gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.04
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.04
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Даян аваргыг залгамжилсан далай аварга

Спорт
2008-01-25
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2008-01-25
Даян аваргыг залгамжилсан далай аварга

Монгол Улсын аварга цолтой бөхөөрөө Архангай аймаг улсад тэргүүлдэг. Луу гүний хэмээн алдаршсан Г.Вандан Батцэнгэл сумын уугуул. Тэрбээр арван засгийн наадамд 1915-1923 оны хооронд тасралтгүй есөн удаа түрүүлсэн. Улс хувьсгалын анхны цол олгосон 1922 оны “Цэргийн наадам”-д түрүүлсэн аварга.

Буур хэмээн олонд нэрлэгдсэн Нацагийн Жамъян 1925 оны наадамд түрүүлж улсын арслан, 1926 онд 10 давж, 1927 онд бас 10 давж түрүүлэн даян аварга цол хүртсэн бөх. Тэр улсын баяр наадамд олон жил сайн барилдсан Архангай аймгийн Цахир сумын уугуул, үндэсний спортын гавьяат мастер.
Гурав дахь аварга бол Архангай аймгийн Хайрхан сумын уугуул, 1944, 1950 онд Улсын их баяр наадамд түрүүлсэн Цэдэндоржийн Чимэд-Очир даян аварга.

Миний уулзаж буй бөх бол Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, Н.Жамъян даян аваргын зээ хүү. Улсын их баяр наадамд 2002, 2003, 2005 онд ес давж түрүүлсэн далай аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, далай аварга Гэлэгжамцын Өсөхбаяртай ийн ярилцав.

-Аварга та улсын баяр наадмаар сумын наадамд барилдаж үзсэн үү?
-Би наймдугаар анги төгстлөө барилдаагүй, гар бөмбөг, хөнгөн атлетик сонирхсон өндөр нуруутай, туранхай хүү байлаа. Есдүгээр ангид ороход Ч.Буян багш намайг үндэсний бөхийн дугуйланд оруулж аравдугаар анги төгсөх хүртлээ тэр багшийн номоор явж, үндэсний бөхөд үнэхээр дур сонирхолтой болсон. Энэ хооронд 11 насандаа бага хүүхдүүдийн барилдаанд 41 размерийн бакалан гуталтай гарч нэгийн даваанд ойчиж байснаа мартдаггүй юм. Харин дараа жил нь 12 насандаа хүүхдийн барилдаанд түрүүлсэн. Тэгээд нэлээд хэдэн жилийн дараа 19 насандаа өвөөгийн төрж өссөн сум Цахирын наадамд барилдлаа. Татан буугдсан Цахир сум дахин сэргэж баяр наадмаа хийсэн хэрэг. Тэр наадамд аймгийн заан Галбадрахтай үлдэж түрүүлсэн. Энэ үеэр хүмүүсийн “даян аваргын зээ хүү юм дуулгах нээ” гэсэн урмын үгс надад их хүч, чадал зориг хайрласан.

-Аймгийн баяр наадамд олон удаа барилдсан уу?
-Том жижиг уулзалт, тэмдэглэлт баяруудад цөөн биш удаа барилдсан. Яг улсын их баяр наадмаар бол 20 насандаа Архангай аймгийнхаа баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.  Энэ өдөр аав ээж хоёр баярлаж, өвөө нь “Өсөхбаярыг бөх болгох гэж шавдуулаад хэрэггүй ээ. Аяндаа бөх болох шинж мэдрэгдээд, барилдах хүсэл тэвчээртэй болоод ирэхээр нь 20 нас хүрэхээр нь барилдуулаарай” гэж захисныг хэлсэн. Үүнээс хойш үндэсний бөхөд бие сэтгэлээ зориулахаар сэтгэл шулуудсан.

-Улсынхаа нийслэлд ирээд яаж, бөхийн эрдэмд суралцсан билээ?
-1990 онд нийслэлд ирээд явж байхад бөхийн холбооны дэд тэргүүн байсан П.Даваасамбуу гуай ямар ч цол зэрэггүй, өндөр горзгор хүү намайг улсын залуучуудын шигшээ багт хичээллүүлэв. Тэнд Архангай аймгийн уугуул Н.Ганбаатар багш дасгалжуулагч хийж байв. 50-60 хүүхэдтэй чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэр олон хүүхдийн нэг хэсэг нь орхиод алга болсон. Нөгөө хэсэг нь ядарч тэвчээр алдаад явсан. Гучин хүүхэд уйгагүй хичээллэж, тэндээс олон сайхан бөх гарч ирсэн. Түүний дотор аварга Д.Сумъяабазар бид хоёр нэг багшийн шавь болж насаараа найзлаж, нөхөрлөж, өрсөлдөж, барилдаж явна. Энэ бөхийн дугуйланг түшиглэн Н.Ганбаатар багш “Тулгат” клуб байгуулж сургалтаа явуулж эхэлсэн. Яг энэ үеэр дархан аварга Х.Баянмөнхийн “Шонхор” клубтэй чөлөөт болоод үндэсний бөхийн өрсөлдөөн бий болж, бөх хөгжих нэг сайхан боломж бий болсон доо.

-Бөхийн замд ороход нөлөөлсөн гол зүйл юу вэ?
-Миний хувьд бөхийн удам угсаа гэж ойлгодог. Гэхдээ бөх болно, бөхөд бүх зүйлээ зориулна гэвэл маш олон талын нөлөө бий. Олон түмний сайхан сэтгэл, сайн багш нарын чанартай сургалт, өөрийн дур сонирхол гээд олон юм байна. Дургүй зүйлдээ хэн ч яаж оролдоод ахиц гаргахгүй. Би бөхийн орчинд өсч хүн болсон. Сайн сэтгэлтэй хүн бүр надад тусалсан, их итгэл найдвар хүлээлгэж байсан. Энэ бүгдээс би бөхөд үнэн сэтгэлээсээ дуртай, сонирхолтой болж тодорхой амжилтад хүрсэн гэж ойлгодог.
-Нэр хүндтэй бөхчүүдээс өөрт тань тусласан хүн бий юу?

-Нутгийн болоод алдар цуутай нэлээд хэдэн бөх надад анхаарал халамж тавьж байсан. Түүний дотор Монгол улсын дархан аварга Ж.Мөнхбатыг нэрлэх учиртай. Анх хотод ирэхэд бөх сонирхдог учраас би Ж.Мөнхбат аваргыг газрын хаанаас ч таньдаг. Аварга намайг яаж таних билээ гэж боддог байв. Гэтэл аварга надад нэг л дотно хандаад байлаа. Хожим учрыг сонсоход өвөө маань намайг захисан юм билээ. Тэгээд уулзаж учрах бүртээ элдвийг асууж лавлаж, зөвлөгөө өгдөг байж. Нарийндаа намайг хөндлөнгөөс ажиглаж, амжилт гаргах бодлогыг боловсруулж явсан шиг байгаа юм. Бөхөд амжилт гаргахад олон түмний дэмжлэг, найз нөхдүүдийн маань туслалцаа, ахмад бөхчүүдийн арвин туршлага чухал. Ингээд Ж.Мөнхбат аваргатай сайн харилцаа тогтож, багш шавь болсон. 1995 оны наадмын бэлтгэлд багшийнхаа дэргэд гарч өдөр тутмын сургалт, сургаалаар наадмын бэлтгэлээ базаасан.

-Өөрөө 1995 онд улсын цол хүртсэн байх аа.
-Тийм ээ. Залуу бөх улсын наадамд шууд заан цол авсан нь тэр жил.

-Анх улсын цол авсан барилдаанаасаа яривал?
-Улсын их баяр наадам энгүй сүртэй, залуу бөхчүүдийг шалгасан шиг шалгадаг. Би 1993 онд наадамд зодоглоод нэг даваад Ховдын Цэцэг сумын уугуул улсын начин Д.Ганболдод шороодсон нь их сургамжтай. Гурван жил томчуудад нухлагдаад, залуучуудтай ана мана үзэлцээд ирэхэд ямар ч бөхийн гарын аяыг даахтайгаа болдог. Би 1995 онд тийм байдалтай болсон. Энэ наадамд хоёр даваад Ж.Чойжилсүрэн арслан намайг авсан, дөрөвт Ч.Гочоосүрэн заантай барилдсан, тавын даваанд Ж.Мөнхбат багш авч улсын цолонд хүргэсэн. Зургаагийн даваанд Д.Сумъяабазарыг, долоод Б.Гантогтохыг давж улсын заан цол хүртсэн. Наймын даваанд Д.Мөнх-Эрдэнэ арсланг бараагүй. Улсын заан цол том шүү дээ. Ийм том цол аваад ёстой их баярласан. Аав, ээж, нутгийн олон түмэн баяр хүргээд, нэг л таатай байснаа мартдаггүй.
Б.Бунд
-Одоогийн бөхчүүд анхны цолдоо баярлаад л, ханасан шинжтэй бөхөө орхидог болжээ?
-Тийм байдал ажиглагддаг. Би бол ханаагүй ээ. Тэр жил дөнгөж 21 настай, ид жагсаж байсан болохоор улам үзэх, өрсөлдөх зориг шулуудсан гэж хэлж болно.

-Өөрөө зарим жил сайн барилдаад л… Өөрөөр хэлбэл их л завсарлагаатай түрүүлэх юм даа?
-За тэр үнэн шүү. 2002, 2003, 2005 онд Улсын баяр наадамд түрүүлсэн. 2004 онд Л.Пүрэвжав харцагaд өвдөг шороодсон. Одоо харж явахад сайн бөхөд өвдөг шороодсон байна билээ. Ер нь бөх хүн бүдүүн өвсөнд гэж үг бий. Бөх даваатай, унаатай шүү дээ. Яахав 2004 оны наадмаар олимпод барилдахаар жин их хасч цөмөрсөн үед наадам таарсан. Орос, Украинд хоёр ч удаа бэлтгэл хийгээд ирсэн үе. Тийм болохоор их хөлс урсгаж, их хөдөлмөр зарсан жил байв. Хүний хөдөлмөрийн үр дүн эрт орой заавал гардаг. Энэ их бэлтгэлийн ачаар 2005 оны наадамд түрүүлсэн хэрэг.

-Үндэсний бөхөөс өөр ямар бөхийн төрөлд амжилттай барилдсан билээ? 
-Чөлөөт бөхөөр олон жил хичээл сургалтад хамрагдлаа. Улсынхаа аваргыг хэд хэдэн удаа хүртлээ. 2001 онд Ази тивийн аварга болж, 2003 онд дэлхийн цомоос хүрэл медаль хүртсэн, чөлөөт бөхөөр 30 орчим медаль зүүсэн. Миний найз Д.Сумъяабазар, Д.Ганхуяг нар гол өрсөлдөгч минь байв. -100 кг, +100 кг-д хүч үзэж дээ.

-Та нарын үеийнхнийг чөлөөтөд хүсэн хүлээсэн амжилтыг үзүүлж чадаагүй гэж шүүмжилдэг?

-Тэр үнэн биз ээ. Уг нь А.Сүхбат, Б.Гантогтох, Д.Сумъяабазар биднийг хамтад нь бэлтгэл хийлгээд байсан бол хэн нэг нь илүү өсч, улсынхаа нэрийг гаргаж амжилт үзүүлэх байсан болов уу гэж би боддог. Яагаад ч юм бэ, нэг нийлж чадалгүй залуу сайхан насаа өнгөрөөчихлөө дөө.

-Өдгөө жин өсч байна уу?
-Жин өсч байгаа, 140 кг-тай.

-Цагаан сарын барилдаанд бэлтгэж байна уу? Яаж барилдах гэж төлөвлөж яваа вэ?
-Бэлтгэлээ сайн хийж байгаа. Энэ цагаан сараар шуугиулж өгнө, та харж байгаарай. Тэгээд ч цагаан сарын барилдаан тэр жилийн бөхийн өнгийг тодорхойлдог. Цагаан сарын барилдаан үндэсний бөхийн хамгийн шударга наадам байдаг. Би 2003, 2006 оны цагаан сарын бөхийн барилдаанд түрүүлсэн амжилтаа ахиулна гэж бодож явна. Зарим жил бэртэл гэмтэл аваад тааруу барилдаж байсан тохиолдол бий. Хүн бүрт энэ тухайгаа хэлж явалтай биш, бөх сонирхогчид, танил нөхөд шүүмжилж байдаг юм.

-Бөх нэлээд ярилаа. Гэр бүл, ажил амьдралаа хуучлаач?
-Би Архангай аймгийн уугуул Б.Нарантуяа гэдэг эмч бүсгүйтэй айл болсон. Мэргэжлээрээ ажилладаг. Манайх дөрвөн хүүхэдтэй. Нэг нь охин, бусад нь хүү.

-Хүүхдүүд чинь бөх болох болов уу?
-Гэр орон буулгах гэсэн харчууд л байна. Бөх болвол би их дуртай байх сан...Барилдах байлгүй дээ. Бөхийн орчин, бөх эцэг байгаа хойно.

-Өөрөө үндэсний бөхөөр өнөөгийн амжилтаа ахиулна биз дээ?
-Их ачаалалтай бэлтгэл хийдэг үндэсний бөхөө хавьд орхихгүй. Орхивол эрүүл мэндэд тааруугаар нөлөөлнө. Би үндэсний бөхөөр олсон амжилтаа ахиулж явахдаа өвөөгийнхөө хүртсэн цолд хүрнэ гэж боддог. Хичээлтэй сайн барилдаж, бэлтгэлээ улам чамбайруулна.

-За танд өндөр амжилт хүсье.

P.S: Далай аварга ийн ярьж байлаа. Гэвч хэд хоногийн өмнө хөлдөө гэмтэл авсан тул сар шинийн барилдаанд хүч үзэхгүй бололтой.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан