Өнөөдөр баруун зүгийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 16-18 метр, төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав, говийн бүс нутгийн баруун хэсэг болон Дорнод Монголын талаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 18-20 градус дулаан байна.
Өглөө 6 цагт 0 градус орчим, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар огцом дулаарах тул хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.
Дөрөвдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурт мөсний үзэгдэл идэвхижиж зарим голууд мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5-30 см нимгэрч мөсний нягт багасч, мөс хэврэгшиж байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.