gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Цөлжилт Монголын талыг цөлмөх нь

2011-06-22
0
Twitter logo
0
Twitter logo
2011-06-22
Цөлжилт Монголын талыг цөлмөх нь
Цөлжилтөөс сэргийлэх газар 2006 онд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь дундаас дээш зэрэглэлийн цөлжилтөд өртсөн гэсэн судалгаа гаргажээ. Энэ нь бусад оронтой харьцуулахад цөлжилт манай оронд хурдацтай явагдаж байна гэсэн үг. Энэ байдлаар удвал хэдэн жилийн дараа харийнханд гайхуулах байтугай амьдрах ч нутаггүй болох вий.

Үндэсний аюулгүи байдалд хүртэл заналхийлж эхэлсэн цөлжилт нь ган, хуурайшилт, хур тунадасын хэмжээ багасах зэрэг байгалийн хүчин зүйлээс гадна бэлчээр талхлагдах, ой мод ихээр сүйтгэх болон орчны бохирдол зэрэг хүний шууд нөлөөт зүй бус үйл ажиллагаанаас үүсдэг. Цөлжилтийн үндэсний хэмжээний судалгааг мэргэжилтнүүд сүүлд 2006 онд нийтэд танилцуулсан. Удахгүй 2010 он хүртэлх судалгааны дүн гарах бөгөөд сум сумаар хэсэгчлэн судалсан дүнгээс харахад цөлжилт улам эрчээ авчээ. Өмнө нь сул доройд тооцогдож байсан нутгуудын зэрэглэл ч нэмэгдсэн байна.

Сүүлийн жилүүдэд уур амьсгалын байдал харьцангуй тогтвортой байгаа учир цөлжилт үүсгэх гол шалтгаанаар мэргэжилтнүүд газар ашиглалтыг нэрлэж байна. Байгаль ашиглалтаа зөв зохицуулбал манай орны хээрийн бүс нутаг газрын доройтолд автахгүй байх боломжтой аж. Зарим нутагт туршилтын хэмжээнд мод тарих, зүлгэжүүлэх ажил явагдсан. Тэдгээр газарт элсний нүүлт багасч, гуу жалга үүсэхгүй, усны алдагдал үзэгдэхгүй байгаа гэнэ. Гэхдээ энэ бол туршилтын арга хэмжээ. Өөрөөр хэлбэл, нэгээс хоёр га газар л хамрагдсан гэсэн үг.

Өнгөрөгч онд Цөлжилтийн судалгааны төв Булган аймгийн Дашинчилэн, Баяннуур, Рашаант суманд судалгаа хийжээ. Эдгээр сумын нутагт газрын доройтол буюу цөлжилт бусад бүс нутагтай харьцуулахад бага явагдсан байна. Судлаачдын санааг хамгийн ихээр зовоож буй асуудал бол элсжилт. Элсжилт гэдэг нь бүс нутгийн ойр орчмын элс нүүж, шинэ газарт цөл үүсгэхийг хэлэх бөгөөд бэлчээр, газар тариаланд ашиглагдахаа болино гэсэн үг юм. 2006-2010 онд Баяннуур, Рашаант сумын нийт нутаг дэвсгэрийн 30, Дашинчилэн сумын нутаг дэвсгэрийн 10 хувь элсжсэн байна. Үүнээс гадна хөрс элэгдэх, ургамлын нөмрөг доройтох зэрэг хүндрэл гарч байгаа аж.

Цөлжилтийн судалгааны төв цөлжилт нийгэмд хэрхэн нөлөөлдгийг мөн судалдаг. Тус төвийн судалгаагаар газрын доройтлоос болж малчин өрхийн нэг малаас авах ашиг хүртэл буурч байгаа гэнэ. Баяннуур сумын дундаж айлын нэг ямаанаас авах ноолуурын хэмжээ 30 хүртэлх хувиар буурсан судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл, өмнө нь нэг ямаанаас 400 грамм ноолуур авдаг байсан бол одоо 150 грамм орчим болтлоо буурсан байна. Үүнийг өнөөгийн зах зээлийн аргаар бодвол нэг өрх жилдээ нэг ямаанаас олох ашгийн 4000-5000 төгрөгийн алдагдал хүлээж байна.

Үүнээс гадна малын амьдын жинд ч бууралт гарч. Энэ нь зах зээл дээр худалдаалагдаж байгаа махны хэмжээ буурсан гасэн үг. Үнийн хөөрөлт, инфляцийг эс тооцвол малчин өрх нэг малаас 1000-1500 төгрөгийн алдагдал хүлээж байна. Нэг ямаанаас нэг өрх 4000, нэг хониноос 1000 төгрөг алдаж байна гэж бодвол 200 малтай айл ойролцоогоор 100-200 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна. Баяннуур сумын нийт хүн амын арав хүрэхгүй хувь газар ашиглалтаа сайжруулах, газар тариалан давхар эрхлэх ажил өрнүүлжээ. Хэдийгээр энэ нь чамлалтай тоо ч малчид цөлжилтийн эсрэг арга хэмжээ авч, хэрэгжүүлж байгаа нь байгалиа хамгаалах хүсэл эрмэлзэлтэйг нь харуулж байна.

Энэ тоо цаашид улам нэмэгдэж, зөвхөн аж ахуй эрхлэх газар бус нийт нутаг дэвсгэрийн газрын доройтлыг сааруулах тал дээр анхаарах хэрэгтэй юм. Өөр нэг асуудал бол ус ашиглалт. Улирлын усалгааны горимыг сайжруулах, ус хэмнэлттэй арга нэвтрүүлэх, ус ашиглалтын нормын хэмжээг тооцох аргууд газар тариалангийн бүс нутагт үгүйлэгдсээр буй. Үүнийг шийдэж чадвал Монголын тал нутгийг цөлмөж эхэлсэн цөлжилттэй тэмцэх үйлс шат ахина.

2020 он гэхэд Монгол орны цаг агаар дунджаар 4.88 хэмээр дулаарах тооцоо гарсан. Цөлжилт жилээс жилд нэмэгдэж байгаа нь дээрх хугацаанаас өмнө манай орныг Сахарын цөл болгож мэдэх юм. Монголчуудыг дасан зохицох чадвартай ард түмэн гэдэг. Жилд 250-хан мм хур тунадас унаж, өдөрт 45 хэм хүртэл халсан ч бид дасан зохицсоор байх уу.

Э.Нямдулам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан