Филиппа Фогарти /BBC/
Японы нэг өнцөгт Ерөнхий сайдаа сонгож байхад нөгөө өнцөгт хямрал үүссээр. Рёгоку
ордонд сумогийн намрын барилдаан эхлэн хоёр дахь долоо хоногтоо орж байна.
Гэвч сумогийн их аварга тус барилдаанд харагдахгүй л байна. Монголд төрсөн, их
аварга Асашёорюү нь барилдах эрхээ түр хасуулснаас гүн хямралд орж, эх
орондоо буцсан юм. Японы сумогийн ноёд түүнийг буцаж ирэхийг хүсч байна уу, үгүй
юу гэдэг нь тодорхойгүй. Асашёорюү буюу Долгорсүрэнгийн Дагвадорж нь сумод
хамгийн их амжилттай барилдаж байгаа бөх юм. Тэрбээр 1999 оноос гараагаа эхлэн
барилдаан бүрт өөрийн амжилтаа эрчимтэй ахиулсаар дээд зиндаанд хүрч ёкозүна
буюу их аварга цолыг хүртсэнээс хойш дөрвөн жилийг ардаа орхиод байна.
Дагвадорж 21 барилдаанд түрүүлж гурван жилийн турш ёкозүна цолоо хадгалсаар
ирсэн билээ. Гэвч 26 настай хархүү сумогийн ертөнцөд “хамгийн муу жаал” хэмээн
алдаршсан аж. Их аварга Д.Дагвадоржийг сумогийн ертөнцийнхөн байнга шүүмжилсээр
байгаа юм. 2003 онд Японы сумогийн дүрэм журмыг зөрчин хориотой мэх хийснийх
нь төлөө шуугиан дэгдэж байжээ. Нөгөө талаас их аварга шүүгчдийн гаргасан
шийдвэрийг үл хүндэтгэн маргасан юм. Бас бэлтгэл хийх явцдаа залуу бөхийг
бэртээсэн гэх мэтээр ар араасаа хямрал зөрчилдөөнүүд гарсаар байгаа аж. Улмаар
өнгөрсөн долдугаар сард Асашёорюүгийн тэвчээр алдарсан бололтой. Японы сумогийн
холбоонд тэрбээр гэмтсэн тухайгаа уламжилж, бүс нутгийн үзүүлэх барилдаанд
оролцож чадахгүй болсноо мэдэгдсэн байна. Гэвч дараа нь Монголдоо Японы хөлбөмбөгийн
од асан Хидетоши Накатагийн хамт хүүхдүүдтэй хөлбөмбөг тоглож байхыг Японы телевизээр
үзүүлсэн байна. Сумогийн бөхийн холбооныхон уг явдалд ундууцан шуурхай арга
хэмжээ аван түүнийг хоёр ч барилдаанд оролцох эрхийг нь хасч, цалин хөлсийг нь
огцом бууруулжээ. Энэ нь сумогийн түүхэнд ёкозүна цолтой бөхийн эрхийг хассан
анхны тохиолдол болов. Уг шийтгэлээс болж Асашёорюү сэтгэлийн гүн хямралд орсон
юм. Хэвлэлийнхний мэдээлснээр тэрбээр олон нийтийн өмнө гарч ирэхээс
татгалзаж, байнга гэртээ бүгэх болсон байна. Өнгөрсөн наймдугаар сарын эцсээр
Японы сумогийн холбоо түүнийг “эх орон руу нь буцаан биеэ тэнхрүүлэх
хэрэгтэй” тухай эмчийн зөвлөгөөг хүлээн зөвшөөрч уугуул нутаг руу нь явуулсан
юм. Монголын үндэсний баатар Асашёорюү нь нутагтаа сайтар эмчлэгдэн эрүүлжих
нь эргэлзээгүй. “Хүмүүсийн үзэж байгаагаар их аваргын барилдах эрхийг нь хойшлуулсан
явдал түүний хувьд маш хатуу шийтгэл. Мөн монголчуудын хувьд ч маш тааруу
мэдээ” хэмээн “Mongol Messenger”-ийн эрхлэгч Индра Борхондой надад ярьсан юм.
Харин япончуудын хувьд үйл явдалд хоёрдмол байдлаар хандаж байгаа юм. Сумо
тайлбарлагч Жэк Саказакийн хэлснээр “Японы сумо нь зөвхөн спорт биш зан үйл
юм. Заримдаа харийн хүмүүс агшин зуур гялалзсан амжилтад хүрэх нь байдаг.
Гэхдээ бяр чадалтай байх нь сумогийн ганц үзүүлэлт бус аа. Сумо нь Японы хувьд
үндэсний уламжлалт спорт төдийгүй самурайн ертөнцийг бэлгэдэж байдаг.
Иймээс сумод бяр чадал, зан суртал, уламжлалт дэг гээд олон зүйлийг
хамааруулдаг. Сумогийн ертөнцөд эрх ямба, нэр төр, хангалттай хүндлэл байдаг.
Гэхдээ энэ бүхнийг нэг хүний эрх ашигт нийцүүлнэ гэвэл утгагүй. Сумо бөхийн
холбоо Дагвадоржид арга хэмжээ авсан нь зөв алхам. Ингэхгүй бол бусад сумочид
“дураараа авирлаж болох юм байна” хэмээн бодоцгоох болно шүү дээ” гэлээ.
Харин Японы “Times” сэтгүүлийн спортын мэдээний редактор Жак Галлагхер хэлэхдээ
“Хамгийн тодорхой зүйл гэвэл Асашёорюү бээр сумочдын дунд олон удаа үймээн
тарьсан явдал. Сумо нь маш эртний уламжлалт соёл, хүндэтгэл шингэсэн зан заншил
бөгөөд түүний дэг ёсыг алдагдуулбал япончууд таагүй хүлээж авах нь мэдээж. Түүнийг
япон хүн биш гэдгээр гадуурхаж байгаа юм биш. Зөвхөн сумогийн ертөнцөд түүний
гаргаж буй зан авирыг тэвчиж чадаагүйд л гол учир байгаа юм” хэмээжээ. Тэрээр
цааш нь хэлэхдээ “Ер нь Асашёорюү сумогийн дээд зиндаанд гарч ирсэн анхны
гадаад бөх биш юм. Жишээ нь, 1990-ээд онд Хавайгаас тодорсон хоёр бөх Акибоно,
Мусашимару нар байна. Монголын Хакухо гэхэд л өнгөрсөн тавдугаар сард Асашёорюүгийн
адил ёкозүна цол авсан билээ. Мөн Болгар, Орос, Солонгосын гээд олон арван бөх
доод зиндаанд барилдаж байгааг дурдлаа.
Ноён Галлагхер “Гадаадын бусад бөхийн хэн нь ч Асашёорюү шиг түвэг удаж
байгаагүй. Үүнтэй уялдан хоёр дүгнэлт гарч байна. Нэг талаас Асашёорюү зохих
ёсны сануулгаа авсан. Нөгөө талаас сумогийн холбоонд гаргасан түүний ааш авирын
тухай асуудал байна. Японы сумочид ийм бэрхшээлтэй цааш цаашдаа ч тулгарч болох
юм. Гэхдээ бэлтгэл сургуулилтын хатуу дэг жаяг болон хэв маягийг бид хадгалсаар
байх болно. Залуус ямар ч зовлон бэрхшээлгүй, ажил хийхгүйгээр мөнгө олж болох
юм. Харин сумо бол тэр чигээрээ бэрхшээл, сорилт юм. Сумод бөхчүүд өөрсдийгөө
бүрэн дайчлах ёстой. Доод зиндаанд барилдаж буй бөхчүүдийн хувьд амжилтад хүрэхэд
тийм амар биш. Тиймээс гадны бөхчүүдийн хувьд ч энэхүү ялгааг арилгах шаардлага
гарсан. Тэд бас гадаадад өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй байдаг. Тиймээс сумод
ямар нэгэн өөрчлөлт хийх шаардлагатай байна гэлээ. Түүнийхээр бол “Сумо
одоогоор ноцтой хямралд орчихоод байна”.
Сумогийн үзэгчид буурчээ. Тиймээс хөлбөмбөгийн нэгэн адил зах зээлээ өргөжүүлэх
хэрэгтэй байна. Хэдэн зуун жилийн өв уламжлалтай энэхүү спортыг сэргээхэд түвэгтэй
нь эргэлзээгүй биз. Мэдээж та сумочдыг бэлтгэлийн өмдтэй барилдаж байхыг
харахыг хүсэхгүй биз дээ. Уг спортыг уламжлалаас нь салгах утгагүй юм. Асашёорюү
одоогоор Монголын Улаанбаатар хотын баруун өмнөд хэсэгт орших амралтын газар
эмчийн хяналтад байгаа аж. Энэ сарын эхээр түүний ах “Асашёорюүг спортоо орхих
гэж байгаа” хэмээх таамаглалыг үгүйсгэсэн билээ. Сумогийн холбоо түүнийг
буцаан дуудах аж. Гэвч холбооны нэг гишүүн түүнийг сумод буцаж ирэхийг хүсэхгүй
байгаа гэнэ. Тэрээр хэлэхдээ “Асашёорюү нь өөрийн үүрэг, зорилгоосоо гажих
болсон. Хариуцлагаа ухамсарлан эелдгээр зодгоо тайлаасай билээ” хэмээсэн байна.
Д.Цэрэндолгор