Мэргэшсэн агент гэдэг бол үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах бүхий л процессийг хялбарчилж, танд цаг зав мөнгөө хэмнэхэд тусалж, таны дотны нөхөр мэт хүсэл сонирхлыг тань мэдэрч, үйлчилдэг. Орон сууцаа сонгохдоо яагаад мэргэжлийн агентад хандах ёстой гэж? Мэргэжлийн ийм агентийг хаанаас олох вэ? Та энэ асуултуудыг хэн нэгнээс асуусаар л байна уу?
Тэгвэл RE/MAX Mongolia тантай ердөө 5 асуултаар үл хөдлөх хөрөнгийн агентаа сонгох аргаас хуваалцаж байна.
1. ТА ОРОН БАЙРАА ХАЙЖ ЯВАА БОЛОН ЗАРЖ БАЙГАА ХИЧНЭЭН ХҮМҮҮСИЙГ ХОЛБОЖ ӨГЧ ТУСАЛСАН БЭ?
Сайн агент бол зах зээл, бүс нутаг, хууль эрх зүй зэрэг мэдээлэлд илүү шинэлэг, соргог мэдрэмжтэй байдаг. Түүнчлэн, таны амьдардаг бүс юмуу таны сонирхож буй бүсийг тань мэддэг, туршлагатай бөгөөд идэвхтэй агент байх нь тухайн агент танд илүү сайн үйлчилгээг үзүүлэх боломж юм.
2. ТА ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТАЛААР, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ҮЗҮҮЛЭХ ТАЛААР ХЭР ИХ БЭЛТГЭЛ ХИЙЖ, СУРГАЛТАД ХАМРАГДСАН БЭ?
Ер нь бүх л агент, реалторууд тодорхой хэмжээгээр сургалт хөтөлбөрүүдэд хамрагдаж, гэрчилгээ авсан бөгөөд зарим нь лицензтэй байдаг. Харин ахисан түвшний сургалтуудад хамрагдаж, нарийн мэргэшсэн агент нь тантай илүү өндөр түвшинд сайн хамтран ажиллах болно. Ремакс Монголиагийн агент бүр олон улсын стандартын дагуу сургалтанд хамрагдаж, шалгалтаа амжилттай өгсөн агентууд байдаг. Мөн сар бүр байнгын мэргэжил дээшлүүлэх сургалтууд, шилдэг технологи, ур чадварын сургалтуудад RE/MAX-ийн агентууд байнга хамрагдаж байдаг байна.
3. ТА БИДЭНД ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ БОЛГОХ ВЭ?
Худалдан авагч талд үйлчилж буй агент нь үл хөдлөх хөрөнгүүд үзүүлэх хуваарь гаргах, шинэ байрны үнийн асуудал дээр тантай хамтран тохиролцох, бичиг баримт бүрдүүлэх ажлуудад заавар зөвлөгөө өгөх, үл хөдлөх хөрөнгө худалдан авах үеэр учирч болох гэнэтийн эрсдэлүүдийн дүн шинжилгээгээр хангах зэрэг үйлчилгээг үзүүлдэг. Харин худалдагч талд үйлчилж буй агент нь зах зээлийн харьцуулсан судалгаан дээр үндэслэн таны орон байрны үнэ тогтоох, зах зээлд сурталчлах (вебсайтууд, видео контент, мэйл маркетинг), мөн таны орон байрыг засч бэлтгэх, өөр бусад борлуулалтын арга техникт мэргэжилтний хувьд зөвлөгөө өгч, гүйлгээний аль ч талд байсан бай таны нэрийн өмнөөс чадварлагаар тохиролцоо хийдэг байвал тун сайн юм.
Насан туршдаа амьдран суух үл хөдлөх хөрөнгөө сонгохдоо мэргэжлийн агенттай хамтран ажиллахдаа та ямар нэгэн төлбөр огт төлөхгүй гэдгийг мэдэх үү ? харин ч таны өмнөөс тэдгээр агентууд таны цаг завыг хэмнэх, сүүлд харамсахгүй сонголт хийхэд тань зөвлөлгөө мэдээллээр хангадаг. Та амьдралдаа 2-3 удаа үл хөдлөх хөрөнгө худалдан авдаг бол мэргэжлийн агент өдөр бүр энэ ажлыг хийдэг хүн.
4. НАДТАЙ ХАМТ ӨӨР ЯМАР ХҮН АЖИЛЛАХ ВЭ?
Олон шилдэг агентууд өөрсдийн багтай байдаг. Эдгээр багууд нь үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах процессийг үр ашигтай болгож үйлчлүүлэгчдийг дээд зэргийн үйлчилгээ, сэтгэл ханамжаар хангах бүтэц зохион байгуулалттай байдаг. Та агентаасаа баг нь хэрхэн ажилладаг талаар асуугаад үзээрэй. Харин агентийн ажлын талаар асуухдаа нэрэлхэлгүй, сайтар асуух хэрэгтэй шүү.
5. ХЭР ИХ МЭДЭЭЛЭЛ ТАНААС СОНСОХ ВЭ?
Өөрийн хүлээлттэйгээ уялдуулан мэдээлэл солилцох төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Худалдан авагчдийн хувьд, зөвхөн таны сонирхож магадгүй байр гарч ирэх тохиолдолд холбоо барьж мэдэгдэхийг хүсч байна уу? Эсвэл тогтмол мэдээлэл авч байх уу? гэдгээ тохирох хэрэгтэй. Харин үл хөдлөх хөрөнгийн эздийн хувьд, боломжит худалдан авагчид таны гэрийг үзэж сонирхсоны дараа мэдээлэл авч байх уу? Эсвэл долоо хоног тутмын тайлан мэдээ авч байх уу? гэдгийг тохирох хэрэгтэй.
RE/MAX Mongolia үйлчлүүлэгчдэд хамгийн дээд сэтгэл ханамжийг өгөхөд хичээн ажиллаж, бүх агентуудаа сар тутам шинэ, сүүлийн үеийн сургалт хөтөлбөрт хамруулан улам илүү мэргэшүүлж байдаг.
Хэрэв таны ажил амьдралд тань үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, түрээслэх, түрээслүүлэх шаардлага гарч байгаа бол та Ремаксын агентуудтай холбогдоорой. Магадгүй таны амьдардаг бүс юмуу таны сонирхож буй бүсийг тань хамгийн сайн мэддэг, туршлагатай агенттай та холбогдох боломжтой.
Ремакс Монголиагийн агентууд таны хүсэл, хэрэгцээ, шаардлагыг тань анхааралтай сонсож зөвхөн таны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ажиллахдаа баяртай байх болно.