Манай улс дахь АНУ-ын Элчин сайдын яам шинэ систем суулгаснаар цагаачлалын болон олон үндэстний сугалааны визийг эндээс олгох боломжтой болжээ. Тус яаманд өчигдөр цагаачлалын анхны визийг манай улсын хоёр иргэнд олголоо. Консулын хэлтсийн дарга, консул Роберт Поп Б.Ууганжаргал, Т.Тэнгис нарт визийг нь гардуулж, элчин сайд Марк Минтон тэдэнд баяр хүргэсэн юм. Энэхүү виз эзэмшигч нь АНУ-д хууль ёсоор оршин суух боломжтой. Өмнө нь бүх төрлийн цагаачлалын визний асуудлыг БНСУ-ын Сөүл дэх АНУ-ын Элчин сайдын яаманд шийдвэрлэдэг байжээ. Энэ нь иргэдэд багагүй хүндрэл учруулдаг байв. Цагаачлалын визээ гардан авсан Б.Ууганжаргал АНУ-ын иргэнтэй гэр бүл болжээ. Харин зургаан настай Т.Тэнгисийн аав нь тус улсад оршин суудаг байна. Дээрх хоёр иргэн АНУ дахь гэр бүлтэйгээ амьдрахаар ийн явж байгаа аж.
Энэ сарын 1-ний байдлаар манай улс дахь АНУ-ын Элчин сайдын яам цагаачлалын визний өргөдлийн материалыг хүлээн авч, ярилцлагад оруулж эхэлжээ. Өмнө нь өргөдөл гаргагч гэр бүлийн гишүүдийн хамтаар Сөүл дэх АНУ-ын Элчин сайдын яаманд очиж виз мэдүүлэхэд нэг хүн дунджаар 1000 ам.доллар зарцуулж байсан аж.
Тэгвэл энд цагаачлалын виз олгох болсноор монголчууд жилд 250 мянган ам.доллар хэмнэх боломж-той болсон. Нөгөөтэйгүүр АНУ-ын Элчин сайдын яамны цагаачлалын виз хариуцсан хэсгийг бий болгосноор хуулийн дагуу цагаачлахад туслах болон гэр бүл нэгдэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Мөн Америк, Монгол Улсын хооронд аялал жуулчлал, .хамтын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх зорилгоор энэхүү хэлтэст АНУ-ын засгийн газар хөрөнгө оруулж байгаа аж.
Цагаачлалын визний шалгуурыг хэрхэн хангах вэ
АНУ-ын Элчин сайдын яамны http://ulaanbaatar.usembassy.gov вэб хуудас нь тус улс руу зорчих төлөвлөгөөний тань хамгийн анхны алхам болно. Энэ вэб хуудаснаас цагаачлалын болон цагаачлалын бус виз, мөн америк иргэдэд үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг олох боломжтой.
Тухайн хүн АНУ-д ажил эрхлэх эсэхээс үл хамааран тус улсад байнга оршин суух хүсэлтэй бол цагаачлалын виз мэдүүлэх шаардлагатай. АНУ-д удаан хугацаагаар оршин суух зорилгоор тус улсад очиж буй цагаачлалын визтэй хүн эхний жилдээ байнгын оршин суугчийн буюу ногоон картыг авдаг байна. Ерөнхийдөө цагаачлалын визний шалгуурыг хангахын тулд олон үндэстний визний сугалаа хожих эсвэл тус улсын иргэн буюу хууль ёсны байнгын оршин суугчийн хамаатан болон ажил олгогч ивээн тэтгэгчтэй байх ёстой аж. Дээрх хүмүүс АНУ дахь Иргэншил болон Цагаачлалын албанд, мөн манай улс дахь Элчин сайдын яам, консулын газруудад хүсэлт гаргаж болно.
Хүсэлт гаргахаас өмнө доод тал нь зургаан сарын хугацаанд Монгол Улсад хууль ёсоор, тасралтгүй оршин суусан АНУ-ын иргэний ойрын хамаатны цагаачлалын визний талаарх хүсэлтийг манай улс дахь Элчин сайдын яаманд хүлээн авдаг. Оюутан, жуулчин гэх мэт тус улсад түр хугацаагаар оршин сууж буй хүн дээрх шалгуурыг хангахгүй тул АНУ дахь Иргэншил болон Цагаачлалын албанд хүсэлт гаргах хэрэгтэй аж. Хүсэлт батлагдсан тохиолдолд виз мэдүүлэгч цагаачлалын визний ярилцлагад орох эрхтэй болдог байна.
Дашрамд дурьдахад цагаачлалын визний талаарх мэдээллийг баасан гаригийн 13.00-14.00 цагийн хооронд тус улсын Элчин сайдын яамнаас авч болно.
Г.Бат