gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     34
  • Зурхай
     6.22
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 34
Зурхай
 6.22
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Азийн Хөгжлийн банк: Монгол Улс дэлхийд үлгэрлэж байна

О.Хандмаа
Улс төр
2020-03-19
122
Twitter logo

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Азийн Хөгжлийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандранг өөрийнх нь хүсэлт тавьсан дагуу хүлээн авч уулзлаа.

Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран АХБ-аас коронавирусийн эсрэг хариу арга хэмжээ авах хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар Шадар сайдад мэдээлэл өглөө. Тухайлбал Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл” болон Техник туслалцааны төсөл батлуулсан тухай танилцуулсан юм.

Азийн Хөгжлийн Банкнаас бүс нутгийн тандалт судалгааг хийж байна. Монгол Улсын хувьд эдийн засаг хүндрэх магадлалтай гэж үзээд дэмжлэг туслалцаа үзүүлэх хэд хэдэн хувилбарыг ч бодолцож байна

Тэрээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Ноён Павит Рамачандран “Монгол Улс өнөөдөр дэлхийд үлгэрлэж байна. Ялангуяа эхний үед халдварын эсрэг маш зоримог шийдвэрүүдийг гаргасан нь эерэг сайн үр дүнтэй байна гэж харж байна. Энэ онцлог, амаргүй цаг үед Азийн Хөгжлийн Банкнаас бүс нутгийн тандалт судалгааг ч хийж байна. Монгол Улсын хувьд эдийн засаг хүндрэх магадлалтай гэж үзээд дэмжлэг туслалцаа үзүүлэх хэд хэдэн хувилбарыг ч бодолцож байна” гэсэн юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газар, УОК-оос хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндрөөр үнэлсэнд талархал илэрхийллээ. Тэрээр “Өнөөдөр би Монгол Улсын Онцгой комиссын даргын хувьд “Коронавирусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний стратеги”, мөн “Коронавирусийн халдварын цар тахлын хариу арга хэмжээний төлөвлөгөө” гэсэн хоёр чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Уг хоёр баримт бичиг нь салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, мөн Засгийн газар, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад хөшүүрэг болох юм. Энэхүү хоёр төлөвлөгөөнд тусгасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Азийн Хөгжлийн Банкны дэмжлэг их байх болно” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан