үнийг бариснаас болж алдагдал хүлээсэн байна. Зовлон ингээд дундрахгүй аж. Хил, гааль  дээр түүхий эд саатсанаас тээвэрлэлтийн зардал нэмэгддэг байна. Жишээ нь, тээвэрлэлт саатсанаас болж нэг кг гурилд ойролцоогоор хоёр төгрөгийн зардал нэмэгддэг бөгөөд энэ нь бага мэт боловч үржүүлэхэд олон сая төгрөг болдог аж.Мөн талхны үйлдвэрийн хувьд тээврийн зардал хамаг ашгийг нь хамаад явчихдаг гэнэ. Холбогдох газрууд таван тонн ачааг 100 км-т зөөвөрлөхөд гарах зардлыг тооцож шатахууны үнэ талхны үнэд хэрхэн нөлөөлж байгааг гаргадаг. Гэтэл талх хөнгөн, мөн стандартын дагуу ачихгүй бол дарагдаж хэлбэр, чанраа алддаг. Иймд 100 км газар 892 кг талх л зөөвөрлөдөг гэнэ. Үүнээс үндэслээд тээврийн зардлыг тооцох тогтсон арга нь бодит бус. Өөрөөр хэлбэл, тээврийн зардал бодит байдал дээр тав дахин их байгаа аж. Түүнчлэн, “Атар” талхыг ихэвчлэн гэр хорооллын иргэд хэрэглэдэг. Гэтэл гэр хорооллын дэлгүүрүүдийн хоорондын зай хол байдаг. Бас уулын орой дээр байгаа дэлгүүрт таван талх хүргэж өгөх гэж бартаа ихтэй зам туулдгаас нормоос илүү шатахуун зарцуулдаг байна.Дээрээс нь талхыг сайн чанарын гурилаар хийдэг учир зардал өндөр гардаг гэх. Энэ мэтээр талх, нарийн боов үйлдвэрлэгчдэд зовлон их байгааг учирлав.Дээрхээс харахад Засгийн газар үнийн өсөлтийн талаар үйлдвэрлэгчдийг оролцуулж нарийн судалгаа хийж, шалтгааныг бүрэн тогтоох нь чухал байна. Өнгөрсөн сард АНУ-ын экспортын улаан буудайн үнэ нэг тонн нь 375 ам.доллар байснаа 425 болж өсчээ. Цаашид ч өсөх хандлагатай байгаа аж. Тэгэхээр манайд талхны үнэ хэд болж, даралт харвуулахыг тааварлахад бэрх юм. Иймд иргэд Засгийн газар, үйлдвэрлэгчид учраа хэрхэн олохыг ажиглаж,  хэдий болтол тэвчээр алдан суух вэ.

Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан