Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газраас Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийж эхэлсэн тухай тус газрын дарга Э.Хүрэлбаатар өнөөдөр болсон “Хотын хөгжил-хамтын ажиллагаа” зөвлөлгөөн дээр хэлсэн үгэндээ онцоллоо.
Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжил 5 ерөнхий төлөвлөгөөний дагуу өрнөж ирсэн бөгөөд өнөөдөр мөрдөж буй Ерөнхий төлөвлөгөө нь сайн төлөвлөлттэй, хотжилтын дүр зургийг тодорхойлж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хамгаалах зүй зохистой төлөвлөлтийн шийдлийг тусгасан гэж мэргэжилтнүүд үнэлдэг.
Гэвч нийгэм эдийн засагт гарч буй хурдацтай өөрчлөлтөөс үүдэлтэй гэр хорооллын тэлэлтийг сааруулах, иргэд, байгууллагын суурьшлыг зохицуулах, инженерийн болон нийгмийн дэд бүтцийг түлхүү хөгжүүлэх, орон сууцны хангамжийг сайжруулах зэрэг шинэ эрэлтүүд үүссэнээр одоо хэрэгжүүлж буй ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх шаардлагатай болжээ.
Одоогоор Ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон мэргэжлийн арга зүйн зөвлөмжөөр хангах Зөвлөх багийн бүрэлдэхүүнийг холбогдох газруудаар батлуулан шийдвэрлүүлжээ.
Ерөнхий төлөвлөгөөний тодотголыг ирэх онд Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих юм. 2005 оноос хойш 50 шахам хөгжлийн төлөвлөгөө боловсруулж, тэдгээрээс 31 нь НИТХ-аар хэлэлцэгдэн батлагдаж, улмаар төлөвлөлтийн шийдлийг хэрэгжүүлэхэд шаардагдах инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр барих, өргөтгөх, шинэчлэх ажил хийгдэж байна.
М.Жаргал