gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Хавал: Аргаль, янгир олноороо өлбөрч үхэж байна

Нийгэм
2009-02-17
0
Twitter logo

Баруун гурван аймагт өвөлжилт хүндэрч, мал нэмэгдэл тэжээлд орж байгаа тухай мэдээлэл ирж байна. Баян-Өлгий аймагт байдал нэлээд хүндэрч харын зуд болохын хирээр дэлхийн улаан номонд орсон аргаль, янгир, буга уулнаас бууж хүн бараадахын зэрэгцээ олноороо өлбөрч үхэх болжээ. Аймгийн цаг үеийн байдал, мал өвөлжилт, ан амьтдын талаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавалаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өвөлжилт ямар байна вэ. Аймгийн хэмжээнд өнгөрсөн намар хэдэн тонн, өвс, тэжээл бэлтгэв?
-Баян-Өлгий аймгийн хэмжээнд өвөлжилт хүндрэлтэй байна. Энэ нь хоёр үндсэн зүйлээс шалтгаалсан гэхэд болно. Нэгдүгээрт, манай аймагт сүүлийн хоёр жил зундаа ган болсон. Баруун талын сум болох Алтай, Улаан хус, Цэнгэл, Сагсай, аймгийн төв орчмоор зундаа хур тунадас унаагүй. Үүнээс болоод гантай байлаа. Хоёрт, өнгөрсөн жил аймгийн малын бэлчээрт царцаа нүүдэллэн орж ирсэн.

Царцаа их сүйтгэл дагуулж, малын бэлчээрийг "түймэрдсэн". Царцааны дайралтын эсрэг их ч хөрөнгө, хүч гаргав. Өнгөрсөн зуны царцааг устгахад аймгийн төсвөөс 93 сая төгрөг зарцууллаа. Энэ бүхнээс болоод өвөлжилт хүндэрч байна.

Аймгийн хэмжээнд 40 мянган тонн хадлан, тэжээл бэлдсэн. Хадлангийн талбай царцааны нүүдэлд талхлагдсан учраас малчид өөрсдийн хүчээр уулын эм, гуу жалганаас дээрх хэмжээний өвс, тэжээл бэлдэж авлаа. Энэ нь аймгийн нийт хэрэгцээний 17 хоногийн нөөц л гэсэн үг. Саяхнаас мал нэмэгдэл тэжээлд орж эхэлсэн.

-Төр, засгаас хэрхэн анхаарч байна вэ. Он гарсаар цас хэр зэрэг оров?
-Аймгийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд Засгийн газарт Баян-Өлгийд ирж, газар дээр нь бодит байдалтай танилцахыг хүссэн хүсэлт гаргасан. Үүний дагуу Засгийн газраас 2008 оны аравдугаар сараас хойш гурван ч удаа комисс гарч ажилласан. Аймаг, орон нутгийн байдалтай танилцаад толгой сэгсрээд л буцсан даа. Үүний дагуу Засгийн газрын 128 тоот тогтоолоор улсын нөөцийн өвс, тэжээлийн үнийг 50 хувь хөнгөлж олгосон. Улсын нөөцийн өвсний фонд Дэлүүн, Булган, Алтай сум, аймгийн төвд байдаг. Дээрх өвсний фондуудаас малчдад 50 хувийн хөнгөлөлттэй өвс, тэжээл хүргэх ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Тээврийн зардлыг нь орон нутаг өөрөөсөө гаргасан. Гэвч чулуу долоож байгаа тэр олон малд үнэндээ хүрэлцэхгүй талдаа байна. Тухайлбал, нэг шуудай хивэгийг арван айлд хувааж өгч байна шүү дээ.

-Малчид зэргэлдээх аймаг, сумын нутагт отор нүүдэл хийх боломж байхгүй юу?
-Аймгийн малчдын хувьд отрын асуудал үнэхээр хүнд байгаа. Яагаад гэвэл Увс, Ховд аймгийн хил залгаа сумд ч манайхаас ялгаагүй байдал хүндэрсэн. Тиймээс малчид маань отор, нүүдэл хийх ямар ч боломжгүй боллоо. Аймаг, орон нутгийн зүгээс төр, засгийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд малчдад туслах хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. Мөн, байгууллага, аж ахуйн нэгж, компаниудад өвөлжилт хүндэрсэн сум, багийг хуваарилан өгч холбоо тогтоон тусалж, дэмжиж байна. Энэ хугацаанд багагүй хэмжээний хөрөнгө, мөнгө, эд зүйл цугларсныг нэгтгээд ирэх сарын эхээр сумдад хүргэх ажил зохион байгуулна.

-Сүүлийн үед зэрлэг ан, амьтад өлбөрч байгаа тухай дуулдах боллоо. Танай аймгийн хувьд байдал ямар байна вэ?
-Тийм ээ. Энэ асуудал үнэхээр анхаарал татаж, санаа зовоож байна шүү. Харын зуд болсноор идэх юмгүй болсон аргаль, янгир, буга уулнаас бууж малчны хотонд орж ирлээ. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны хэлтсээс долоо хоногийн өмнө зэрлэг ан, амьтдын тооллого явуулсан юм. Одоогоор манай аймгийн нутагт 1520 аргаль, 1450 янгир, 400 гаруй буга тоологдлоо. Аргаль, янгир, буга идэх өвс, тэжээлгүй болсны улмаас тураалд орж байна. Тооллогынхоны дүгнэлтээр 845 аргаль, 139 янгир, 168 буга тураалд оржээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 23 нь үхсэн байна. Үхсэн аргаль, янгир, бугын гэдсийг нь задлаад үзэхэд нарийн гэдсэнд нь уснаас өөр юу ч алга. Мөн уулнаас бууж, тал руу орсон учраас 36 нь чононд бариулаад байна.

-Энэ талаар аймаг орон нутгийн зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ. Холбогдох яаманд нь мэдэгдсэн үү?
-Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дуулгасан. Тэндээс ч арга хэмжээ авч байна. Саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хоёр, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 4.2 сая, нийт 6.2 сая төгрөгөөр өвс тэжээл, хивэг, хужир шүү бэлтгэн биотехнологийн аргаар ан, амьтдыг тэжээж эхэллээ. Мөн багсармал тэжээл ч тавьж байгаа. Багсармал тэжээл, хивэгийг аргаль, угалз, хойлог шувуу иддэг юм байна.

-Саяхан хэд хоног хүйтэрлээ, баруун аймгуудын нутгаар багагүй шуурсан?
-Одоо ч хүйтний эрч буураагүй л байна. Өвөлдөө байгаагүй хүйтэн боллоо. Цас орж, явган шуурга шуурсан. Цэнгэл, Сагсай, Улаанхус сумын зарим малчин цасан шуурганд малаа уруудуулсан. Энэ удаагийн цасан шуургыг хүн, малын гарзгүй давлаа.

Шуурганд уруудуулсан малаа ч олсон шүү. Аймаг, Хилийн цэргээс туулах чадвар өндөртэй автомашинаар дээрх сумын малчдад өвс, тэжээл хүргээд байна.

Н.Төр 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан