gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.09
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.09
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дэлхийн худалдааны байгууллага гацаанд орлоо

Дэлхийд
2008-08-04
0
Twitter logo

Дэлхийн худалдааны байгууллагын өнөөгийн үйл ажиллагааны чиг шугам болсон Дохагийн гэрээ бүтэлгүйтжээ. Катарын Доха хотод 2001 онд үндэс сууриа тавьсан ДХБ-ын бүх гишүүн орнуудын дэлхийн худалдааг либеральчлахад чиглэсэн хэлэлцээр өнгөрсөн долоо хоногт дуусгавар болж, тус байгууллагын цаашид баримтлах гэрээ батлагдах ёстой байсан ч зарим орон тохиролцоонд хүрч чадсангүй. "Дэлхийн худалдааг либеральчлах" тухай гэрээг өнгөрсөн долоон жилийн турш боловсруулж, гишүүн орнууд гадаад худалдаа, татварын бодлого зэрэгт харилцан буулт хийж ирсэн боловч "бухын сүүлэн дээр хутга" гэгчээр гарын үсэг зурахын даваан дээр АНУ, Франц, БНХАУ, Энэтхэг зэрэг олон улсын худалдааны "акулууд" зөвшилцөлд хүрээгүй, гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Дохагийн гэрээг Женев хотноо авч хэлэлцэж эхлэх үеэр чөлөөт худалдааны тухай зөвшилцөлийг бүгд дэмжиж байсан ч хэлэлцээрийн сүүлийн шатанд АНУ, Франц, Энэтхэг зэрэг орон гэрээний зарим зүйл, заалтыг "өөрийн дураар" өөрчлөх санал тавьснаар гарын үсэг зурах ажиллагаа гацаанд оржээ.

Долоон жилийн өмнөөс Дохагийн гэрээг эхэлсэн ДХБ-ын 150 гаруй гишүүн улс анхандаа дэлхийн худалдааг либеральчлах хүрээнд нийт эдийн засгийн өсөлтийг хангах, ядуу буурай сая сая иргэдэд туслах гэх мэт "ариун" зорилго өмнөө тавьсан байсан ч сүүлдээ өндөр хөгжилтэй орнууд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбарт хэн нь зонхилохоо шийдвэрлэх "хэрүүлийн алим" болж хувирчээ. Гол зөрчил нь эдгээр орнууд өөрсдийн хөдөө аж ахуй, татварын бодлогыг "нийтэд зориулан" өөрчлөхийг хүсэхгүй байгаа бөгөөд үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалж буй нэрийдлээр хөгжиж буй, ядуу буурай орнуудын эдийн засгийг дэмжих, туслах хариуцлагаас зайлсхийж байна гэж шинжээчид үзэж байна.

Гэвч Женев дэх ДХБ-ын гишүүдийн олон өдөр үргэлжилсэн хэлэлцээр огт үр дүнгүй өнгөрсөн гэж хэлж болохгүй. Тухайлбал, хөдөө аж ахуйн чиглэлийн дотоод хөрөнгө оруулалтаа АНУ 48 тэрбум ам.доллар байсныг 15 тэрбум болгон багасгах, Европын холбоо энэ салбарын төсвөө 60 хувиар танах амлалт өгөв.

ДХБ-ын дэлхийн худалдааг либеральчлах төлөвлөгөө нь улс орнуудын харилцан худалдааг идэвхжүүлэх, экспорт, импортын бодлогыг өөрчлөхөд чиглэж "хэний ч бүтээгдэхүүн хаана ч гологдохгүй нэвтэрч, худалдагдаж, хэрэглэгддэг байх" зорилттой авч зарим орны үндэсний үйлдвэрлэгчид, газар тариаланчдад хүндээр тусч буй юм.

Б.Наран

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан