Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер Их Британий хошин шогийн жүжигчин Саймон Бродкинд шоглуулснаасаа болж хэвлэлийн хурлаа цуцлахад хүрчээ.
Энэ явдал өчигдөр болсон бөгөөд тайзны нэрээрээ Ли Нельсон хэмээн алдаршсан жүжигчин ОУХХ-ны хурлын танхимд зөвшөөрөлгүй нэвтэрч улмаар тус холбооны ерөнхийлөгч Зепп Блаттерын дээрээс хуурамч мөнгө цацжээ. Тэрээр энэ үеэрээ “Үүнийг ав, Зепп. 2026 оны дэлхийн аваргыг Хойд Солонгост зохион байгуулахын төлөө” хэмээн хэлж байсан байна. Мөн Саймон Бродкин костюмныхоо энгэрт Хойд Солонгос улсын далбаа бүхий тэмдэг зүүсэн байжээ.
Жүжигчин Бродкин нь иймэрхүү этгээд, шог үйлдлээрээ алдартай бөгөөд өмнө нь 2014 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцохоор Бразилийг зорих гэж байсан Английн шигшээ багийн тамирчдын онгоцонд суухыг оролдож байсан юм. Мөн 2013 онд Английн Премьер Лигт, Манчестер Сити-Эвертон багуудын тоглолтын өмнө Манчестер Ситигийн тоглогчдын хамт бие халаалт хийх гэж оролдож байжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Саймон Бродкин өнгөрсөн тавдугаар сард энэхүү үйлдлээ хийхээр төлөвлөж байсан ч оролдлого нь амжилтгүй болсон гэнэ. Гэвч тэрээр эцэст нь зорьсон доо ийнхүү хүрчээ.
Харин шоглуулсан ноён Зепп Блаттер хэвлэлийн хурлыг зогсоосон бөгөөд хурлын индэрийг цэвэрлэсний дараа үргэлжлүүлэх болно гэсээр танхимыг орхисон байна.