gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.09
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.09
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хуулбар хуулиа монголчилбол яасан юм бэ?

Нийгэм
2011-08-10
0
Twitter logo

Гэмт хэрэгт сэжигтнээр татагдсан л бол ял сонсч байж дуусдаг тогтолцоо манайд байна. Бусдыг хохироон хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял эдлүүлэх нь зүй ёсных.

Гэхдээ бидний мөрдөж байгаа зарим хуульд "но" байх юм. Тухайлбал, манай улс Эрүүгийн хуулиа Герман улсаас хуулбарласан гэдэг юм билээ. Гэтэл Германд хэргийг мөрдөн байцаалтад буцаадаггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, хэргийг мөрдөн байцаагч сайн шалгасны дараа прокурорт шилжүүлж хянаад шүүхээр эцэслэн шийдүүлдэг аж.

Германчууд ийн шийдсэн хэргийг дутуу шалгасан байх учиргүй хэмээн тухайн хэргийг шүүхээс мөрдөн байцаалтад буцаадаггүй байна. Тодруулбал, хэргийг үйлдсэн нь нотлогдвол буруутай этгээдэд зохих ял өгнө. Харин хэрэг нотлогдохгүй бол хэрэгсэхгүй болгодог байна. Гэтэл манайхан Герман улсын "маршрутаар" хэргээ шалгаж, хянуулаад шүүхэд шилжүүлдэг хэрнээ хэрэг нь нотлогдохгүй бол дахиад мөрдөн байцаалтад буцаана.

Энэ нь хэргийг дахиад эхнээс нь шалгаж эхэлнэ гэсэн үг. Магадгүй энэ нь манай улсын "долоо хэмжиж нэг огтол" гэх хашир ухаантай холбоотой байх л даа. Юмыг яаж мэдхэв гээд дахин дахин шалгах нь зөв ч байж мэднэ. Эсвэл манай мөрдөн байцаагч, прокурорууд ажлаа дутуу хийснээс дахин дахин "буцаахад хүргэдэг юм уу хэн мэдлээ. Эсвэл тухайн хэрэгт холбогдсон иргэн хэргийг үйлдээгүй нь нотлогдоод байхад "Урьдчилан цагдан хорих төв"-д хэдэн жилээр ч хамаагүй барьж хорьчихоод йл тулгаад ч байх шиг. Олон улсад үүнийг хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж үздэг юм гэсэн.

Харин энэ талаар зарим хуульчид "Эрүүгийн хуулийг Германы хуулиас шууд хуулснаар зарим хэсэг нь Монгол ахуйд тохиромжгүй байна" гэдэг юм билээ. Тэр ч үнэн байж мэднэ. Учир нь Англи улсын хуулийг чухам л шударга, шуурхай гэж манайхан ярьдаг байлаа. Гэтэл Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга байсан Б.Хурцын хэргийг шүүх гэж ямар их юм болж байна. Шүүх хурал нь болж дуусчихаад байхад шийдвэрийг нь 20-н хэдэн хоногийн дараа бидэнд сонордуулж байгаа юм. Хардахад энэ хугацаанд Англи улс Герман улстай хуйвалдаж хор найруулж өөрийн барьцаа хангаж аваад бидэнд шүүхийн шийдвэрээ танилцуулж ч байх шиг.

Харин манайхан үүнд нь "Хууль тийм юм чинь яахав" гээд хүлцэнгүй хандах юм. Тэгэхээр өөр бусад улс орны хуулийг шударга гэж найдах хэрэггүй бололтой. Түүнчлэн Герман улсын ахуй нөхцөлд үйлдэгдсэн хэргийг шүүдэг хуулиар Монголын өнөөгийн нөхцөлд гарсан гэмт хэргийг шүүнэ гэдэг юу л бол. Тэгээд л манай улсын мөрдөн байцаагч, прокурорууд хэргийг дутуу шалгаж шүүхэд ирүүлснээр хэргийг дахин шалгах шаардлагатай болж шүүхээс мөрдөн байцаалтад буцаадаг байх л даа.

Тэгэхээр өөрийн улс орондоо тохирсон хуулийг манай хуульчид гаргах хэрэгтэй юм шиг. Тэгвэл ингэж хэргийг дахин дахин шалгах шаардлагагүй амар биз дээ. Эсвэл тийм чадалтай хуульчид байдаггүй юм бол Герман улсын хуулийг яг таг мөрдөх хэрэгтэй ч юм шиг. Түүнээс хүний эрхийг заримдаа хэтэрхий зөрчөөд байна. Тухайлбал, "Урьдчилан цагдан хорих төв"-д гурван жил хоригдож, холбогдсон хэрэг нь хэд дахин мөрдөн байцаалтад буцсан ч хэрэг нь нотлогдохгүй эцэстээ хэрэгсэхгүй болгож байгаа юм. Үүний дүнд нөгөөх хэрэгт холбогдсон иргэн хэлмэгдэж хоцорч байгаа.

Гурван жил "Урьдчилан цагдан хорих төв"-д хоригдсон иргэнд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон учир түүнээс төр уучлалт хүсч нөхөн олговор олгосон гэж лав дуулаагүй. Гэтэл тэнд гурван жил хоригдсон иргэн шоронд сууснаас ямар ялгаа байна. Магадгүй энэ нь гэмт хэрэг хийх сэдэл төрүүлэх ч юм билүү.

Д.Сүх

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан