gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тариалалт 50-60 хувьтай байна

Э.Оргил
Эдийн засаг
2015-05-19
0
Twitter logo
 
Э.Оргил
0
Twitter logo
Эдийн засаг
2015-05-19
Тариалалт 50-60 хувьтай байна

Сэлэнгэ аймагт хаврын тариалалтын явц 50-60 хувьтай байна. Энэ жил тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан аж ахуй нэгжүүдэд олгодог уламжлалт урамшуулал, хөнгөлөлттэй зээлийг хэвийн олгосон бөгөөд өр төлбөрийн үлдэгдэлгүй, сайн харилцагчдадаа хөнгөлөлттэй зээлийн урьдчилгааны хэмжээг багасгаж өгсөн гэж ХХААЯ-ны газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэллээ.

Мөн техник технологийн шинэчлэлд зориулж тодорхой хэмжээний урамшууллыг олгож эхэлжээ. Энэ талаар ХХААЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Энэ жилийн хувьд ХХААЯ-наас хаврын тариалалтад зориулж аж ахуй нэгжүүдэд ямар урамшуулал олгож байна вэ?
 -Энэ сарын 15-17-нд бид Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутгаар явж, хаврын тариалалттай танилцлаа. Хж  ахуй нэгжүүдийн тариалалт дундаа орсон байна. 60 хувьтай амжилттай яваа газрууд ч байна.

Түлш, үрийн будаа, ургамал хамгааллын бодис бордоо зэрэг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан олгодог дэмжлэгийг яамнаас олгосон. Тариалалттай танилцаж байхад аж ахуй нэгжүүд дутагдаж гачигдсан зүйл алга гэж байна. Мөн хаврын тариалалтаас өмнө бид аж ахуй нэгүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулж зарим нэг техник, технологийг олгосон.

-Өнөөдрийн байдлаар манайд хэр хэмжээний үрийн буудай байна. Хэдэн сортын буудайг бид хэрэглэж байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд 27 сортын үрийн буудай байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж ОХУ-аас 6000 гаруй тонн үрийн буудайг оруулж ирсэн. Энэ нь бид үрийн шинэчлэлийг багагүй хэмжээнд хийж байна гэсэн үг. Сүүлийн үед бид Алтайский 100, Алтайский 500, Алтайский 325 сортын үрийн буудайг түлхүү хэрэглэх болсон. Мөн Сэлэнгэ, Дархан 144 сортыг мөн хэрэглэж байна.

-ХХААЯ-наас газар тариалангийн бүс нутгийн хэдэн хувьд нь тосны ургамал тариалах, хэдэн хувьд нь улаан буудай тариалах чиглэл өгсөн бэ?
-Өнгөрсөн жил улсын 337.1 мянган га газарт уринш бэлтгэсэн. Энэ хаврын тариалалтын 300 мянган га-д улаан буудай, 13 мянган га-д төмс, 8.7 мянган га-д  хүнсний ногоо, нэг мянган га-д жимс, жимсгэнэ, 16 мянган га газарт тэжээлийн ургамал, 33 мянган га-д тосны ургамал тариалья гэсэн төлөвлөгөөг ХХААЯ-наас гаргасан.

Өнөөдрийн байдлаар улаан буудай тариалж байгаа газруудтай танилцлаа. Тосны ургамал тарьсан газар тааралдсангүй. Ер нь 300 гаруй мянган га газрын 15 хүртэлх хувьд нь тосны ургамал тариалж болно гэсэн зөвлөмжийн хүргүүлсэн. ХХАА-н сайдын аймгуудын Засаг дарга нартай байгуулсан гэрээнд ч үүнийг тусгаж өгсөн.

45 мянган га-д тосны ургамал тариална гэдэг нь дотоодын тосны хэрэгцээгээ хангалттай хангаж чадна гэсэн тооцоог мөн гаргасан. Харин өнгөрсөн жилийн хувьд 80 гаруй мянган га-д тосны ургамал тарьсан боловч маш бага буюу нийт талбайн найман хувьтай тэнцэх хэмээний ургац хурааж авсан юм.

-Газар тариалангийн бүс нутгийн тодорхой хувийг хөрсний элэгдэлд орсон, эвдэрсэн гэж үздэг. Үүний эсрэг ямар ажил хийж байна?
-Эхлэн тариалж байгаа буюу газар олгосны дараа хөрсний үржил шимийн буюу агро химийн шинжилгээг хийж өгдөг. Бид 2010 онд хөрсний агро химийн шинжилгээг хийсэн. Уг нь бол хөрсөн дэх ялзмагийн хэмжээ гурваас дээш хувьтай байх учиртай. Гэтэл дээрх шинжилгээгээр тийм газар байгаагүй. Харин хоёроос дээш хувьтай газар 54 хувь байсан.

Эхний шинжилгээг төрөөс хийж өгсний дараа ажахуй нэгжүүд таван жил тутамд өөрсдөө шинжилгээгээ хийх ёстой. Тэр цаг хугацаа нь уг нь болчихсон. Гэхдээ сүүлийн жилүүдэд газар тариалангийн компанид бордоог нэлээд хэрэглэдэг болжээ. Өмнөх жилүүдэд тариаланчид бордоог төдийлөн авдаггүй байсан бол энэ жил бордооны хэрэглээ нэмэгдэж байна. Энэ жил би мянган тонн бордоог аж ахуй нэгжид тараагаад байна. Тариаланчид бордоо, ургамал хамгааллын бодисыг хэрэглэж заншиж байгаа нь сайшаалтай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан