gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголбанкны газрын захирал авлига авсан ч ажлаа хийсээр байна

Улс төр
2010-05-20
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2010-05-20
Банкны системийг зөв удирдаж, үлгэр дуурайл нь байх учиртай байгууллага бол Монголбанк. "Өрөм дотроосоо өтдөг" гэгчээр Монголбанкны хоёр ч албан тушаалтан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа нь банкны салбарын үнэн төрхийг илчилж байгаа хэрэг.

Төв банкны болон арилжааны банкуудын дотоод үйл ажиллагаа, санхүүг хянах үүрэгтэй Аудитын газрын захирал авлига авсан нь мөрдөн байцаалтаар нотлогдсон. Мөн Монголбанкны Хөвсгөл аймаг дахь салбарт насаараа ажилласан, туршлагатай нягтлан удаа дараагийн үйлдлээр 166 сая төгрөг зувчуулсан хэрэгт шалгагдаж байгаа билээ.

Үүнээс гадна Монголын арилжааны олонхи банкинд аудитын шалгалт хийж, санхүүгийн зөвлөгөө өгдөг "Эрнст Янг Монголия Аудит" компанийн удирдлага татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр хуулийн байгууллагын үүд сахиад удаж буй.
Банкны салбараас мөрдөнгийн ширээнд суусан тэдгээр албан тушаалтнуудад холбогдох хэргийн эргэн тойронд болж буй үйл явдлуудыг сурвалжиллаа.

Г.Тогтохбаатар ажлаа хийх зуураа хавтаст хэрэгтэй танилцаж байна

"Анод" банкны удирдлагуудад холбогдох хэргийг шалгах явцад Монголбанкны Дотоод аудитын газрын захирал Г.Тогтохбаатар авлига авсан байж болзошгүй гэх сэжиг илэрсэн гэдэг.

Учир нь "Анод" банкны үйл ажиллагаа доголдож байсан үед ч Монголбанкны Дотоод хяналтын газраас "хэвийн" гэсэн дүн тавьсан байж. Иймээс Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг гарч тус газрын захирал Г.Тогтохбаатарт холбогдох хэргийг тусгаарлан шалгасан байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Г.Тогтохбаатар "Анод" банкны үйл ажиллагаа доголдолтой байгааг шалгаж, тогтоосон ч "хэвийн" гэсэн хуурамч дүгнэлт үйлддэг байснаа хүлээжээ. Үүнийхээ хариуд 23 сая төгрөгийн авлига авсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна.

Тиймээс Г.Тогтохбаатарт Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэрбээр өдгөө хавтаст хэрэгтэйгээ танилцаж байгаа талаар эх сурвалж хэлсэн. Г.Тогтохбаатарыг хэрэгтэйгээ танилцаж дууссаных нь дараа яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлэх юм.

Хэрвээ яллагдагч шүүхээр гэм буруутай нь нотлогдвол эд хөрөнгийг нь хурааж, 5-10 жил хорих ялаар шийтгэх талаар Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заажээ.                

Авлигатай тэмцэх газрынхан түүний хууль бус үйлдлийг илрүүлсэн ч ажлаас      нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаагүй. Харин авсан авлигынхаа хэмжээгээр шалгасан банкиндаа дүн тавьж байсан Дотоод аудитын газрын захиралд Монголбанкны удирдлагаас ямар хариуцлага тооцсон талаар хэвлэлийн төлөөлөгчөөс нь     тодруулахад "Хэрэгт шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ гэм буруутай нь тоогдоогүй.     Тиймээс ажлаа хийж байгаа" гэв.

Г.Тогтохбаатар гэж хэн вэ?
Г.Тогтохбаатар нь өдгөө 48 настай. Тэрбээр МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Банкны мэргэжилтний ангид суралцаж, дээд боловсрол эзэмшжээ. Үүнээс гадна 2002 онд Калорадогийн их сургуулийн санхүүгийн шинжлэх ухааны мастер хамгаалсан, салбартаа үнэлэгдэхээр боловсролтой нэгэн.

Ажлын туршлагаас нь сонирхуулахад, 1995-1997 онд Монголбанкны Валютын газарт нягтлан бодогч, эдийн засагч, ахлах нягтлан бодогч зэрэг албан тушаалд ажиллаж байжээ. Улмаар 1997 онд Монголбанкны Гадаад төлбөр тооцооны газрын захирлаар томилогдож нэг жил ажилласан байна.

Дараа нь тус банкны Бүртгэл тооцооны газрын захирлын албыг авчээ. Мөн Монголбанкны Банкны үйл ажиллагааны хэлтсийн захирлаар 2000-2004 онд ажиллаж байж. Нягтан бодогчоор ажлын гараагаа эхэлж гол, гол газар, салбаруудыг удирдаж байсан тэрбээр 2004 онд тушаал буурч, Валютын газарт ахлах эдийн засагчаар ажиллаж эхэлжээ. Гэхдээ энэ албанд удсангүй. Дотоод аудитын газрын захирлын албыг 2007 онд авсан байна.

Г.Тогтохбаатартай хам авлигачид байна уу?

"Анод" банк 2000 оноос алдагдалтай ажиллаж эхэлсэн гэдэг. Харин Г.Тогтохбаатар тус банкны талаарх дуулиан дэгдэж эхлэх үед Дотоод аудитын газрын захирлын албан тушаалд  суусан байдаг. Тэрбээр нэг жилийн шалгалтын дүнгээ нуухын тулд 23 сая  төгрөгийн авлига авснаа хүлээсэн талаар эх сурвалж хэлж  байгаа.

Гэтэл Төв банкныханд "Анод"-ын удирдлага жил бүр авлига өгдөг байсныг гэрчлэх  хүмүүс бий гэх мэдээлэл ч байна. Тэгэхээр Төв банкнаас Г.Тогтохбаатараас гадна хэн нь долоо, найман жил "Анод"- ыг хамгаалж байсан бол гэдэг асуулт гарч байгаа биз.

Г.Тогтохбаатараас өмнө Монголбанкны Дотоод аудитын газрын захирлаар Ж.Ганбаатар ажиллаж байсан. Тэрбээр "Анод"- ын дуулиан эхлэхтэй зэрэгцэн АНУ-д мэргэжил дээшлүүлэхээр явжээ. Гэнэт ажлаа орхин эрдмийн мөр хөөсөн нь "Анод"-ын хэрэгтэй холбоотой гэж  хардах хүн цөөнгүй. Мөн түүнийг олон жил "Анод" банкинд хийсэн хяналт, шалгалтын бодит дүнг нуусан гэх үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Энэ талаар хуулийн байгууллага болон Монголбанкнаас тодрууллаа. Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллээр "Анод"-той холбоотой авлигын хэрэгт одоохондоо Г.Тогтохбаатараас өөр албан тушаалтныг шалгаагүй гэнэ. Xapин Монголбанкны эх сурвалж "Дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байсан Ж.Ганбаатар гадаадад суралцаж байгаа. Түүнийг шалгаж байгаа гэх албан ёсны мэдээлэл алга" гэв.

Өөрөөр хэлбэл, "Анод"-ын удирдлагууд Төв банкнаас алдагдалтай ажиллаж байгаагаа нууж, хуурамч бичиг баримт үйлдэхэд нь ганцаараа үүрэг гүйцэтгэсэн гэдгээ Г.Тогтохбаатар хүлээжээ. Үүнийг хам авлигачдаа уснаас хуурай гаргахаар, өмнөөс нь хэргийг нь хүлээж байна гэж "Анод"-ын зарим хувьцаа эзэмшигч дүгнэж байгаа.

Үүнээс гадна хувьцаа эзэмшигчид Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханыг "Анод" банкны удирдлагуудаас авлига авсан гэж сэжиглэн хуулийн байгууллагад шалгуулахаар хүсэлт гаргаад байгаа аж. Хуулийнхан ч түүнээс мөрдөн байцаалт авсан гэх мэдээллийг үгүйсгээгүй юм. Энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулахад "Д.Баярсайхан дарга гадаадад томилолттой байгаа. Түүнийг сэжигтнээр шалгасан зүйл одоогоор алга" гэсэн хариуг өгсөн юм.

“Эрнст Янг Монголия Аудит”-ын хэрэг прокурорт шилжжээ

Арилжааны банкны үйл ажиллагаанд Монголбанкнаас хяналт тавихаас аудитын компани санхүүгийн байдлыг нь шалгаж, зөвлөгөө өгдөг. Тэдний нэг болох "Эрнст Янг Монголия Аудит" аудитын компанийн удирдлагууд мөрдөнгийн ширээнд суугаад удаж байна. Олон улсын чанартай гэгддэг тус компани Төв банк болон "ХААН", Голомт", "Хас", "Зоос" зэрэг банкуудад аудит хийж байсан туршлагатай.

Монголын банкны системийг хянадаг гэж дүгнэж болохоор тус компани хуулийн дагуу тат-вар төлөхөөс зайлсхийжээ. Тодруулбал, тус компани дөрвөн жилийн хугацаанд 500 мянган ам.долларын орлогоо нууж, түүнд ноогдох татвараас зайлсхийжээ.

Тиймээс "Эрнст Янг Монголия Аудит" компанийн захирал Александр Чингийг Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд заасан үндэслэлээр Улсын мөрдөн байцаах газарт шалгаж дууссан байна. Харин тус, компанийнхан 500 мянган ам.долларыг хамтарч ажиллаж байсан банк болон бусад байгууллагад үзүүлсэн үйлчилгээний бодит бус зардлаас орсон орлого гэж тодорхойлсон. Тиймээс татвар төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Ямартай ч компанийн удирдлагууд хавтаст хэрэгтэйгээ танилцаж дууссанаар прокурорт шилжүүлжээ.,

Б.Цэцэгдэлгэр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан