“Хүйтэн дайны” үед АНУ-ын Ерөнхийлөгч Р.Рейган, ЗХУ-ын Ерөнхийлөгч М.Горбачев нарын хооронд бие биендээ буулт хийх тухай аман хэлэлцээ байсан хэмээн Английн Ерөнхий сайд Маргарет Тэтчерийн Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж ирсэн Жон Браун нотоллоо. Харин өнөөгийн Европын холбоо болон АНУ тэргүүн нар улс төрийн ийм хэлэлцээрийн ач холбогдлыг ойлгохгүй байгаа нь харамсалтай. “Барууны орнууд Оросын хилд тулж очсон нь тус улсын амин чухал эрх ашгийг хөндсөн” хэмээн тэрээр “USAWatchdog.com.” сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Магадгүй энэ нь санамсаргүй зүйл бас биш гэнэ. Дэлхий, тэр дундаа Америкийн иргэдийг амин чухал асуудлуудаас хөндийрүүлэх оролдлого аж. Хэрэв Украин дахь хямрал байгаагүй бол өөр нэгэн асуудал гарч ирэх л байсан. Дэлхий тогтворгүй байх нь Америкт ашигтай бөгөөд үр ашиггүй эдийн засгийн бодлогоо нуух боломжийг олгодог хэмээн Жон Браун үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл Пентагонд зориулан их хэмжээний захиалгыг бий болгож, хэдэн зуун мянгаар үнэлэгдэх “грант” буюу санхүүжилтийг эрдэм шинжилгээний байгууллага, ажилтнууд, улс төр судлаачдад олгоно гэсэн үг аж. Ийм санхүүжилтийн бодит үнэлгээг хэн ч тооцоолж чадахгүй.
Эдийн засагч Жеффри Пайк нэгэн шуугиан дэгдээсэн тооцоо хийж Америкийн нийт өр ДНБ болон төрийн өрөөс ч их хэмээжээ. Өнөөдрийн байдлаар төрийн өр 18 их наяд ам.долларт хүрсэн гэгддэг. Тэрээр нийт өр 50 их наяд бөгөөд энэ нь хамгийн багаар бодоход шүү гэж үзэж байгаа юм. Харин бодит тоо үүнээс ч аймшигтай. Юутай ч дэлхий дахинаа эргэлдэж буй “ногооны” хэмжээ 200 их наядаар хэмжигддэг гэнэ. Гэтэл тэдгээрийн гарал үүсэл тун тодорхойгүй байдаг аж.
Дэлхийн олон орны иргэд америк амьдралын хэв маягийг мөрөөдөж байхад Холбооны нөөцийн систем компьютерийн нэг товчлуурыг дараад энэ хэв маягийг дэмждэг. Ерөнхийлөгч Б. Обама нийгмийн халамж, эрүүл мэндийн шинэчлэлийг хэрэгжүүлдэг ч санхүүжилт Америкт байхгүй. Гэвч гайхамшигтай аргаар мөнгө гэнэт бий болж эмнэлгүүдийн дансанд орж ирдэг аж.
Ийм байдлаас гарах боломжгүй хэмээн Жеффри Пайк нотолж байна. Зарим нэгэн улс төрчид татварыг нэмэгдүүлэхийг санал болгодог ч эцэстээ тэр нь эдийн засгийн өсөлтийг боомилно.
“Хэзээ нэгэн цагт инфляци эсвэл гиперинфляцийг АНУ хэрэгжүүлэх болно. Ингэснээр амьдралын өртгийг тооцоолох дүрэм өөрчлөгдөнө. Тэтгэврийнхэнд үнийн индекс гурван хувиар өссөн гэх боловч бодит инфляци зургаан хувьд хүрнэ” хэмээн Жеффри Пайк үзэж байна.
Ийм хувилбарыг Холбооны нөөцийн систем аль хэдийнээ боловсруулжээ. Энэ хувилбар АНУ-ыг хүчирхэг, иргэд нь баян амьдралтай гэх домгийг юу ч үгүй болгоно гэсэн үг. Нэгэнт мөнгө үнэгүйдмэгц америкчууд 75 насандаа тэтгэвэрт гарах болно! Тиймээс өнөөдөр 50-60 настай хүмүүс өтөлсний дараа тэднийг юу хүлээж буйг сайтар тунгаан бодох хэрэгтэй гэнэ.
“Нэг л өдөр бүгд үгээгүй хоосон хүмүүс болно” хэмээн Д.Пайк анхаарууллаа. Харин зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Нөөцийн системийн аврал нь алтны нөөц бөгөөд өнөөдрийн байдлаар АНУ 8 133 тонн алттай аж.
Эх сурвалж: “Wealthdaily” сонин