Хүнд өнгө мөнгө, эд хөрөнгөөс илүүтэй эрүүл мэнд л чухал. Зарим хүн ажил амьдралаа зохицуулах гэж хэт улайрч явсаар эрүүл мэндээ мартан нэг мэдэхэд хавдартай болчихсон байдаг нь тун харамсмаар хэмээн ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн эрхлэгч, МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор М.Саранчулуун өгүүлж байна.
УБТЗ-ын нэгдсэн эмнэлгээс хөдөлмөрийн гараагаа эхэлж, ХСҮТ-д 31 дэх жилдээ ажиллаж буй М.Саранчулуун эмч энэ хугацаанд өвчтөнүүдийнхээ баяр гуниг, жаргал зовлонг хамтдаа хуваалцаж ирсэн нь мэдээж юм.
ХСҮТ-д эмчлүүлэгсдийн 70-80 хувь нь хими эмчилгээ хийлгэдэг бөгөөд хавдрын тухай, хими эмчилгээ хэрхэн хийдэг, эмчилгээний үед гарч болох өөрчлөлтүүд, хэрхэн гам сахих талаар түүнтэй ярилцлаа.
-Сүүлийн үед хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгджээ. Манайд ямар төрлийн хавдар зонхилж байна вэ?
-Хавдрын өвчлөл ихэсч байна. Статистик мэдээгээр дэлхийд жилд 12 сая хүн өвчилж, 7.6 сая нь энддэг гэх тоо бий. Манай улсад өмнөх жилүүдээс өссөн тоотой ч эрс залуужиж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. 2010 онд ХСҮТ-д 4200 хүн хавдартай гэж шинээр оношлогдсон. Ялангуяа орон нутагт онош буруу тогтоогдсоноор хугацаа алдаж байгаа. Энэ нь хавдраар мэргэшсэн эмч хүрэлцээгүй, давтан бэлтгэгдээгүй. Оношлогооны багаж, төхөөрөмж дутмагаас онош зөрөх тохиолдол гардаг. Нөгөөтэйгүүр иргэд өөрсдөө урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүйтэй холбоотой. Хавдрын төрлийн тухайд элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөхний хавдар зонхилж байгаа.
ХСҮТ нь 2008, 2010 онд орон нутаг дахь бүсийн оношлогооны төв болон нэгдсэн эмнэлгүүд, хот дүүргийн эмнэлгүүдэд хавдраар мэргэшиж ажиллах эмч нарыг бэлтгэх сургалт явуулсан. 2010 онд Ховд аймагт хавдрын эмч нарын улсын зөвлөгөөн хийсэн. "Хавдрын эсрэг үндэсний аян 2011"-ыг Хаан банк, МҮОНРТ-тэй хамтран орон нутагт түлхүү зохион байгуулж байгаа.
ХСҮТ хавдраас хэрхэн сэргийлэх, хавдрын шинж тэмдгийн талаар хэвлэл мэдээллээр байнга сурталчилсны дүнд иргэд бодит мэдээлэлтэй болж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж эхэлсэн нь сайшаалтай. Харин ид хөдөлмөрлөх насны эрчүүд, залуу эмэгтэйчүүд элэг ходоод, умайн хүзүү, өндгөвчний хорт хавдраар өвчилж байгааг анхаарахгүй байж боломгүй. Энэ нь эрүүл мэндээ хайхрахгүй, үзлэг оношлогоо огт хийлгэж байгаагүй, баталгаагүй хүнс, архи тамхи хэтрүүлэн хэрэглэсэн, эмэгтэйчүүд даарч хөрч явсан, олонтаа аборт хийлгэсэнтэй холбоотой.
-Хавдраар өвчилсөн л бол тавилан муутай гэх ойлголт байдаг?
-Хавдар ямар үе шатандаа байгаагаас эдгэрэлт шалтгаална. Хоргүй хавдар эмчлэгдэхгүй олон жил явснаас томорч үрэвсэн хорт хавдарт шилждэг. Судалгаагаар хавдраар өвчлөгсдийн 25 хувь нь нэгдүгээр шатандаа эмчлэгдэн эдгэрдэг нь батлагдсан. Харин гурав, дөрөвдүгээр шатанд орсон бол эдгэрэлт нь 30 хувьтай болж, төгсгөлийн шатандаа эмчилгээгүйд тооцогддог. Хожуу хавдар цусны тунгалгийн замаар бусад эрхтэнд тархалт өгч үсэрхийлдэг.
-Үсэрхийлнэ гэдэг нь эрүүл эрхтнийг гэмтээнэ гэсэн үг үү?
-Үсэрхийлэхдээ тухайн хүний аль нэг сул үрэвссэн эрхтэнд нөлөөлдөг. Тухайлбал, олон жил архи, тамхи хэрэглэсэн хүний ходоодны хавдар үсэрхийлэхдээ уушиг, элгэнд нь тусдаг.
-Хавдраар өвчилсон хүн бүр хими эмчилгээ хийлгэдэг үү?
-Хавдрыг эмчлэх мэс засал, хими, туяа, хөнгөвчлөх гэсэн дөрвөн төрлийн эмчилгээ бий. Эдгээр эмчилгээг тухайн хавдрын хэмжээ байрлал, үрэвссэн байдлаас хамаарч аль нэгийг нь сонгож хийдэг. Мөн хавсарч хийх тохиолдлууд ч гарна. Хими эмчилгээг тарилгаар буюу уух эмийн хэлбэрээр хийдэг. Мэс заслаар хавдрыг бүрэн авдаг бол, хими эмчилгээгээр хавдрын эсийг устгах, ургаж томрох, үсэрхийлэхийг зогсоодог.
-Хими эмчилгээний үед үс уначихлаа, их ядарч байна, бөөлждөг гэдэг. Эмчилгээний үед гам сахих уу?
-Хими эмчилгээнд мөрддөг олон улсын стандарт гэж бий. ХСҮТ тэр л стандартыг мөрддөг. Эмчилгээ эхлэхийн өмнө өвчтөний дархлааны байдал болон цусанд шинжилгээ хийж хариу эерэг бол эмчилгээг эхлүүлдэг. Эмчилгээний үед зарим хүмүүст үс унах, хумс хугарах, дотор муухайрч бөөлжих, халуурах, хоолонд дургүй болох, толгой өвдөх, цус багадах, хавагнах, үе мөч өвдөж бадайрах, зүрх дэлсэх, ам хатах, арьс хөхөрч толбо гарах зэрэг шинж мэдрэгдэж болно. Энэ нь дархлаа сайтай хүмүүст мэдрэгдэхгүй ч байж болно. Айх хэрэггүй. Зарим хүмүүс даарч хөрөх, хэт нарших, чихэрлэг зүйлс болон шарсан, өөх тостой халуун ногоотой хоол, архи, тамхи хэрэглэх, эм тариагаа таслах, кофе, шоколад хэрэглэж гам алддаг.
-Тэгвэл дархлаагаа сайн байлгахын тулд ямар эрүүл хүнс хэрэглэх вэ?
-Эрүүл хүнснээс гадна сэтгэл санаа өндөр, тайван байх чухал. Хамгийн дуртай сонирхсон зүйлээ ядралгүйгээр хийж болно, хөнгөн дасгал хийх, бусадтай нээлттэй байж өвдөлт ядаргааг мэдрэхгүйг хичээх хэрэгтэй. Мөн хангалттай шингэн ууж, химийн эм тарианы хорыг зайлуулах хэрэгтэй. Жигнэж болгосон зөөлөн мах, бор шөл, бантан, төмсний нухаш, зөөлөн жимс, чанасан өндөг, хүүхдийн каш, тараг, зөөлөн бяслаг хоргүй.
-Химийн хүчтэй эм тариа зүрх, бөөр, уушиг мэдрэлийн эд эсэд нөлөөлдөг гэх юм?
-Мэдээж хүчтэй байж л хортой эд эсийг зайлуулна. Гэхдээ сүүлийн үед шинээр гарч буй эм тарианууд сөрөг нөлөө багатай байгаа. Зарим эмүүд шээсний өнгийг өөрчилж эм шиг үнэртэй болгодог. Энэ үед шингэн сайн ууж шээсийг хөөхгүй бол бөөр давсаг чулуужиж болзошгүй. Бас үе мөч бадайрах, өвдөх, халдварт өртөмтгий болох шинж илэрнэ. Химийн эм тариа нь цусны цагаан эсийг цөөрүүлдэг. Цусны цагаан эс цөөрснөөр дархлаа буурдаг тул дархлаа сайжруулах дусал, тариа хийдэг.
-Үс унахад эмэгтэйчүүд их гутардаг гэсэн?
-Хими эмчилгээний дараа үс бүхлээрээ буюу хэсэгчлэн унадаг. Үс унах нь ялангуяа эмэгтэйчүүдэд хүндээр тусдаг ч түр зуурын үзэгдэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Ийм үед өвчтөний ар гэрийнхэн сэтгэлийн дэм өгөх шаардлагатай.
-Хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Хавдрын эсрэг аяны хүрээнд эмчилгээ оношлогооноос гадна сурталчилгаа хийгдэж байгаа юу?
-Иргэд жилд хоёроос доошгүй удаа хавдраас сэргийлэх үзлэг оношлогоонд орж хавдрын шинж илэрвэл бага дээр нь эмчлүүлэх хэрэгтэй. Аяны хүрээнд хорт хавдраас урьдчилан сэргийлэх, мэдээлэл, сургалт сурталчилгаа зохион байгуулах, эрсдэлт бүлгийн хүн амыг хавдрын нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж сум, өрхийн эмч болон бусад мэргэжлийн эмч нарыг хорт хавдрын оношлогоо эмчилгээний сургалтад хамруулж байгаа. Мөн Хаан банкны орон нутаг дахь сайн дурын ажилтнуудыг эрсдэлт хавдраас сэргийлэх мэдээллээр хангаж байгаа.
Г.НЯМСҮРЭН: АМЬДРАЛ ХАЙРЛАСАН ХСҮТ-ИЙН ХАМТ ОЛОНД БАЯРЛАЖ ЯВДАГ
Бидний дээрх ярилцлага ийн өндөрлөж байх үест М.Саранчулуун эмчийн хяналтад буй Г.Нямсүрэн гэх эмэгтэй орж ирэв. Сониноос явааг минь мэдээд ихэд олзуурхан эмчилгээнийхээ талаар ярьсан юм.
-Би 2001 онд ХСҮТ-д хөхний хавдрын хагалгаа хийлгэж илааршсан юм. Би жилдээ нэг удаа эмчилгээ хийлгэдэг. Хими эмчилгээ эхлэхэд биед өөрчлөлт орж ядран эмч нартаа хүртэл бухимддаг байсан. Миний үс бүхлээрээ унаж гүйлгэдэг болсон. Дархлаа унаж хамаг бие сулран өвддөг байсан. Эмч нар маань намайг ойлгож эмчилгээг минь тааруулан хийж байнга санаа тавьсны дүнд надад "ус уух” тавилан тохиосон.
Тиймээс хүмүүст захихад ямар ч эмчилгээний үед сэтгэлээр унаж болохгүй. Өвдөлт өөрчлөлтийг хүндээр бүү тусгаарай. Дархлаа сайжруулах эм тариа хийлгэж, тэжээллэг хоол хүнс сайн хэрэглээрэй. Гам алдаж, болохгүй. Рашаан болон хийжүүлсэн ундаа, хэт чихэрлэг зүйл уух хэрэггүй. Ямар нэг нуугдмал зовиур илэрвэл цаг алдалгүй ХСҮТ-д хандаарай.
Ингээд Химийн тасгийн эрхлэгч М.Саранчулуун, эмч Сайханцэцэг, Орхон, Замбага болон ХСҮТ-ийн нийт хамт олонд "Та бүхэн надад амьдрал хайрласан хэрээр би өвчнийг даван туулсан шүү. Баярлалаа гэж та нартаа хэлье" гэсэн юм.
Ж.Намжил