Өнгөрсөн онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт тендертэй холбоотой 23 гомдол ирсэн бол 2014 он гарсаар буюу өнөөдрийг хүртэл 32 гомдол иржээ.
Энэ нь өнгөрсөн жилийн гомдлоос есөөр илүү байгаа бөгөөд эдгээр гомдлын 31-ийг шийдвэрлэж, үлдсэн нэгийг шалгаж байгаа аж.
Тодруулбал Худалдан авах ажиллагааны газар зарласан 9, яамдаас зарласан 9, төрийн өмчит үйлдвэрийн газраас зарласан 8, аймаг, нийслэлээс зарласан 6 тендер байна.
Эдгээрээс 13 тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн бол 13 гомдлыг буцаажээ. Учир нь тендерийн баримт бичигт өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэг заалт, зөрчил байвал тендерийн материалуудыг нээхээс өмнө ШӨХТГ-т гомдол гаргах боломжтой гэнэ. Хэрэглэгчид үүнийг мэдэхгүйгээс бүх материалыг тендерт оролцогчдын өмнө нээсний дараа ханддаг учир гомдлыг нь шийдвэрлэх боломжгүй аж.
Тендерийн шалгуур үзүүлэлт өндөр, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, марк тэмдгийг заасан зөрчил байгаагаас зарим аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөх боломж олгохгүй байгааг ШӨХТГ-ын Өрсөлдөөнийг зохицуулах хэлтсийн дарга Л.Ган-Өлзий онцоллоо.