УИХ-ын чуулганы хурлаар ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлж 90,8 хувийн саналаар дэмжсэн. Тэрээр УИХ-ын чуулганы хурлын дараа ЗТХЯ-нд ирж ажлаа хүлээж авлаа. ЗТХ-ийн сайдын ажлыг хүлээлцэхээр ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдыг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин нар ирсэн юм.
МУ-ын Шадар сайд, ЗТХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин салбарын удирдлагууд, яамны хамт олонд Я.Содбаатар сайдыг танилцуулаад ЗТХ-ийн сайдаар туршлагатай, чадварлаг хүн томилогдож байгаад талархаж байгаагаа илэрхийллээ. Тэрээр салбарын хууль эрх зүйн хувьд шийдэх тулгамдсан асуудлууд нэлээд цэгцэрсэн гэж үзэж байна. Ойрын үед хийгдэх гол ажил маань 2019 оны төсөв, 2018 оны гүйцэтгэл үр дүнгийн ажлууд бий.
Салбарынхаа хамт олонтой гар сэтгэл нийлж улс орны болон салбарын өмнө тулгамдсан олон ажлыг бүтээлчээр хэрэгжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Салбарын хамт олон маань шинэ сайдыгаа дэмжиж гар нийлэн хамтран ажилаарай хэмээн Я.Содбаатар сайдад амжилт хүсэж баяр хүргэлээ гэж ЗТХ-ийн яамнаас мэдээллээ.