Либерал эдийн засгийн зүрх нь болсон АНУ-д нийгмийн донсолгоо гарахаас айсан эдийн засгийн дээдчүүл капитализм ялзарч, мөхөхийг ёрлосон “пролетарийн улсын онолын эцэг” Карл Марксыг санасан нь мэдээж. Энэ жил Европт эдийн засгийн донсолгооны нөхцөлд “коммунизмын судар” гэнэт шаардагдав. “Коммунизмын хий үзэгдэл” Уолл-стритийнхнийг айлгав.
“Тэнэг хэрэг. Их уналтын үед олон хүн бас Марксын таамаглал биелэх нь гэж айсан. Гэвч биелээгүй. Коммунизм тогтохгүй. Зөвлөлтийн орнууд бутарсан нь түүний бүтэшгүйг харуулсан” гэж Нобелийн шагналтан мөрөө хавчин өгүүлж байв.
Гэлээ ч гэсэн эдийн засгийн бодит секторт зээл олгоход улс капиталаа чиглүүлэх том банкуудыг улсын болгохыг үг хэлсэн ихэнх хүн уриалж байв. Социалистууд Уолл-стритэд багцаалбал тийм уриан дор цуглаан хийж байна.
“Том банкуудыг улсын болгохгүйгээр банкны системд итгэх итгэлийг сэргээх боломж алга” гэж эдийн засгийн салбарт 2006 онд Нобелийн шагнал хүртсэн, капитализм болон нийгмийн төвийн захирал Эдмунд Фелпс үзэж байна.
“Санхүүгийн либерализмын өлгий” болох Нью-Йоркт ардчилсан уламжлалыг хумьж, эдийн засгийн бууралтын үед эрх баригчид захиргаадах онцгой ажиллагаа явуулахыг зарим үед уриалж байв. Энэ нь есдүгээр сарын 11-ний эмгэнэлт явдалд Америк Улсын өгсөн хариултыг яагаад ч юм санагдуулав. Тэр үед тус улс аюулгүй байдлын үүднээс зарим эрх чөлөөнөөсөө сайн дураар ухарсан юм.
“Капитализм нь хямрал эхлэхээс өмнө санхүүгийн системийг тооцохгүй бол тун сайн байсан. Гэвч хямрал үргэлжлэх нь ардчилсан байгууллагуудад ард түмний итгэл алдрахад хүргэнэ” гэж Колумбийн их сургуулийн бизнесийн сургуулийн профессор Амар Бхайди 11 цагийн турш үргэлжилсэн өргөн шүүмжлэлийн үед мэдэгджээ.
“Америкийн нийгэмд засгийн газар илээр ажиллаж, удтал мэтгэлцэж, хэлэлцдэг уламжлал бий. Энэ бүхнээ болих хэрэгтэй. Хаалттай хуралдаанаас яаралтай шийдвэр гаргахыг хямрал шаардаж байна” гэж нөлөө бүхий эдийн засагч тэмдэглэжээ.
“Зохицуулахгүй байж, сунжруулснаас түргэн дахин зохицуулах нь дээр. “Зах зээлийн үл үзэгдэх гар” гэгчид цаашид найдаж болохгүй” гэж Европын шинэчлэлт, хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч асан Виллем Байтер бухимдангуй ярив.
Дээр дурдсан ишлэлийн эзэн, хүн бүр амин хувьдаа ашиг олохыг эрмэлзэх нь үйлдвэрлэлийг хөгжүүлж, эцсийн бүлэгт нийгмийн аж байдлыг дээшлүүлнэ гэдэгт итгэдэг Адам Смит одоогийн хямралаар хайр найргүй таягдав. Дампуурсан банкнуудын топ-менежерүүдийн олон сая бонус, дэлхийг нөмөрсөн савангийн хөөс болсон санхүүчдийн хэт ашиг түүний онолд бичигдээгүй байжээ.
Бас нэг нэрд гарсан ухаантан “ирээдүйг судлаачийн ишлэлийг” ноутбукаасаа уншив.
“Капиталын эзэд ажилчин ангийг улам бүр үнэтэй бараа, байшин, техник худалдаж авахыг урамшуулж, ингэснээрээ зээл төлөгдөхгүй болтол улам бүр үнэтэй зээл авахад түлхэнэ. Төлөгдөөгүй зээл нь банкууд дампуурахад хүргэнэ. Банкуудыг улсын болгож, эцсийн бүлэгт коммунизм бий болоход хүргэнэ”. Карл Маркс. “Капитал бууж өгөв” зохиолоос хэмээн олон газар орноор явж, юм их үзсэн европ эр цугларагсдыг хүндэтгэн толгойгоо бөхийлгөв.
Бүгдээрээ алга ташиж, инээлдэв. Капиталист Сорос ч ялгаагүй тэгэв.
П.Шагдар