gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мисс Г.Хонгорзул: Бурхан балчир насанд ээжийг минь авч одсон шигээ эргүүлээд надад ихийг өгсөн

Соёл урлаг
2009-08-19
0
Twitter logo

Хорьж болдоггүй хорин насны босгон дээр мисс Г.Хонгорзул яг одоо ирчихээд байгаа. Амьдрал түүнд насандаа ахадсан бүхнийг заяасан “баяр бас гуниг” өөрийгөө олж яваа, загварын тайзнаас авахаа авч, хүртэхээ хүртсэн гэх бардамнал дүүрэн түүнтэй эх орондоо түр ирээд байхад нь ярилцлаа. 16-хан настай Дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан мисс Г.Хонгорзулын амжилт хийгээд амьдралын нарийн нандин үүх түүх ихтэй. Энэ нь өнөөдрийн Г.Хонгорзулыг “бүтээсэн” болов уу. Урд хөршид эмчийн мэргэжлээр суралцаж байгаа мисс бүсгүйн сэтгэлийн ертөнцөд нэвтэрцгээе.

-Зуны амралтаа таатай өнгөрөөж байна уу? Өмнөд нутгаас сонин ихтэй ирэв үү?
-Эх орондоо ирж амраад, хөдөөгүүр аялж цагийг сайхан өнгөрүүлж байна. Би харийн нутагт хаа ч явсан нутгаа их санадаг. Хүн юм үзэж, нүд тайлах тусмаа боловсорч ертөнцийг үзэх үзэл нь асар их өөрчлөгдөж байдаг. Олон гадны найз нөхөдтэй болсон. Тэр хирээр их юм сурч, өөрийнхөө хэмжээнд урагш шат ахиж байгаа. Нутгаасаа хол амьдралыг илүү таньж мэдэж, түүнд тэмүүлж байна.

-Үсээ багасгасан нь өмнөхөөсөө улам цоглог, зохисон харагдаж байна?
-Баярлалаа. Олон жил нэгэн хэвийн урт үстэй байлаа. Загвар өмсөгчийн маань мэргэжил ч бас нөлөөлж байсан. Энэ жил харин зоригтой өөрчилмөөр санагдаад богиносгочихсон. Зарим хүн үсээ тайруулчихаад харамсдаг юм билээ. Надад бол тийм мэдрэмж төрөөгүй ээ. Бараг халимаг болгоё гэсэн чинь ингэж засч өгсөн. Дараа дараагийн амралтаараа ч би ийм огцом өөрчлөлтөнд бэлэн байна. Тиймээс Хонгорзул улам ч өөр болж магадгүй.

-Багын л их өтгөн хар үс, хөмсөгтэй охин байсан санагдаж байна?
-Тийм ээ. Багын л өтгөн хар үс, хөмсөгтэй охин байсан. Одоо ч тийм байгаа. Аав ээжээс заяасан хишиг юм даа.

-Яагаад эмчийн мэргэжлийг сонгов? Магадгүй таны оронд хэн нэгэн байсан бол тайзнаа олж авсан үнэ хүнд, миссийн титмээ удаан хадгалах гэж шунаж хүсэхгүй гэж үү?
-Эмчийн мэргэжлийг сонгоход ээж маань нөлөөлсөн. Би хар нялхын л эмч болно гэж мөрөөддөг байсан. Ээжийгээ ажил руу нь дагаж очиж өвчтөнг асарч, эмчилж байгааг хардаг. Тэр өвчтөн ээжид минь яаж баярлаж, талархаж хүндэлж байгааг нь мэдрэх сайхан санагддаг байлаа. Загвар бол залуу насны ажил. Би хувьдаа ирээдүйгээ илүү чухалчилж, яарсан. Хүний насан туршийн мэдлэг, боловсролыг хэн ч булааж авч чадахгүй. 4 жилийн өмнө би Монгол улсаа төлөөлж дэлхийн мисст оролцсон. Үүндээ би асар сэтгэл хангалуун явдаг. Өөрийн байр сууриа аль, эрт олоод авчихсан учраас одоо надад загварын тайзнаас шунаж хүсээд шагнал урамшил авъя гэж хорхойсох юм байхгүй. Үүндээ ч харамсдаггүй. Загварын ажил бол зөвхөн миний хобби. Хүсвэл би дуртай цагтаа өмсөнө. Одоо чадалтай сайн эмч больё, эх орондоо хэрэгтэй хүн больё, хүмүүст тустай явъя гэж хүсч байгаа.

-Мөрөөдөх нэг өөр. Уяхан туяхан тань шиг хүнээс эр зориг ч шаардах мэргэжил гэж болох юм?
-Тийм ээ. Ер нь хүнд. Мэс заслынхан бол байнга цустай ажиллана. Гэхдээ би эршүүд. Багадаа аавтайгаа, ахтайгаа гурвуулаа өссөн маань нөлөөлдөг байх. Хүмүүс моргт орж задлан хийхийг аймаар, яаж чаддаг байна гээд л янз бүрээр боддог байх. Надад бол миний ажил мэргэжил учраас хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө тушаал авсан цэрэг шиг ажиллахаас айх, шантрах юм байхгүй.

-Эршүүд, бас хэрсүү өссөн, тийм үү? Бусдаас ийм үг сонсч л байсан байх.
-Дотны найзууд маань ингэж хэлдэг юм. Манай Хонгороо аливаад байгаагаар нь хандаж, зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу гэдэг. Би үүнтэй нь санал нийлдэг. Худлаа дүр эсгэх, найз нарынхаа алдааг хаацайлдаг хүн биш л дээ, би.

-Загварын тайзны сайн мууг та сайн мэднэ. Яагаад гэвэл амжилт таных байсан учраас?
-Загварын тайзан дээрх мэдрэмжийг зөвхөн моделиуд л илэрхийлж чадна. Бүх хүний харц, тэр гэрэлтүүлэг, ая, хувцас гээд зүйрлэшгүй агшинг мэдэрнэ. Анх аав маань намайг хөтлөөд загварын дамжаанд оруулж байсан. Шилжилтийн насандаа үеийнхнээсээ өсгөлүүн, биеийн өсөлт нь хурдацтай яваа охиноо эмэгтэй хүний хувьд алхаа гишгээнээсээ эхлээд өөртөө итгэлтэй, биеэ зөв авч явдаг, харьцааны соёлтой болгох гэж загварт оруулснаас мисс болгох гэж ч юм уу аваачаагүй. Атаа жөтөө гээд загварын тайзны салшгүй хэсэг нь болсон зүйлс бий л дээ. Илэрхий, хэнийх нь ил тод өдөөн хатгалга, дайсагнал явж л байдаг. Хааяа гайхдаг юм. Уг нь сайн яваа хүн шиг больё гээд улам л хурцлагдмаар. Гэхдээ хүн гэдэг амьтан чинь их сонин. Атаа жөтөө, хов жив ганц загвар ч гэхгүй хаа ч байдаг л зүйл.

-Мисс болсны чинь дараа "Сэргээн босголт"-ын Ганбатын охин гэж шуугиж байлаа. Аав охин хоёр нэлээн амь халуун уу?
-Их сайхан асуулт байна. Одоо эргээд бодоход мисс болсны дараа ааваар маань, ялангуяа "Сэргээн босголт"-ын Ганбатын охин гэдгээр илүү танимхайрч эхэлсэн. Би сайн аавтай их азтай хүн. Аав маань эдийн засагч мэргэжилтэй. Одоо хөл бөмбөгийн холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Би хоёр эр хүний дунд, аав ахтайгаа өссөн болохоор нэлээд бүрэг. Одоо бол гайгүй болж байгаа л даа. Тиймээс шилжилтийн насандаа ч юм уу аавтайгаа нарийн ширийн зүйлээ яриад байж чаддаггүй байсан. Гэхдээ намайг аав минь их ойлгоно. Нас биед хүрэх тусмаа би аавтайгаа илэн далангүй, нээлттэй харьцдаг болсон. Бид хоёрын дунд нууц байхаа больсон. Ах бид хоёрыг өдий зэрэгт хүргэх гэж аав маань их зүтгэсэн. Үр хүүхэд нь хүний дайтай явах шиг сайхан зүйл эцэг эх хүнд байхгүй. Аав минь хатуу хөтүүг туулж амьдралд хатуужсан эр хүн.

-Монголын миссийн титмийг зүүж зогссон охиноо аав чинь ямар догдлолоор угтаж байв?
-Би өөрөө сэтгэлийн хөдлөл багатай, бүрэг. Тайзан дээр үндэсний ялагч Хонгорзул гэж зарлахад өөрийн эрхгүй нулимс асгарсан. Эцэг эхээ харахад тэд маань тайзан дээр гараад ирчихсэн, баярын нулимс унагаж байсан. Олон аавын охидоос шалгарч дэлхийн мисст улс орноо төлөөлөн явахдаа би анх удаа өөрөөрөө асар их бахархсан. Аав ээж маань ч энэ тэмцээнийг очиж үзсэн. Тэднийхээ сэтгэлийн догдлол, бахархал, бардамналыг би одоо ч нүдэндээ хардаг.

-Тэр агшинд төрүүлж өсгөсөн ээжийгээ юун түрүүн үгүйлж байсан болов уу?
-Сэтгэл хөдөлгөсөн сайхан асуулт асуулаа. Энэ тухай ярихаар уйлчих гээд сэтгэл их хөндүүр. Мэдээж хүний төрүүлсэн эх хамгийн нандин эрхэм хүн. Би "Next top model" телевизийн нэвтрүүлэгт оролцоод түрүүлэхдээ хамгийн түрүүнд ээжийгээ бодсон. "Ээж ээ! Намайг төрүүлж өсгөсөнд охин нь таньдаа баярлалаа. Охин нь чадлаа. Багад минь орхиод явсан ч гэсэн тэнгэрээс ивээж харж явдагт баярлалаа" гэх сэтгэгдэл эрхгүй төрсөн. Тухайн үед би шинэ ээжтэй болоод, амьдралдаа шинэ хүн орж ирэхэд бэлэн биш байснаас тэр үү гэр бүлдээ үл ойлголцолтой байсан. Нэгдүгээр ангийн өөдсөн чинээ охин байхад ээж минь бурхан болоод үүрд орхиод явчихсан. Энэ тавилан минь намайг их хэрсүү болгосон. Бурхан ээжийг минь аваад явсан шигээ эргүүлээд надад асар ихийг өгсөн. Би амьдралаас асар ихийг ухаарч, сурсан. Ээж минь тэнгэрээс намайг харж ивээж би өдий зэрэгтэй яваа. Одоо би шинэ ээжтэйгээ элэг бүтэн сайхан амьдарч байна. Ээжийг минь орлох сайхан ээж, аавд минь сайн хань болсон эмэгтэйг бурхан төрсөн ээжийг минь авч явсан шигээ илгээсэн. Би 2 хөөрхөн дүүтэй болсон. Тэднийгээ хүний нутагт маш их санадаг. Бага нь охин, надтай усны дусал шиг адилхан. Одоо 5 настай. Өөрийнхөө 6 настай үеийн зургийг зэрэгцүүлж харахад ялгагдах юмгүй. Би энэ амьдралдаа сэтгэл маш хангалуун байгаа.

-Оюутан Хонгороогийн нэг өдөр яаж өнгөрч байна? Залуу нас завтай, зугаатай байна уу?
-Дайлань хотод оюутны нэг өдөр маань эндэхээс их өөр. Ачаалалтай, өглөөний 8 цагаас оройн 17 цаг хүртэл хичээлтэй болохоор оюуны ачааллаа биеийн хүчний спортоор хичээллэж тайлдаг. Үүнийг аав маань зөвлөж дадал хэвшил болгосон л доо. Фитнесстээ яваад орой нь хичээлээ давтаад өдөр өнгөрнө. Амралтын өдөр усанд сэлнэ, их ч дуртай. Саяхан сургуулийнхаа оюутнуудын дунд зохиогддог усан сэлэлтийн тэмцээнд оролцож тусгай байр эзэлсэн. Намайг усанд сэлээд удаж байна уу гээд гайхдаг. Би тэнд очоод илүү түвшинд сэлж сурсан.

-Таныг Монгол гэхээр эргэлзэнэ биз?
-Тийм тал бий шүү. Ихэнх нь намайг Солонгос, Япон уу гэдэг. Нэг хөгжилтэй тохиолдол яръя. Таксины жолооч намайг өөрөө хаанаас ирсэн хүн бэ гэхээр нь би "Та таа л даа" гэсэн чинь "Та Араб эмэгтэй" гэсэн. Яагаад тэгж байгаа юм гэсэн чинь "Нурууны чац багатай Солонгос, Япон биш. Том нүдтэй, шар үсгүй юм чинь Орос биш. Яг л Араб" гэж байсан.

-Миссүүдийг өндөр өртөгтэй гэдэг. Гоо сайхны жор, гоёл сэлт асуухгүй өнгөрч болохгүй нь?
-Би хоолны дэглэм барьдаггүй. Яагаад гэвэл аль эртнээс фитнессээр биеэ хөгжүүлээд ирсэн. Ааваасаа спортын талын туршлагыг сурсан. Багадаа хөл бөмбөгөөр хичээллэж байсан. Сагс, волейбол, теннис гээд бүгдээр нь хичээллэсэн. Гоо сайхны хувьд байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Эмэгтэй хүн болгонд боломж байвал бүгд л гоёх дуртай. Би үүнд цаг заваа өөрийн хэмжээнд зориулдаг. Төлөвлөгөө гаргаад сурчихсан болохоор өөртөө цаг гаргана. Надад тийм хахаж цацсан амьдрал байхгүй. Тиймээс хэрэгтэй үедээ мөнгөө зарна.

-Хувийн амьдралын төлөвлөгөө ойр байна уу, эсвэл?
-Энэ талаар яг одоохондоо биш ч бодож санасан төлөвлөгөө байгаа. Би одоогоор найз залуутай. Хараахан хамтын амьдрал, үр хүүхэд яриагүй байгаа. Найз залуу маань намайг их ойлгодог. Загварын ажлыг маань дэмждэг. Боловсрол мэдлэгийг дээд түвшинд тавьдаг. Энэ бүхнээр нь би бахархдаг.

-Таныг мисс гэж мэдэж танилцсан уу? Энэ өргөмжлөл бусдаас ирэх хандлагыг өөрчилдөг үү?
-Намайг мисс, загвар өмсөгч гэж мэдэхгүй жирийн л охин гэж танилцсан. Үүнд нь ч би олзуурхдаг. Намайг мисст орж байх үед манай найз залуу гадаадад сурч байсан. Тус тусдаа 2 жилийг ардаа үдсэн байна. Хол байхдаа утсаар ярина, интернэтээр харьцана, над дээр очно. Залуу хосын хувьд хол байгаа нь бас шалгуур юм. Зарим хүмүүс хол байхаар хөндийрдөг бол бид улам бие биедээ татагдаж, үнэ цэнээ мэдэрдэг.

-Хайр сэтгэлийг та ямраар хүлээж авдаг вэ? Үүнээс болж алдуурч, эсвэл гуньж туниж үлдсэн тод дурсамж гэвэл...?
-Хайр сэтгэл харилцан итгэлцэл дээр тогтдог гэж би боддог. Миний хувьд хайр сэтгэл ярихад нас арай эрт байна. Учиргүй гүн гүнзгий мэдэхгүй. Одоо би найз залуутай, сайхан байна. Бидний дунд их том итгэлцэл байдаг. Энэ нь байхгүй бол тэгтлээ бие биеэ ойлгож чадахгүй байх. Хайр сэтгэлээс болж гуньж туниж юу ч хийхээс буцахгүй үе байдаг гэж хүмүүс ярьдаг л даа. Надад бол яг одоогоор тийм хүчтэйгээр, ямар нэг ухаан жолоогүй алхам хийх хүртэл мэдрэмж төрөөгүй байна. Ямар нэг асуудал гарлаа гэхэд би сэтгэлийн хаттай болохоор аль болох барьц алдахгүй бүхнийг даваад гарах байх. Нэг их хүнд хүлээж авахгүйг хичээнэ.

-Хонгорзул гэж сайхан дуу ч байдаг. Энэ нэрийг таньд хэн хайрласан бэ?
-Энэ сайхан нэрийг аав маань хайрласан. Энэ түүхийг яривал их урт. Товчхондоо яривал 1 нас хүртлээ би өөр нэртэй байж байгаад өвчин ороосон. Тэгээд ламд үзүүлэхэд нэр нь хүндэдсэн байна. Цэцэг, навч, уул усны нэр өг гэхэд аав маань Хонгорзул гэж нэрлэсэн. "Хонгорзул" дуу надад их таалагддаг. Хааяа стресст орсон, ядарсан үедээ сонсох дуртай. Хааяа надад зориулсан ч юм шиг санагдана (инээв). Их ойр, дотно сэтгэгдэл төрүүлдэг дуу.

-Та сүсэг бишрэлтэй биз дээ? Нулимс тоссон мэнгэ зэрэгт итгэл үнэмшилтэй ханддаг уу?
-Сүсэг бишрэл тодорхой хэмжээнд бий. Гэхдээ хэт туйлшрах, бас автах дургүй. Энэ мэнгэ маань багад их бүдэгхэн байсан. Одоо томрох тусам тодроод байгаа. Авахуулъя гэж ээжтэйгээ ярьж үзсэн л дээ. Ламаас асууж ч үзсэн. Дэмий л гэсэн. Тиймээс авахуулна гэсэн бодолгүй байгаа.

-Удахгүй төрсөн өдөр чинь болох гэж байгаа юм байна. Баяраа хэнтэй хуваалцъя гэж бодож байна?
-Хичээл маань 8 сарын сүүлээр эхэлнэ. Хорьж болохгүй 20 нас гэдгээ л тэмдэглэх гэж байгаа (инээв). Би 15 настайгаасаа эхлээд дотны найзуудынхаа хүрээнд төрсөн өдрөө халуухан дулаахан тэмдэглэж ирсэн. Түүнээс өмнө гэр бүлийн хүрээнд тэмдэглэсэн.

Цаг хугацааны шүүлтэнд найз нөхдөөс маань аль сэтгэлтэй нь шүүгдэж үлддэг гэж би боддог. Саяхан л би дэлхийн мисст орж байлаа. Гэтэл аль хэдийн 4 жил өнгөрчихсөн байна. Миний хамгийн дотны найз топ модель Уянга. Найз маань саяхан Азийн супер моделийн тэмцээнээс дэд байрын шагнал хүртээд ирсэн байгаа. Бид бие биенийхээ амжилтаар, сайн сайхнаар үргэлж бахархдаг. Энэ жил төрсөн өдрөө урьдчилж тэмдэглээд хичээлдээ буцах байх.

-Та ч хөл бөмбөг тоглодог шигээ нэлээн ширүүн жолооч юм шиг байна. Цагдаа нар хоргоох уу?
-Хөл бөмбөгтэй холбоотойгоор давилуун давхиж магадгүй (инээв). Жолоо бариад 2 жил болж байгаа. Найз залуу, гэр бүлийнхэн маань яаралгүй аяар яв гэдэг л юм. Би ер нь юманд их адгуу, яаруу. Энэ зан маань жолооны ард илэрдэг байж магадгүй. Бас залуу насны эрч хүч гэж байна.

-Урьд хөршид цаг үргэлж амьдрал буцалж, тэмцэл өрнөж байдаг болохоор арга ч үгүй нөлөөлөл байдаг байх?
-Би Хятадад анх очоод ямар эртэч, хөдөлмөрч хүмүүс вэ гэж гайхаж байсан. Залхуугаа ялан дийлчихсэн улс л даа. Би үүнээс ч суралцдаг. Тэд үүрээр босч байхад би ядаж хичээлээсээ хоцрохгүйг, эрт ажил амьдралаа эхлэхийг хүсдэг. Агуу ард түмэн дунд амьдралын төлөөний тэмцэл жинхэнэ утгаар өрнөж байна. Монгол маань ийм байвал илүү хөгжих байх даа гэж их боддог. Хоёр орныг харьцуулах, санах сэрэх юм их бий. Монголчууд асар өндөр түвшний IQ-тэй хүмүүс. Оюутнууд маань хичээл хоцороно гэж байхгүй. Залхуугаа дарж хичээвэл Монгол их хөгжинө.

-Өнгө мөнгөтэй эрчүүдийн хандлага мисс болсны дараахан хоргоож үзэв үү?
-Тийм хандлага байсан. Таних танихгүй хүмүүс ярина, залгана. Миний гэр бүлийн хүмүүжил, өссөн орчин тийм амар хялбар, өнгө мөнгөний амьдралыг хэзээ ч илүүд үзэхгүй. Мөнгөтэй болгон хүссэнээ авна, хүний сэтгэлийг эзэмдэнэ, гоё охидыг өмчлөнө гэж байхгүй. Янз бүрийн залуус ярихад би тохирсон хариултыг нь өгдөг. Харьцангуй нас бага дэлхийн мисст явахад надад зөвлөх хүн цөөхөн байсан. Би бор зүрхээрээ л өөртөө итгээд л явж байсан. Одоо бол залуу насаараа гоёж байна. Үнэт эдлэлээр, эрээн мяраан хувцсаар өөрийгөө чимэх шаардлага байхгүй. Ерөнхийдөө энгийн байх дуртай.

-Баярлалаа. Улам илүү амжилт хүсье!

О.Хонгорзул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан