gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Байгалийн түүхийн музейг хаалаа

Нийгэм
2013-06-05
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-06-05
Байгалийн түүхийн музейг хаалаа
Зүү олсон шаазгайн үлгэр өдгөө Монголд биелэв. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Тиранозаурус батаарын ясыг АНУ-аас авчраад байрлуулах музейгүй тэвдэж явна.

Зүй нь Батаарыг Байгалийн түүхийн музейд байрлуулах учиртай ч тус музей өнгөрсөн тавдугаар сарын 31-нд үүдээ барилаа.

Учир нь 1953 онд ашиглалтад орсон барилга нь элэгдэж муудаад ховор нандин үзмэрүүдээ дэлгэх нь бүү хэл ТҮЦ ажиллуулах ч боломжгүй болжээ. Байгалийн түүхийн музейн захирал Н.Зоригтбаатартай уулзаж энэ талаар тодруулав.

-Байгалийн түүхийн музейн үйл ажиллагааг хэний шийдвэрээр зогсоосон юм бэ?
-Манай музейн барилга ашиглалтад ороод 60 жил болж байна. 2007-2011 онд мэргэжлийн хяналтын байцаагч нар гурван удаа шалгаад, “Барилга байгууламжид тавих шаардлага хангахгүй байна. Газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй тул үйл ажиллагааг нь яаралтай зогсоох хэрэгтэй” гэсэн дүгнэлт гаргасан.

Эхнийхэд нь барилгын байцаагч, сүүлчийн хоёрт нь бүх чиглэлийн байцаагч нарын баг ирж шалгасан юм. Тэдний дүгнэлтийг БСШУЯ-нд танилцуулахад үнэн, эсэхийг нь хянуулна гээд 2012 онд БСШУЯны Барилга захиалагчийн албаныхан ШУТИС-ийн дэргэдэх “Ре констракшн” лабораториор шинжилгээ хийлгэсэн. Тус лабораторийнхон манай музейн барилгын бүх материалаас дээж авч шинжлээд 2012 оны долдугаар сард “Мэргэжлийн хяналтынхан зөв дүгнэлт гаргажээ.

Энэ музейн “А” блок ослын байдалд тул ашиглаж болохгүй. Барилгыг яаралтай актлан, буулгах шаардлагатай” гэсэн дүгнэлт гаргасан. “А” блок бол олон нийтэд үйлчилдэг хэсэг. Энд 1250 үзмэр бий. Тэр үед ССАЖЯ байгуулагдсан тул уг дүгнэлтийг сайдад танилцуулсан.

2013 он гараад МХЕГ-аас дахиад “Дөрөвдүгээр сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь зогсоо” гэсэн албан тоот ирүүсэн. Үүний дараа ССАЖ-ын сайд тушаал гаргаж, тавдугаар сарын 31-нд үйл ажиллагааг нь зогсоогоод байна.

-Үзмэрүүдээ яах юм бэ?

-Маргаашнаас баглаж боогоод фондод байруулна. Энэ музейд нийт 10 мянгаад үзмэр бий. Тэрийг баглаж фондод байрлуулахад нэг жил шаардлагатай.

-Хэзээ ч нурж мэдэх барилгад үзмэрүүдээ дахиад нэг жил байлгана гэсэн үг үү?
-Газар гурав болон түүнээс дээш баллын хүчтэй хөдөлбөл энэ барилга нурах аюултай. Тиймээс үзэгчдэд үйлчлэхийг зогсоолоо. Газар хөдлөхгүй бол үзмэрүүдээ амжаад зөөчихнө.

-Фондын барилга найдвартай юу?

-1989 онд ашиглалтад орсон, 7-8 баллын газар хөдл өлт өд тэсвэртэй, харьцангуй сүүлийн үеийн барилга.

-Музейн үзмэрийг боож баглана гэдэг дэлгүүрийн бараа савлахтай адилгүй. Баглаа боодол нь хүртэл тусгай, зориулалтынх байх ёстой биз дээ. Тэр нь бэлэн үү?

-2012 оны арванхоёрдугаар сард ССАЖ-ын сайд багцаасаа манай музейн үзмэрүүдийн баглаа боодолд зориулж, 200 сая төгрөг гаргаж өгсөн. Түүгээр зориулалтын төмөр болон модон хайрцаг, хүндр үүлэгчтэй төмөр шүүгээ, баглаа боодлын материал авсан. Одоо мэргэжилтн үүддээ музейн үзмэрийг хэрхэн баглах, шилжүүлэх талаар сургалт явуулаад дуусаж байна. Ажил эхлэхэд бэлэн.

-Музейн шинэ барилгаа хэзээ барьж эхлэх вэ. Төсөв хөрөнгийг нь шийдсэн үү?
-Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Эдийн засгийн хөгжлийн яам хамтраад Монголын соёл, урлагийн байгууллагуудад таван том барилга бариулахаар болсон байна лээ. Түүнд зарцуулах хөр өнгийг 2014 оны төсөвт суулгах байх. Ардын дуу бүжгийн эрдмийн чуулга, Ардын урлагийн ордон, Монголын үндэсний номын сан, Байгалийн түүхийн музейн барилга барих юм. Манайх газартай. “А” блокоо нураагаад буурин дээр нь шинэ барилгаа бариулна. Зураг төслийг нь гаргуулахаар хөөцөлдөж байна.

-Танайхыг зорьж ирэх жуулчдыг яах гэж байна вэ?

-Тавдугаар сарын 31-нд, хүүхдийн баярын урд өдөр музейгээ хаасан нь учиртай юм шүү дээ. Бөөн хүүхэд энд бужигнавал барилга нурах аюултай. Монголд жуулчин авчирдаг компаниудтай манайх гэрээ байгуулдаг. Тэдэнд урьдчилан анхааруулж энэ жил гэрээ байгуулаагүй.

Х.Болормаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан