Там там гэж хаана байх билээ
Тамтаггvй явбал там гэж тэр бус уу
V Ноён Хутагт Равжаа
ХУЛГАЙЧ гэж зєвхєн дэлгvvрт хармаа ухагчийг хэлэхгvй. Хувь хvн, тєр, байгууллагаас хvсээгvй мэдээгvй байхад нь эд зvйлийг нь хулгайлагчдыг бас хэлнэ. Хармааны хулгайч баригдвал талх хулгайлсан ч бай шоронд ордог бол тєрєєс хулгайлагч харин УИХ-ын гишvvн, сайд болон дэвших нь элбэг. Баригдсан ч хэн нэгнийг улс тєржvvлж байна гэж хариу загнах буюу харилцан хэн нэгнийг барьцаалж, болж єгвєл Ерєнхийлєгч, Ерєнхий сайдын єєрсдийнх нь хулгайг мэднэ гэдгээ ямар нэг аргаар зарласнаар нэгэнт бvгд хулгайч тул гээд харилцан чимээгvй болно.
ДЭЭРЭМЧИН гэж зєвхєн харанхуй буланд цvнхийг чинь булаагчийг хэлэхгvй. Хvсээгvй, мэдсээр байхад чинь тєрийн, байгууллагын, хувь хvний эд хєрєнгийг дээрэмдэхийг ч бас хэлнэ. Татвар тєлєгчдийн мєнгєнєєс УИХ-ын гишvvд 76-уулаа нийлж байгаад бvх хvмvvс мэдсээр, эсэргvvцсээр байхад дээрэмчин болгонд 250 сая тєгрєг ногдохоор дээрмийг гэгээн цагаан єдрєєр давтан vйлдэлтэйгээр бvлэглэн хийхийг ч бас дээрэм тонуул гэнэ. Гудамжны дээрэмчин баригдвал найман жилийн ял авдаг байхад тєрийн дээрэмчин баригдаад Vндсэн хуулийн шvvхээр яллуулсан ч тоохгvй хуулиа єєрчилж байгаад заавал дээрэмдэнэ.
АЛУУРЧИН гэж зєвхєн согтуугаар гудманд хvн хутгалаад алчихсан хvнийг хэлэхгvй. Тєрийн тvшээд тєрийн албыг хувийн зугаа цэнгэлтэй хутгаж, тєрийн онгоцоор ан гєрєє хийж эсвэл буруу шийдвэр гаргаж тєрийн албан хаагчийг vхэлд хvргэхийг бас хэлнэ. Гудамжинд хvн алсан хvн баригдвал цаазаар авахуулдаг бол тєрийн алуурчин харин vхэгсдийг єєрсдийг нь буруутгаад гэм ялгvй єнгєрнє.
Сэжигтэн гэж зєвхєн хэргээ хvлээхгvй байгаа байцаагдагчийг хэлэхгvй. Тєрийн албанаас єєр ажил хийгээгvй, ганц аяга цай зарах бизнесгvй байж тєрийн єгсєн бvх цалингаасаа хэдэн мянга, тvм дахин их хєрєнгє хураасан байцаагдаж амжаагvй байгаа дарга нарыг бас хэлнэ. Сэжигтэн нарыг дотор нь мангас, бирд гэж хоёр хувааж болно.
МАНГАС гэж зєвхєн vлгэрт гардаг 15 толгойт аварга том гэдэст аймаар амьтныг хэлэхгvй. Монголын тєрд єнєєдєр зєндєє байгаа дараахь олон толгойт амьтсыг ч бас мангас гэнэ. Нэг толгой нь тєрийн тvшээгийн зангиатай амгалан дvртэй, нэг толгой нь тєрєлхийн хулгайч донтоны илvv дутуу харсан гvйлгэн нvдтэй, нэг толгой нь араб морины наймаач маягтай, нэг толгой нь аль нэг иргэний хєдєлгєєний далд эзэн захиалагч тєрхтэй, нэг толгой нь цагдаа шvvхэд єєрийн хамгаалалттай албан ёсны авлигач дээрэмчний аймшигт заналхийлсэн царайтай, нэг толгой нь ард тvмэн, эх орон гэж орилох асар худалч амтай, нэг толгой нь харилцан гэмт хэргээрээ барьцаалалдсан шантаажчны занан зvхсэн нvдтэй, нэг толгой нь намын нэрээр авлига авагч асар их шуналын хоолойтой аймшигт амьтад.
БИРД гэж сударт гардаг тэнгэр шиг гэдэстэй, хялгас шиг хоолойтой, тэнгис шиг шуналтай амьтныг зєвхєн хэлдэггvй. Тєрийн нэрээр хулгайлсан бvхэн нь хоолойд нь тээглэж наашаа ч vгvй, цаашаа ч vгvй болж тээглэгсдийг бас хэлнэ. Мангасаас ялгаатай нь хулгайлж, дээрэмдэж, авлигадаж авсан асар их хєрєнгєє хэрэглэж зарцуулж чадахгvй, зах зухаас нь бугуйн цаг, орон байр, том машин болгочихоор баригдчих гээд айж ичээд хvн шиг тайван унтаж амарч ч чадахгvй яваа шуналтнуудыг бас бирд гэнэ.
Тєрийн эрхэнд єнєєдєр тvр гарагсад єєрсдийгєє харилцан эд мєрийн баримтаараа барьцаалалдсан гэмт хэргийн бvлгvvд гэдгээ албан ёсоор зарлаад байна. Эд мєрийн баримтууд нь Хууль зvйн сайд Одбаяр, УИХ-ын дарга асан Нямдорж, УИХ-ын гишvvн Хvрэлсvх, Ерєнхийлєгч Энхбаяр болон бусад бvх дарга нарт 76-1 (тэр хvн єєрєє хасагдаад)+18+? ширхэг хавтсанд байна. Энэ гэмт хэргийн бvлгvvдээс хэрхэн салах тухай Шагжийн, Цэвэлийн болон бусад толь бичгээс эрээд олсонгvй. Харин Эрvvгийн хуулийн зарим зvйл ангид байдаг гэж дам сонслоо.