gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 25
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 5.23
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүн амын өсөлт амжиргааны түвшинд хүндрэл учруулж байна

Нийгэм
2008-04-14
0
Twitter logo

Дэлхийн хүн ам 1999 онд 6 тэрбум болсон бол НҮБ-аас гаргасан тооцоогоор XX зууны төгсгөлд 6.3, 2025 онд 8.5 тэрбумд хүрэх ажээ. Жил бүр дэлхийн хүн ам ойролцоогоор 60 саяар нэмэгдэж буйн дотор буурай хөгжилтэй болон хөгжиж байгаа орнууд энэ өсөлтийн бараг 90 шахам хувийг эзлэж байна.  Дэлхийн хун амын өсөлт нь нийгэм эдийн засгийн олон талын сөрөг нөлөөлөл үүсгэж байна. Үүнд хүн амын өсөлттэй холбоотойгоор дэлхийн хэмжээнд буурай болон хөгжиж байгаа орнууд хүн амын амжиргааны түвшинг дээшлүүлж орон сууц, тээврийн хэрэгсэл, эрүүл ахуйн нөхцөл, нийгэм хангамж зэргийг багтаасан амжиргааны бололцоот түвшинг хадгалахад хүн амын есөлтийн ямар хэмжээ тохиромжтой байх нь анхаарал татаж байна.

Ажиллах хүчийг ойрын 10 жилд ажлын байраар яаж хангах, одоо байгаа ажилгүйдлын хэмжээг хэвээр нь хадгалж чадах эсэх асуудлууд тулгарч байна.

Буурай хөгжилтэй орнуудад бий болсон цаашид хурдацтай өсөж байгаа хоол хүнсний дутагдал болон ядуурлыг хэрхэн багасгах, хүнсний нөөцийг шударгаар хуваарилахад дэлхийн хүнсний нөөц хэр хүрэлцээтэй байх, ойрын арван жилд хүн амын өсөлтийг хоол хүнсээр болон нэг хүнд шаардагдах калорлиг хэмжээгээр хангаж чадах эсэх нь эрдэмтэдийи анхаарлыг татсан хэвээрээ байна.

Хүн амын өсөлт эрс ихсэж байгаа ойрын ирээдүйд буурай хөгжилтэй орнуудад хүн бүр анхан шатны боловсрол эзэмшиж, эмнэлэгийн тусламж авч чадахаар боловсрол, эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэхэд ихээхэн бэрхшээл тулгарах болно гэж ихэнх улс орнууд үзэж байна.

Амьдралын түвшний доройтол нь өрх, ам бүлийн гишүүдийн тоонд шууд нөлөөлж амжиргааны түвшин улам доройтох хэтийн төлөв ажиглагдах боллоо.

Хөгжингүй орнууд буурай хөгжилтэй орны байгалийн тэнцвэрт байдлыг алдагдуулах замаар өөрийн материаллаг баялгийг нэмэгдүүлж байгаа нь буурай хөгжилтэй орнуудыг хөгжин цэцэглэхэд, улмаар хүн амын өсөлтөнд нөлөөлж байгаа эсэх зэргийг судалж үзэх нь чухал байна.

Хүн амын өсөлт: өнгөрсөн, одоо, ирээдүй
Дэлхийн хүн амын өсөлтийг эрдэмтэд нэгд: 1750-иад оноос өмнөх хоёрт; 1750-1950 он буюу Европ, Азийн хүн амын өсөлтийн, гуравт: 1950-1985 он буурай хөгжилтэй орнуудын хүн амын өсөлтийн үе, дөрөвт: 1985-2025 он. Энэ хугацаанд өсөлтийн хувь буурч, хүн амын тоо өсөх үе, тавд: 2025 оноос хойш тогтворжих үе хэмээн таван үе шатанд хуваан үзэж байна.

2000 жилийн өмнө дэлхийн хүн ам 250 мянга, Ү зуун Ромын хаадын ширээний төлөө тэмцлийн үеийн бичиг баримтыг үндэслэн манай эриний өмнөх үеийн хүн эм 270-330 сая байжээ гэж үздэг.

Б.Ц.Урланис манай эриний эхэнд дэлхийн хүн ам 150-200 сая байсан бөгөөд 1000 онд 300 саяд хүрсэн. Бүх хүн амын 2/3 нь Ази тивд оршин сууж байсан гэжээ, Ер нь энэ үед дэлхийн хүн амын өсөлт байгалийн шалгарлаар аажмаар явагдаж зарим нь зарим үед өсөж, зарим үед өсөлт нь удааширч байсан байна. Тухайлбал 1340-1350 онд Европд гарсан хар тахлын үеэр хүн амын өсөлт маш буурсан тухай түүхийн баримтад дурьдсан байдаг. Гэвч энэ уламжлалт өсөлтийн үед төрөлтийн түвшин одоогийнхоос өндөр байсныг хүн төрөлхтний түүх харуулж байна. Учир нь энэ үед дайн дажин, байгалийн гамшиг мөн төрөл бүрийн халдварт өвчинөөс хүн амын ихэнх нь нас барж, хүн амын өсөлтийн хэмжээ хязгаарлагдмал байсан байна.

Уламжпалт өсөлтийн дараагийн 200 жилийн туршид дэлхийн хүн амын өсөлтийн 37 хувь нь Европд ноогдож байв. Гэвч энэ үед Европын хүн амын нэлээд хэсэг Америк, Австрали, Шинэ Зеланд, Африк руу шилжин суурьшжээ. Энэ хугацаанд Азийн хүн амын өсөлт дэлхийн хүн амын өсөлтийн ихэнх хэсгийг ээлэж 1750 онд 455 сая байсан Азийн хүн ам 1950 онд 837 сая болжээ.

1750-1950 оны хооронд дэлхийн хүн ам урьд өмнөөс илүү хурдтай өсөж байв. 1800 онд дэлхийн хүн ам 1 тэрбум, 1930 онд хоёр тэрбум болсон байна. Энэ үеийн онцлог нь төрөлтийн түвшин өндөр /1850 онд 1000 хүн амд 30 төрөлт ногдож байсан тогтвортой байж аажмаар буурсан, нас баралтын түвшин харьцангуй багассан нь хүн амын өсөлт нөлөөлсөн гол хүчин зүйл байв, Нас баралтын бууралт нь үйлдвэржих, хотжих хөдөлгөөн явагдсан, шинжлэх ухааны ололт салбарт шинэ нээлт гарч үйлдвэрлэлд нэвтэрч эхэлсэн, ялангуяа эрүүл мэндийн салбарт хурдацтай хөгжиж, зарим өвчнийг бүр мөсөн устгасан, түүнээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт нэвтэрч эхэлсэнтэй холбоотой гэж үздэг.

Дэлхийн хун ам 1950-1985 онд 2.5-аас 4.8 тэрбум болж 2 дахин нэмэгдсэн нь маш хурдан өсөлт юм. Энэ өсөлтийг буурай хөгжилтэй орнуудын хун амын өсөлт бий болгосон ажээ. Энэ 35 жилийн дотор хун ам 2.3 тэрбумэар нэмэгдсэний 61 хувийг Ази, 25 хувийг Африк, Латин Америк, зөвхөн 14 хувийг Европ / хуучин ОХУ-ыг оролцуулаад/ Канад, АНУ, Япон, Австралийн бүс нутгууд хамтдаа эзэлж байна. Нас баралтын огцом бууралт, төрөлтийн өндөр түвшин нь буурай хөгжилтэй орнуудын хүн амыг нэмэгдүүлж улмаар хүн ам өсөх үндсэн шалтгаан болжээ. Нас баралтын түвшин буурсан шалтгаан нь анагаах ухааны ололт, эрүүл мэндийн салбарт гарсан дэвшилттэй холбон тайлбарлаж байна.

1985-2025 оны үед хүн амын өсөлтийн хурд буурч цаашид тогтворжих хандлагатай болно. 1960 онд дэлхийн хүн ам 3 тэрбумд хүрч, жилийн дундаж өсөлт нь 2 хувь /хөгжиж буй орнуудад 2.4 хувь/ байж жил бүр дэлхийн хүн амд 58 саяар нэмэгдэж байна. Гэвч 1970-аад оны үед буурай хөгжилтэй орнуудын төрөлт ерөнхийдөө буурсан боловч суурь хүн ам их учраас хүн амын тоо өсчээ. Өнөөдөр дэлхийн нийт хүн ам 6 тэрбумд дөхөж очоод байхад хүн амын өсөлтийн жилийн дундаж хувь 1.4 хувь, хөгжиж буй орнуудынх  1.7 хувь болон буурч байгаа боловч дэлхийн хүн ам жил тутам ойролцоогоор 80 саяар нэмэгдэж байна. Сүүлийн 40-өөд жилд хөгжиж буй орнууд хүн амынхаа эрүүл мэнд, ялангуяа нялхас, бага насны хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, наслалтыг уртасгахад чиглэсэн арга хэмжээ авч, хүмүүс гэр бүлийн гишүудийн тоог өөрсдөө сонгох боломжтой болсон байна. Дийлэнх оронд хүүхдийн тоог цөөн байлгах, төрөлтийн болон хүн амын өсөлтийн ерөнхий хурдацыг бууруулахаар шийджээ. Гэхдээ Европоос бусад бүх тивд өмнөх жилүүдийн өндөр төрөлт нь хүн амын тоог урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр нэмэгдуүлж байна. НҮБ-ын тооцооноос үзэхэд дэлхийн хүн ам 2000 онд 6.3, 2025 онд 8.5 тэрбум хүрч Ази, Африк, Латин Америкийн хүн амын өсөлт эрс ихсэх төлөвтэй байна.

НҮБ-ээс гаргасан хэтийн тооцоогоор 2025 оноос төрөлт, нас баралтын түвшин бага байх бөгөөд хүн амын өсөлт буурна. 2040 он гэхэд хүн амын өсөлт зөвхөн өөрийгөө нөхөн тогтвортой хандлагад орж 2100 онд дэлхийн хүн ам 11 тэрбум болохоор тооцоо гаргажээ.

Д.Дамдиндорж 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан