gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     4.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 18
Зурхай
 4.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 4.28
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Цэвээнханд: Нийгэм ямар байна манай эмнэлэг тийм л ачаалалтай байна

Эрүүл мэнд
2009-03-16
0
Twitter logo

Олны хэлж заншсанаар Шархад буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг (СЭМҮТ) зорилоо. Энэ эмнэлгийн ядаргааны тасгийг амтай болгон магтдаг. Энэ тасагт хэвтэж байгаа хүмүүстэй уулзахад аль сонин, хаанаас явж байгааг минь ч асуулгүй “Үнэхээр нүд онгойж байна. Ёстой сайхан эмчилгээтэй газар. Олон сувиллын газар, эмнэлгээр явсан. Эндхийнх л хамгийн сайн нь байна” гэх хүн нэг бус байв. Үнэндээ бол манай ард иргэдийн олонхи нь энэ эмнэлэгт галзуу, солиотой хүмүүс хэвтдэг гэх ойлголттой нь нууц биш. Гэхдээ ядаргааны тасгийг нь онцгойлон магтдаг. Энэ тасаг шинжлэх ухааны доктор, профессор Ц.Гүрдорж агсны нэрэмжит.  Ц.Гүрдорж агсныг өнөөгөөс бараг 40-өөд жилийн өмнө ядаргааны тасгийг анх үүсгэн байгуулахдаа 20-30 жилийн дараах ирээдүйг харсан, эрдэмтэй, оюунлиг хүн байсан гэдэг юм билээ. Үнэхээр ч сая гаруй хүнтэй болсон хотын иргэдийн тэр дундаа манай нийслэлийн иргэдийн дундад мэдэрлийн ядаргаа буюу стрессгүй хүн байхгүй гэхэд хилсдэхгүй. Бид 80 жилийн түүхтэй энэ эмнэлгийн “увдистай” тасгийн эрхлэгч, СЭМҮТ-д 1971 оноос сувилагчийн ажлаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн анагаах ухааны магистр, клиникийн профессор, их эмч Ц.Цэвээнхандтай ярилцсан юм.

-Танай тасгийг С.Ламбаа сайд “увдистай” тасаг гэж хэлсэн хэмээн сонссон. Юугаараа тийм увдистай байдаг юм бэ. Наашаа ирэх замд таарсан хүмүүсээс асуухад Шархадны (СЭМҮТ) ядаргааны тасаг сайн эмчилгээтэй дуу нэгтэй ярьж байх юм?
-Тийм ээ. Тэгж хэлсэн шүү. Манайх чинь төвтэйгээ нэгдээд 2006 оны аравдугаар сард Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болсон. Манай захирал  ирээд сайдуудыг урьснаас хойш Д.Туяа, Д.Батсэрээдэнэ сайд ирсэн. С.Ламбаа сайд ажлаа авсныхаа дараахан манай төвд  ирсэн. Сайд бүх тасгаар орж яваад манай тасгаар орохдоо эмч нартай бус зөвхөн өвчтөнүүдтэй л уулзсан. Өвчтөнүүд С.Ламбаа сайдад тал талаас нь сэтгэгдлээ ярьсан гэсэн. Дараа нь ажилтнуудын цуглаан дээр “Неврозын тасаг буюу аравдугаар тасагт ямар нэгэн сайхан увдис байна. Өвчтөнүүдээ хүлээж авч байгаа байдал, эмчилгээ нь ч сайн. Өвчтөнүүд маш өндөр сэтгэгдэлтэй байдаг юм байна. Ер нь ч ард түмний дунд эртнээс ядаргааны тасаг гээд нэршчихсэн сайн эмчилгээтэй тасаг байдаг. Өвчтөнүүдийн сэтгэл ханамжийг сайн хангаж өгдөг юм билээ” гэж хэлсэн.

-Танайх багийн системд орж ажиллаж байгаа гэсэн. Энэ нь урьд өмнөхөөсөө юугаараа ялгаатай юм бэ?

-Он гараад манай удирдлагаас багийн системээр ажиллах шаардлага тавьж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл. Тасархай байсан олон хэсгүүдийг нэгтгэж байгаа юм. Өөрөөр хэлбэл зургадугаар баг болоод энэ дотроо манай неврозын тасаг 17 хүнтэйгээ, хүлээн авах, эрчимт эмчилгээ, лавлагааны тасагтайгаа нэгдсэн.

-Танайх физик эмчилгээ буюу Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх физик эмчилгээний тасгийн ажилтай салшгүй холбоотой юм байна гэж би ойлгосон?
-Манай өвчтөнүүд тасагтаа хэвтэхээс гадна сэтгэл засал, физик эмчилгээний үйлчилгээг хамт авахаар эмчилгээ маань өөрөө цогц болж байгаа юм. Чухам яг үүгээр бусад эмнэлгийн үйлчилгээнээс ялгаатай гэж би боддог.

Манайд мэдрэлийн ядаргаа буюу стресс, цочролд орсон. Дээхэн үед ядаргаанд орсон хүмүүс хэвтдэг. Гэхдээ оюун ухаанаа хянаж чадахаа байсан. Солиорсон хүмүүс биш ч  тулгамдсан асуудалтай. Анагаах ухааны хэллэгээр завсрын эмгэгтэй  гэж оношилдог. Тиймээс дээр дурьдсан гурван эмчилгээг хамтад нь хийлгэснээр цогц болдог. Өвчтөнүүд ч эмчилгээндээ сэтгэл ханамжтай, үр дүн сайтай болдог. Ер нь ихэнх нь дахиж хэвтэнэ гэж л хэлээд гардаг юм.

-Би танай тасгаар явж хүмүүстэй уулзлаа. Миний ажигласнаар БНСУ-д ажиллаад ирсэн хүмүүс сүүлийн үед их хэвтэх болсон байна. Энэ юутай холбоотой вэ?
-Ер нь бол аливаа хүнд үүсч байгаа тулгамдсан асуудал нийгэмтэй нягт холбоотой байдаг. Тухайлбал, ажилгүйдэлтэй холбоотой стресс байна. Айл гэрт нэг л хүн ажилгүй байхад тухайн гэр бүлийн бүх хүн стресстэй байдаг. Мөнгөтэй болох  гэж манайхан гадаад улсыг их зорих болсон. Тэнд очсон хүн гэр бүлийнхээ төлөө өөрийгөө золиос болгож, боолын хөдөлмөр эрхэлдэг гэвэл хилсдэхгүй. Ингэж ажиллаж байгаа хүн ямар нөхцөлд байдаг байх вэ. Баригдчих вий, цалин өгөхгүй байх вий, өвдчих вий гэсэн байнгын сэтгэл санааны дарамттай олон жил ажилладаг. Тэгж байгаад ирэхэд нь манайхан хамаг мөнгийг нь Хадгаламж зээлийн хоршоонд өгөөд алдчихсан байсан шүү дээ. Ирээд ажлын байр байхгүй. Стресст орохгүй байх аргагүй байдалд байлаа. Хадгаламж зээлийн хоршоо дампуурах үеэр үнэхээр хэцүү байсан. Мөнгөө алдсан иргэд их сэтгэлийн гутралтай орж ирж байсан. Тэд солиорохын өмнөхөн манайд хандаж байсан даа.

-Танайд хандахад багагүй хүндрэлтэй гэж иргэд ярьдаг. Тухайлбал, поликлиник чинь энд ирж нэгдсэн нь төв болсон сайн талтай ч хотоос ирэхэд хүндрэлтэй. Танай эмнэлэг рүү ирэхэд наад зах нь 2-3 цагийн ажил алддаг?
-Манайх гурван шатлалаар үйлчилгээ үзүүлдэг алба юм. Анхных нь өрхийн эмнэлэг. Хоёр дахь нь дүүргийн эмнэлэг болгонд сэтгэцийн эмч ажиллаж байгаа. Кабинетийн эмч нар манайд хандах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл СЭМҮТ рүү илгээж байгаа юм.

Гурван шатлалаас болж өвчтөнүүд өөр эмнэлэгт хандах тохиолдол гардаг. Хувийн эмнэлгүүдэд ч хэвтдэг. Уг нь бол манайх төв болсноороо шинжлэх ухааны үүднээс зөв болоод байгаа юм. Гэтэл өвчтөнүүд 1-2 хүн дагуулж явдаг. Тэр хүмүүс ажлаа алдана. Эсвэл эмээ, өвөө нь байдаг. Тэд нь наашаа ирж чадахгүй төөрнө. Манай поликлиник өмнө нь Боловсролын их сургуулийн замын урд талд байсан шүү дээ. Манайхыг наашаа нүүсний дараа өвчтөнүүдийн маань зарим нь “Эмнэлэг маань хаачив” гээд уйлж байсан гэнэ лээ.

-Мэдрэлийн ядаргаа буюу стресс зөвхөн нойр муудахаас гадна өөр олон өвчний  шинж тэмдгээр илэрдэг  гэх юм?
-Тийм. Тухайлбал, ходоод, зүрх, толгой өвдөх. Өтгөн хатах, үе мөч янгинаж, шархирах зэрэг өвчнөөр илэрдэг. Гэтэл иргэд маань яг энэ чиглэлээрээ эмнэлэгт хандаад байдаг. Өчнөөн эм тариа хийлгэж, цаг үрсний дараа манайд  ирээд эдгэсэн тохиолдол олон бий. Тэгэхээр өвчтөнүүд маань дээр дурьдсан шинж тэмдгийг үл хайхран төөрөөд яваад байдаг.

-Би нэг санал хэлэх гэсэн юм. Энэ тасаг өнөөдөр 30 ортой ажиллаж байна. Гэтэл нэг сая хүнтэй хот, дээр нь Улаанбаатарын утаа, замын бөглөрөл, хог шороонд бухимддаггүй хүн гэж байдаггүй. Танайх бие даасан Неврозын клиник эмнэлэг болох боломж байхгүй юу. Та ямар бодолтой явдаг вэ?
-Яах аргагүй энэ бол манай албанд тулгамдсан асуудал. Ядаргааны тасгийг 1969 онд 70 ортой нээж байсан. 2000 онд Ц.Гүрдорж багшийн нэрэмжит болгосон юм. 2005 онд Сэтгэл засал, завсрын эмгэгийн тасаг болгож 40 ортой болгосон. Одоо 30 ортой ажиллаж байгаа. Өнгөц харахад орны тоог багасгаад байгаа мэт боловч нэг тасагт 4-6 ор байлгахаар өвчтөнүүдийн тав тух, эмчилгээнд ч нөлөөлдөг юм билээ. Тэгэхээр ороо цөөлдөг нь хүмүүсийн тав тухыг хангахад л чиглэгдсэн.

Манайд хэвтэх дараалал үнэхээр их байдаг. Бид аль болох л оочер дугаараа зохицуулах гэж оролддог. Манайх чинь улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг шүү дээ.

-Танай тасгийн үйлчилгээнд өвчтөнүүд өндөр сэтгэл ханамжтай байдаг юм байна. Харин надад нэг зүйл ажиглагдлаа. Танай эмнэлэг хотын захад “хаягдчихсан” ганц эмнэлэг. Дээр нь неврозын тасгийг эс тооцвол хүнд өвчтөнүүдтэй харилцдаг. Гэтэл ажилтнуудын чинь нийгмийн асуудал орхигдсон юм шиг санагдлаа?

-Тийм ээ. Бидэнд цогцолбор барьж өгнө гээд хоёр сайд дамнаж байна. Одоо Засгийн газарт мөнгө байхгүй болсон юм чинь юу л бол. Хэрвээ цогцолборыг барьчихдаг бол, Неврозын клиник тусдаа гарвал гэсэн мөрөөдөл байна. Хэрвээ тэгвэл архаг өвчтөнүүдээ тусад нь гаргаад Неврозын эрэгтэй, эмэгтэй тус бүр 50 ортой, дээр нь физик эмчилгээ, сэтгэл заслын эмчилгээтэйгээ нэг цогцолбортой болно.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс өөрийн үйлдлээ хянах, жолоодох чадваргүй байдаг. Тиймээс манай ажилтнуудын ажлын байрны нөхцөл хүндэд  орж явдаг юм. Манай энэ албанд мэргэшсэн хүн бэлтгэнэ гэдэг бусад эмнэлгээс өвөрмөц байдаг. Нэг сайн сувилагчийг наад зах нь 10-15 жил бэлтгэж байж мэргэшсэн болгодог. Өвчтөнөө юу хийх гэж байгааг харцаар нь  мэддэг болохын тулд олон жил ажиллах шаардлагатай. Гэтэл 50 нас хүрэв үү, үгүй тэтгэвэрт гаргана гэдэг сайн бэлтгэгдсэн боловсон хүчнээ зүгээр л алдана гэсэн үг. Европын орнуудад өдий насны хүнийг жинхэнэ туршлагыг нь шавхдаг. Тэгэхээр мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэнэ гэдэг манай эмнэлгийн хувьд удаан хугацаа шаардсан ажил юм.

Энэ мэргэжилд дуртай хүн 1990 оноос өмнө байхгүй байсан. Үнэхээр энэ албанд дуртай хүн л эмч болдог байлаа. Сонирхолтой, дуртай учраас л ажилладаг байв. Бид энэ ажил, мэргэжлээ муу, муухай гэж хэзээ ч хэлж чадахгүй. Гэтэл бусад  эмнэлэгтэй харьцуулж үзэхэд сэтгэцийн өвчтэй хүмүүсээс гарч байгаа үнэр танар, тэдний зан байдал харьцуулшгүй өөр. Европын орнуудад шизофренитэй хүнээс таагүй үнэр хүртэл ялгардаг гэдэг юм билээ. Гэтэл бид энэ мэргэжилдээ дуртай болохоор тийм юмыг ч анзаардаггүй. Өөрсдийгөө хэрхэн хамгаалахаа  ч мэддэггүй. Энэ хүмүүсийг эмчлэх ёстой, үйлчлэх ёстой л гэж зүтгэж ирсэн.

Өвчин нийгэмтэй холбоотой байдаг учир нийгэм ямар байна СЭМҮТ тийм л ачаалалтай байна. Манай тасаг хамгийн хүнд ачаалалтай байдаг. Бусад хурц тасаг бол өвчтөн нь солиороод ороод ирэхэд тэдэнд дараалал хүлээ гэх арга байхгүй. Гэтэл манайх оочер дугаараа давхар зохицуулах хэрэгтэй байдаг. Яг манайхтай адил физик эмчилгээний тасаг ч гэсэн хэцүү. Өндөр ачаалалтай ажилладаг. Бусад эмнэлэг төлбөртэй байдаг гэсэн. Харин манай физик эмчилгээнийхэн төлбөргүй. Өдөржин өвчтэй хүнд массаж хийнэ гэдэг хэцүү, хүнд ажил шүү дээ. Манай неврозын тасагт хэдэн хүн хэвтэж байна тэр тоогоор физик эмчилгээний тасгийнхан ачаалалтай, уялдаатай байдаг.

Нийгмийн асуудлын хувьд Онцгой байдлынхан, Клиникийн нэгдсэн III эмнэлгийнхэн гээд ажилтнууддаа байр барьж өглөө. Болдогсон бол манай эмнэлэг энэ зай талбайныхаа нэг хэсэгт нь байр сууц бариад нийгмийн асуудлаа бага ч болов шийдмээр байна. Манай эмнэлэгт ихэнх нь эмэгтэйчүүд, өрх толгойлсон, олон хүүхэдтэй эх голдуу ажилладаг. Тэдний нийгмийн асуудал цалингаар хязгаарлагддаг.

-Сэтгэцийн эмч нар Увсын Малчин суманд нисдэг тэрэг сүйрэхэд  ажилласан гэсэн?
-Осол, гамшгийн үед бидний мэргэжил үнэхээр хэрэгтэй болсныг манай систем олж харсан юм. Увсын Малчин суманд осол болоход ёстой системээрээ хөдөлсөн. Тэр үед сэтгэл зүйч эмч нар хэрэгтэй болж бид нас барсан хүмүүсийн ар гэрт очиж  стресс менежмент хийсэн. Өөрсдөө бараг стресст орохоо шахсан. Дараа нь болсон осол, аваарт манай эмнэлэг, салбарынхан багаараа очиж ажиллаж байлаа. Дараа нь  Д.Туяа сайд эмнэлэг дээр  ирж урамшуулал өгөхөд мэргэжлээрээ бахархах сэтгэл төрж бидний мэргэжлийг яам, систем мэдэж байгаад үнэхээр урамшиж байлаа.

-Та стресс нийгэм хоёр салшгүй холбоотой гэж ярилаа. Тэгэхээр санаа зовж явдаг зүйл байна уу?

-Тэмбүүгээр өвчилсөн хүний үр хөврөлд 10, 20 жилийн дараа илэрдэг. Өнөөгийн энэ их садар самууны үр дагавар ирээдүйд мэдрэлийн тэмбүү өвчнөөр  гаарах магадлалтай гэсэн  айдас байдаг шүү.

Төр засгийн тэргүүн, яамны сайддаа хандаж хэлэхэд цогцолборыг л хурдан барьж өгөөсэй гэж хүсэх байна. Нийгэм ийм байхад стресс, ядаргааны өвчин нэмэгдэнэ үү л гэхээс хасагдахгүй. Ард иргэдийнх нь сэтгэц эрүүл байж хямралыг давж гарна.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Д.Баясгалан

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан