Сүүлийн үед дийлэнх залуус АНУ-д ажиллаж, амьдарч, сурахыг
хүсэн мөрөөддөг болжээ. Тэгвэл АНУ “Ногоон картын сугалаа” нэрээрээ дэлхийд алдаршсан хөтөлбөрийн бүртгэлээ өнөөдрийн 12 цагт эхэлж арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хаахаар зарлалаа. Мөн өнгөрсөн
онд бүртгэл нь явагдсан “DV2009” хөтөлбөрийн дүнгээ албан ёсоор гаргажээ.
Тухайн хөтөлбөрийн бүртгэл хоёр сарын
хугацаагаар зөвхөн интернетээр явагдаж, дараа оны
5-7 сард тохиолдлын сонголтын анхны
тохирлыг 100 мянга шахам хүнд зөвхөн захиагаар мэдэгддэг.
Ингээд тэр жилийнхээ аравдугаар сарын 1-нээс хоёр дах жилийн есдүгээр сарын 30 болтол
тохирлын дарааллаар холбогдох АНУ-ын элчин сайдын яаманд
визийн ярилцлаганд оруулан шаардлага хангасан эхний 50 мянган хүнд
гэр бүлийн нь хамт цагаачийн статустай виз
олгодог.
Сугалаанд маш энгийн
шаардлагаар оролцох боломжтой тул дэлхийн маш олон сая хүн хамрагддаг юм. Сугалаанд оролцох
эрхтэй улс орны 18 нас хүрсэн, АНУ-ын 12 жилийн дунд
боловсролтой дүйцэх боловсролтой, эсвэл ийм боловсролгүй бол сүүлийн таван жилийн аль нэг хоёр жилд хөдөлмөр
эрхэлсэн хэн ч энэ сугалаанд оролцож болдог.
АНУ-ын байнгын оршин суугчийн
эрх хожсон хүн сонгуульд оролцохгүй, зарим нэг цөөн тооны албан тушаалд ажиллаж болохгүйгээс бусдаар тус улсын иргэн шиг амьдрах эрхтэй байдаг. Нэгэнт хууль
ёсоор амьрах эрхтэй тул эрүүл мэндийн даатгал, өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэлэг, нийгмийн
бусад халамж үйлчилгээнд бүрэн хамрагддаг. Мөн тухайн хүн өөрөө
англи хэл сайтай, өндөр боловсролтой бол нэр хүндтэй байгууллагад
ажиллах боломж нээлттэй болдог гэнэ. Түүнээс гадна ногоон карттай болон АНУ иргэн хүний АНУ-ын их дээд сургууль, коллежид суралцах зардал гадаад
оюутныхаас 2-10 дахин хямд байдаг. Хүсвэл тодорхой
хугацааны дараа АНУ-ын иргэн болж, эцэг,
эхийгээ болон 21-ээс доош насны гэрлээгүй дүүгээ Ногоон карттай болгож болдог ажээ.
Ази тивийн хүн ам олонтой Хятад, Энэтхэг, Пакистан, Өмнөд Солонгос
гэсэн олон улс энэ сугалаанд оролцох эрхгүй
байдаг нь Монголчууд бидэнд таатай нөхцлийг үүсгэдэг юм. АНУ-ын Төрийн Департаментын гаргасан мэдээллээр Монгол улсаас 2006 онд 259 хүн тус сугалаанд оролцож
байсан бол өнгөрсөн жил 191 хүн орж байжээ.
Англи хэлтэй бол хүн өөрөө АНУ-ын төрийн департаментийн веб сайт руу хандаад
өргөдлөө ямар ч
төлбөргүйгээр
бүртгүүлж болдог. Харин бүртгэлийг өөрөө хийж
чадахгүй тохиолдолд мэргэжлийн байгууллагаар
үйлчлүүлбэл мэдээж тэр байгууллагад үйлчилгээний
хураамж төлөх юм.
М.Жаргал