Хорь дугаар зуун буюу өмнөх арван тав, арван зургадугаар жаранд Монгол Улсын сая таван зуун мянган хавтгай ам дөрвөлжин м газар нутагт миний бодож явдгаар бол гурван том дайн, тулалдаан болсон юм. Анхных нь ОХУ-ын алдарт жанжин, маршал, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар Монгол Улсын домогт баатар Г.К.Жуковын адтай онож хэлснээр "Халхын голын зарлаагүй дайн" байлаа. "Халх голын дайн Хамаг ардын дайн байсан юм" гэж ардын уран зохиолч Ш.Сүрэнжав мэргэн цэцэн хэлсэн билээ. Халхын голын дайны түүхт ялалтын яруу алдарт 70 жилийн ойн босгон дээр цаг тооны зурвас ирлээ. Халхын голын дайны ялалтыг төгөлдөржүүлэх, дайны үнэр дарийн утаанд эцсийн цэг тавих агуу их ач холбогдолтой тулалдаан бол 1945 оны чөлөөлөх дайн байсан юм. Дайн тулалдаан, зэвсэгт тулгаралт үүгээр дууссангүй. Эх орны минь торгон хил хязгаарын ган босго, дээсийг сэтэлж гатлан, зэрлэгээр халдаж довтлох нь зогсож намжсангүй.
Сайхан Монгол эх орны минь газар шороо, нутаг дэвсгэр, тусгаар тогтнол, халдашгүй дархан эрх чөлөөнд өнгөлзөгчид цөөрсөнгүй. Эх орны баруун хязгаарт 1940-1948 онд онд болсон зэвсэгт тулгаралт бол бас л том биш юмаа гэхэд дунд зиндааны дайнаас дутуугүй том зэр зэвсэг агссан мөргөлдөөн болсон юм. Хэрэв би андуураагүй бол энэ гурван дайны тэнгэрт баатарлаг гавьяа байгуулж, тэнгэрийн дайнд тулалдаж явсан азай буурал, ахмад дайчин ганцхан байгаа юм. Тэр нь чухам хэн бэ? гэж эрхэм уншигч авхай та бодож байна уу? Энэ хүн бол өдгөө 96 нас сүүдрийг зооглон ануухан аж төрж яваа Монгол Улсын гавьяат нисгэгч, хошууч генерал, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайн, эх орны баруун хязгаарт 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралтад оролцсон ахмад дайчин Дугарын Гунгаа мөнөөс мөн. Хатанбаатарын сэлмийн ир шиг хурц зоригтой, харц Аюушийн зоригийн элч шиг хатан зүрхтэй энэ азай бууралтай хөөрөг зөрүүлж, дэндүү ойрхон айсуй Халхын голын байлдааны ялалт ямар үнэ цэнээр олдсон тухай, энэ гурван дайнд өөрөө хэрхэн оролцсон талаар хөөрөлдсөн юм.
-Таны хувьд туулж өнгөрүүлсэн урт амьдралын он цагийн тоолол зууны босгонд айлсаж ирлээ. Таны хувь тавилан яаж шүү яваад эр цэргийн хийморьтой алба, тэнгэрийн хүлэг, тэр дундаа агаарын довтолгооны шумбагч хөлөг онгоцны жолоо залж байлдах эр зоригийн зам, заяатай холбогдчихсон юм бэ?
-Насны багад ээж, ааваас өнчирч үлдэхийн гашууныг амсаж, эдэлж, хурга тугал хариулж, хусам зөөхий долоож, хүрээ хийдэд шавилан сууж, нулимст борхон заяаг туулж явлаа. Нагац ах маань цэргийн дарга байсан юм. Нагац ахаа даган алсын моринд дөрөөлж, улмаар цэргийн албанд явж, Дарьгангын 35 дугаар хорооны пулемёт сумангийн байлдагч Дугарын Гунгаа хэмээн нэр алдартай болсон 1934 он буюу өдгөөгөөс 75 жилийн тэртээгээс "олны хүч оломгүй далай, эвийн хүч эрдэнийн суварга" гэдгийг алхам тутамдаа мэдэрч, дайн байлдааны хүнд бэрх цагт ч энх цагийн бүтээн байгуулалтанд ч тулгарсан бэрхшээл зовлонг сөрөн туулж, ялалтын тугаа мандуулж, амжилтын суугаа өргөж өдий хүрсэн. Нагац ахын минь нөмөр нөөлгөөр ган хөлөг жолоодон мөнх тэнгэрийн мандлыг эзэгнэнхэн дүүлэх азтай хувь тавилангийн эх тавигдсан юм. Анх моторын цехийн туслах ажилчнаар орж, нисэх сургуулийн сонсогч болсон 74 жилийн тэртээх тэр өдрийг мартахын аргагүй. Тэндээс амьдрал, хөдөлмөр, тэмцэл, ялалт, амжилт, бүтээл, алдар хүнд бүхний эх ундарга оргилсон болохоор сэтгэлээс минь гардаггүй. Цэргийн эрдэм гэдэг өвөрмөц онцлогтой. Ялангуяа дэг, журам онцгой чанд. Цэрэг болсон минь, нисгэгч болсон минь миний аз жаргал, амжилт бүтээлийн алтан босго болсон билээ.
-Дайн, ялалт, та гурвыг салгаж төсөөлөхийн аргагүй юм шигээ. Дайны тэнгэр, ялалтын заяаг та хэрхэн төсөөлнө вэ?
-Дайн гэдэг тоглоом биш ялалт гэдэг мөрөөдөл биш ээ. Халхын голын дайнд Монголын бүх ард түмэн, Оросын мянга мянган цэрэг, дайчид, онгоц, гайхамшигт монгол морьд, газар тэнгэр цөмөөр байлдсан. Үлгэрлэвэл Ардын зураач Б.Цэвэгжавын "Азарганы ноцолдоон" шиг Япон, Монгол их бага хоёр гүрэн ана мана, ач тач мөргөлдсөн. тулалдсан, байлдсан. Улаан арми усан дундуур, улаан арми цасан дундуур, улаан арми цусан дундуур, улаан арми тэнгэр дундуур, улаан арми уулан дундуур. улаан арми нулимсан дундуур, улаан арми өлсгөлөн дундуур цээлийн усыг буцалтал цэгээн чулууг бутартал байлдаж, агуу их орны дайны ялалтыг дэлхий дахинд авчирсан шүү дээ. Халхын голын зарлаагүй дайн бол дэлхийн хоёрдугаар дайны "төрсөн дүү" нь байсан.
Тэнгэрт үй түмэн цахлай шиг төмөр хөлгүүд дайтна. Газар шороон дээр танк тачигнаж, сум шунгинаж, их буу нүргэлж, нэгийг сөнөөвөл сайн, хоёрыг хорловол олз, гурав ба түүнээс дээш дайсныг устгавал ялалт гэсэн чанд хатуу уриатай Монгол Оросын хэдэн зуун мянган цэрэг, байлдагчид амь нас, цус ясаа хайрлахгүй галын шугаманд ур ухаан, байлдааны тактик, овсгоо сүүхээ, арга чадавхиа уралдуулан байлдсан. Дайн. Ээ бүү үзэгдэг. Ялалт ямар агуу гэж та минь санана вэ? "Ялалтын өдөр" гэдэг ер бусын гэмээр сайхан орос дууг ОХУ-ын ардын жүжигчин Лев Лешенко дуулдаг даа. Ялалт бол ард түмний болон армийн, цэргийн арга ухааны, зэвсэг техникийн хүч чадавхи хичнээн тэнгэртэй, хичнээн хийморьтой болохыг толинд харсан юм шиг үзүүлдэг гайхамшигтай. Ялах, ялагдах заяа гэж бас байдаг юм шиг байгаа юм. Үүнд хүн ардын эх оронч зүрх, сэтгэл, сэтгэлгээ гол хүчин зүйл. Яагаад дэлхийн хоёрдугаар дайнд ганцхан Орос улс Фашистын Герман толгойтой 14 улсыг дийлэв ээ? Яагаад 1939 онд буурай Монгол, Орос улсын улаан армитай хамтарч цагтаа цаст уулын цагаан бар байсан Японы самурайг ялав аа?
Халхын голын байлдаан 1939 оны есдүгээр сарын 16-ны өдөр Монгол-Зөвлөлтийн дайчдын хамтын ялалтаар төгсч, эх орны дорнод хил хязгаарт энхийн салхи сэвэлзэж, эхэлсэн юм. Энэ өдөр Москва хотноо ялалт байгуулсан хүчин ЗХУ, БНМАУ-ыг төлөөлж, Улаан армийн нэгэн захирагч М.Багданов, И.Полотов, БНМАУ-ын МАХЦ-ийн жанжин штабын дарга Ж.Цэрэн нар гарын үсэг зурж, ялалтыг баталгаажуулсан юм. Ялалт олдоогүйсэн бол Монгол эх орон , тусгаар тогтнол, газар шороо, монгол хүн ард, ардчилал эрх чөлөө цөмөөрөө хүнийх, харийн гүрнийх болох байсан биш үү? Ялалт аяндаа амархан олддог биш. Нэг биш улс гүрний ард түмний цус, нулимс, хагацал өнчрөл, залуу нас, газар шорооны үнэ цэнээр олддог. Тийм ч учраас Монголын ард түмэн
"Цэлмэг залуу насны гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин зүрхний амрагтаа хэлж үзээгүй үгээ
Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо хэлдэг"....
-Халхын голын дайн байлдааны нэгэн ширүүн зурвас мөчлөгийг хичнээн хэцүү байгаа ч гэсэн дурсан санана уу? Өдгөөгийн энх цагт төрж өссөн, ээж аавдаа эрхэлж том хүн болсон залуус бол дайн байлдааны давалгааныг яагаад ч төсөөлөхгүй дээ?
-Амьдрал гэдэг бүхэлдээ тэмцэл, Дайн байлдаан бол тэмцлийн хамгийн хурц, ширүүн хэлбэр мөн. Халхын голын дайн байлдааны их давшилт эхэлсэн наймдугаар сарын 20-ны өдрийн тухай бодол сэтгэлд хэзээ ч бүдгэршгүй тод ул мөрөө үлдээжээ. Өглөөний дөрвөн цаг. Их буу галлаж, сум тэсэрч, тэнгэр газрыг бүхэлд нь доргиулсан асар том дуу чимээ чих дүлийртэл нүргэлэв. Их давшилтын уухай эхлэн бүх нийтийг хүчтэй цочирдуулсан нь нь энэ. Эхнийх нь болох энэ их нүргээнийг танкийн цуваа залган авч, дээгүүр нь хүнд бөмбөгдөгч онгоц араас нь хөдлөх тэр мөчийг бид тэсэж ядан хүлээж байлаа. Тэгэхдээ энэ бол "муу эр дайнд хөөрцөглөх"-ийн үлгэр биш эх орондоо хайртай, бас ялалтандаа итгэсэн цэрэг эрсийн урам, зориг, эрч хүчний илэрхийлэл, хүсэл тэмүүлэл байсан нь гарцаагүй.
Утаа тоос холилдон хөшиглөсөн дайны талбарт харагдах бараа ч үгүй. Зөвлөлтийн туршлагатай нисэгчид үе үе доошлон шумбан нисэж, бөмбөг хаяна. Бид ч зэрэгцэн багш нараасаа хоцорч хожимдохгүй байлдана. Харанхуй манан, дайны үнэр, дарийн утаанд хучигдаж байсан Халхын голын тэнгэр хэд хоногийн дараа бүрэн цэлмэв. Гэхдээ асар их үнээр. Ялангуяа зөвлөлтийн дайчдын байгуулсан гавьяаны суу алдрыг бахархавч баршгүй. Хэчнээн олон эрэлхэг дайчид энд Халхын голд манай эх орны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, Монгол түмэн бидний амар амгалан амьдралын төлөө ариун цус урсгаж, алтан амиа алдав даа. ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар Г.К.Жуков, Маршал Х.Чойбалсан, Г.Дэмид, ЗХУ, Монгол Улсын баатар В.А.Судец, Монгол Улсын баатар Ч..Шагдарсүрэн, Б.Цог, ЗХУ-ын баатар нисгэгч С.И.Грицевец, Г.П.Кравченко, Я.С.Смушкевич, М.И.Зайсанов гээд Орос, Монголын алдарт дайчин хөвгүүдийг Халхын голын дайны ялалтын түүхт 70 жилийн ойн босгон дээр дурсахгүй байхын аргагүй, дуулахгүй байхын учиргүй.
Энэ тухай эрэгцүүлэн бодох бүр манай хоёр орны ах дүү ёсны элгэн халуун ган бат найрамдал, хамтын ажиллагааны үр шим, өгөөж хишиг, ач буян нь халуун амь, бүлээн цусаар гагнагдаж, хөлс ухаан, хөдөлмөр зүтгэлээр зузаарсан билээ гэх хэмжиж гүйцэшгүй бахархах бодол зүрх сэтгэлийг минь эзэмддэг юм.
-Та нэг биш гурван дайн оролцож явсан ахмад дайчны хувьд 1945 оны чөлөөлөх дайны ач холбогдлын талаа юу хэлэхсэн бол?
-Дэлхийн хоёрдугаар дайны сүүлчийн голомтыг унтраасан 1945 оны чөлөөлөх дайны ач холбогдол, үр дүнг буруулахын аргагүй. Халхын голын байлдаан, дэлхийн хоёрдугаар дайн, 1945 оны чөлөөлөх гээд л бараг арваад жил ард түмэнд амар заяаг үзүүлсэнгүй. Дандаа л дайнтай байлаа шүү дээ. Оросууд дайныг хүслээ гэж үү? гэдэг сайхан дуу байдаг нь Оросын ард түмний хүсэл, сэтгэлийн үнэнхүү илэрхийлэл билээ. Монголчууд дайныг хэзээ ч хүсээгүй Ер нь дайныг хүсдэг, дайтаж байлдахыг эрмэлздэг жирийн ард түмэн гэж аль улс гүрэнд байдаггүй болов уу? Харин дайныг хүний нутгийн газар шороо, газрын гүний эрдэс баялаг, бүтээн байгуулалтанд шунан өнгөлздөг харийн түрэмгийлэгчид, өөр орны ололт амжилтанд өшин хорссон зандалчид, дэлхийг эзлэх гэсэн ховдог шунахай "цөөвөр"-үүд л өдөөж турхирч, дайтаж байлдаж цус урсгахыг санаархдаг билээ. 1945 оны чөлөөлөх дайн бол ийм дайны хэнээтнүүдэд хүнд цохиолт өгч, дайн дэгдэх үүд босгыг хааж, байлдаан гарахгүй байх цэрэг, улс төрийн хэрэм, бат бэх цайз болж чадсанаараа түүхэнд онцгой гавьяатай болсон юм.
-Цадиг түүхэнд "Баруун хязгаарын зэвсэгт тулгаралт" хэмээн тэмдэглэгдсэн Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумд, Байтаг богдын орчмын зэвсэгт тулгаралтанд та Алтайн хүрэн бүргэд шиг агаарын довтолгоонд байлдаж байсан байна шүү дээ?
-"Эх орны баруун хязгаарт 1940-1948 онд болсон зэвсэгт тулгаралт" хэмээх тод үсгээр бичигдэн үлдсэн энэ түүхэн ялалтын 60 жилийн ой өнгөрсөн 2008 онд тохиов. 1944 оны хавар цаг. Эх оронд минь хавар айсуй ч улс орны амьдралд хүйтэн зэвсэгт мөргөлдөөний жавар тачигнасан, жихүүцэлт өдрүүд үргэлжилж байлаа. Гоминдааны цэргийн нэг хороо, эх орны дархан хилийн торгон шугамын ган дээсийг дур мэдэн гаталж, минжит Булган голын ай савд үүрлэн бугшиж, баруун хязгаарт аюул нүүрлэсэн билээ...
...Үүр хаяарчээ. Хүлээсэн агшин ирж, хүссэн дохио хангинав.
-Нисгэгч Дугарын Гунгаа
-Бэлэн
-Нисгэгч Дашийн Лувсан
-Бэлэн
-Онгоцондоо.
Энэ бол 1947 оны зургадугаар сарын 14 буюу 16 дугаар жарны улаагчин гахай жилийн зуны тэргүүн сарын 25-26-ны орчимд тохиосон бямба гарагийн модон хулгана өдөр болсон явдал юм.
Моторын дуу нүргэлж, тэнгэрийн мандал өөд дүүлэн гарсан хоёр онгоц Булган голын сав, Хужирт, Улайстайн бэлчирийг зорив. Хүрэх газар хол биш ч өндөр уулс, гүн хавцал, сүрлэг байцын дундуур үргэлжилж туулах зам нь бартаа ихтэй хэцүү ч олон удаа нисч, дайсны үүр оромжийн дээрээс гарт мөндөр буулгаж, туршлагажсан, бас ялан дийлэхийн итгэл, сэтгэлээр хатуужлын хат суусан эдгээр нисэгчдэд тулгамдах эмээх, сандрах, болгоомжлох юм нэгээхэн ч үгүй. Тэд үнэхээр ажлаа мэддэг, хийж чаддаг хүмүүс байлаа. Ялангуяа нисгэгч Д.Гунгаагийн хувьд бүүрч онцгой.
Тэрбээр "Монгол улсын нутаг дэвсгэрийг нэн яаралтай орхин гарах"-ыг сануулж тулган шаардсан бичиг хүргэж очсон хоёр элчийг нь эрүүдэн шүүж, тамлан зовоож нэгнийх нь амь насыг бүрэлгэж, нөгөөг нь эрэмдэг зэрэмдэг болгож буцаасан Гоминданыхтай тооцоо бодож, хариугаа авахаар ёс хоногийн өмнө буюу зургадугаар сарын тавны өглөө мөн л үүрийн таван жингээр байлдааны тушаал авч, гурван нөхөр /М,Зайсанов, Д.Жамбалдорж, Л.Дагвадорж/-ийн-хөө хамт Алтайн их уулсын ноён оргил дээгүүр дүүлэн нисч, энэ газар, нутгийг зорьж, булан тохойд нь бугшин хоргодсон оромж үүрэн дээр нь мөнх хөх тэнгэрээсээ ширмэн бөмбөг буулгаж, хар санаатны зүрхийг чичрүүлж,сүнсийг нь тонилгосон ялалтын уухайг анх өргөн түрэлцсэн юм . Дайсны үүр уурхайг хэдхэн бөмбөгөөр устгах амаргүй боловч хамгийн хүндтэй, хариуцлагатай үүрэг нисгэгч Д.Гунгаад ногджээ.
Итгэж хүлээлгэсэн энэ эх орны хариуцлагатай даалгаврыг заасан ёсоор нь бүрэн биелүүлж, жанжин штабын даргаас талархал сайшаал хүлээж явсан эрхэм бол өдгөө 96 нас сүүдрийг зооглон Халх голын байлдааны түүхт ялалтын 70 жилийн ойтойгоо дүүрэн жаргалтай, түвшин баяртай золгож байгаа Монгол Улсын гавьяат нисгэгч, хошууч генерал, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Дугарын Гунгаа билээ. Хорь дугаар зууны гурван дайнд халуун амь, бүлээн цус, залуу насаа хайрлалгүй баатарлаж явсан мөнхийн гавьяаг нь Монголын төр өндрөөр үнэлж, Монгол Улсын баатар хэмээх эрхэм хүндэт алдар цолын эзэн болох байх гэж эх оронч зүрх, сэтгэлтэй, тусгаар тогтнолдоо ухаангүй хайртай монгол түмэн хүсэн хүлээж байна.
Ч.Содномдорж