"C.A.C" пикчерс студи, "MN-25" телевизээс хамтран зохион байгуулсан "Миний гэр- II" реалити шоуны цуврал болох "Чи шүү" шоунаас уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн хамтлаг бол "Sync". Монголын рок попын ертөнцөд хөл тавиад даруй хоёр жилийн нүүр үзэж буй тус хамтлагийнхан "Дуу минь" нэртэй анхны бие даасан цомгоо фэнүүдийнхээ гарт хүргээд удаагүй байгаа билээ. Ийнхүү хит дуунуудаараа охид залуусыг байлдан дагуулсан "Sync" хамтлагийнхан өдгөө анхны бие даасан тоглолтоо хийхээр зэхжээ. Ингээд хамтлагийн ахлагч Б.Мөнх-Оргилтой уулзаж ярилцлаа.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан ихтэй л биз дээ. Анхны цомог, бие даасан тоглолт гээд л...?
-Тиймээ, энэ сарын 28-нд UB паласын өмнөх задгай талбай буюу Open Air-т "Ийм л хайр" нэртэй анхны бие даасан тоглолтоо хийхээр ажиллаж байна. Энэхүү тоглолтоо өнгөрсөн зургадугаар сарын 1-нд зохион байгуулахаар товлосон боловч халдварт өвчний улмаас хойшлуулсаар өдийг хүргэлээ. "Миний дуртай аялгуу" дууны маань клип саяхан гарсан, өнөөдрөөс эхлэн тоглолтын реклам сурталчилгаатай хамт үзэгчдийн хүртээл болох байх. Бидний хувьд, энэ жил уран бүтээлийн олз омог арвин байлаа.
-Бэлтгэл ажил хэдийнэ хангагдсан биз?
-Тэгэлгүй яахав. Анхны цомгоо сонсогч фэнүүдийнхээ дунд чамгүй хүлээлт үүсгэж байж гаргасан. Баярлууштай нь, худалдаанд гарсан даруйдаа "Hi Fi" рекордс, "Монгол цомог"-т сүүлийн хоёр сарын турш борлуулалтаараа тэргүүлж эхэллээ. Тараа сайн бол бариа сайн" гэдэг дээ. Анхны тоглолтынхоо бүх ажилд санаа тавьж, нэлээд ач холбогдол өгч байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 1-нд хийхээр товлосон учраас бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлж, үндсэндээ бараг дуусчихсан байсан. Харин гурван сарын хугацаанд хойшлуулахдаа бэлтгэл ажлаа улам чанаржуулж, шинэ зүйл ихээр нэмэгдсэн. Өмнө нь 19 дуу дуулахаар товлож байсан бол, өдгөө шинэ бүтээлүүд нэмэгдээд бараг 25, 26 дуу дуулах нь. Үүнээс гадна тус тусдаа дуулсан дуунуудаа багтаах бодолтой. Амараа маань дуучин Б.Баярцэцэгтэй хамтарч дуулсан "Шүрэн бугуйвч" киноныхоо дууг сонирхуулна. Энэ маягаар тоглолтод маань бидний ах эгч, хамтран зүтгэгч найз нар гээд л маш олон уран бүтээлч оролцох юм.
-Цомгийнхоо дуунуудыг клиптэй болгож дуусав уу?
-“Дуу минь" цомогт орсон 12 дуунаас найм нь клиптэй болчихсон. Харин "Миний дуртай аялгуу" дуу бол хоёр дахь бие даасан цомогт орох бүтээл. Зарим нэг хамтлаг дуучидтай хамтарсан бүтээлүүд ч нэлээд их хийлээ. Дөнгөж саяхан "Outlaw" хамтлагтай хамтарч дуулсан "Сонс, найз минь" дууныхаа клипийг хийлгэж дууссан.
-Тоглолтын тов дуулгахаасаа өмнө багагүй хугацаанд нам гүм байсан. Хамтлагийн гишүүн Амараа ч өөр дуучинтай хамтрах болсноор "Sync" тарсан гэх яриа гарахад хүргэсэн болов уу?
-Тийм яриа гарсан л даа. "С.А.С"-тай гэрээгээр хамтарч ажилладаг учраас хамтлагийн уран бүтээлийн тодорхой хэсгийг тэд хариуцаж хийдэг л дээ. Энэ ч утгаараа, дуучин Б.Баярцэцэгтэй хамтарч дуулахыг санал болгосон хэрэг. Амараа эхэндээ зөвшөөрөөгүй ч, бид нар, хоорондоо ярилцаж байгаад хамтарч дуулах иь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Гэхдээ үүнээс хойш "Sync''-ийнхэн тус тусдаа уран бүтээл хийхгүй. Ямар ч байсан ойрын гурван жилийн хугацаанд ийм асуудал гарахгүй ээ. Цаашид хэрхэхийг хэлж мэдэхгүй нь.
-Гадаадын хамтлаг дуучдын тоглолтоос судалж мэдэх зүйл байв уу?
-Бид нар клип хийхдээ ч гадаадын хамтлаг дуучдын бүтээлээс судалдаг. Томоохон хамтлагийн тоглолт болон алдартай дуучны ур чадвараас хүртэл суралцана шүү дээ. Энэ удаад ч мөн адил. Тоглолтынхоо' зохион байгуулалтын ажилд зориулан том өрөө аваад гадаадын болон Монголын хамтлаг дуучдын тоглолтуудыг өдөр шөнөгүй үзэж байгаа. Тэндээс тоглолтын найруулга, утга санаа гээд л олон зүйл мэдэж авна. Гэхдээ техник технологиос шалтгаалан зарим зүйлийг хийхэд бэрхшээл тулгарна л даа. Санаснаар болдог бол, аягүй гоё сюрприз баримаар байна аа, тайзан дээгүүр нисээд л,..(инээв)...
-Санхүүгийн асуудлаа яаж шийдэх вэ, шууд л өөрсдийнхөө халааснаас гаргах уу?
-Томоохон ивээн тэтгэгч байгууллага байхгүй. Гэхдээ яахав, тоглолтын ажилд хамтарсан ганц нэг байгууллага бий. Тоглолт хойшлогдоход телевизийн реклам сурталчилгаа, зурагт хуудас гээд чамгүй их хөрөнгө санхүүгийн "шаталт"үүссэн. Нэлээд хэдэн сая төгрөгийг зүгээр л салхинд хийсгэчихсэн. Одоо энэ бүхнийг шинээр хийж эхлэхэд хүндрэлтэй зүйл олон тулгарч байна. Харин тоглолтын тасалбар, зурагт хуудсыг минь гаргах ажилд харамгүй сэтгэлээр дэмжиж тусалж байгаа компаниудад баярласнаа хэлмээр байна.
-Уран бүтээлийн тал дээр ямар хүмүүстэй хамтарч ажиллаж байна вэ?
-Яруу найрагч Х.Соёмботой хамтарсан "Би мэдэрч байна" дуу сүүлийн үед нэлээд хит болж байна. "Ийм л хайр" зэрэг хамтлагийн маань олон дууг хийсэн Жак гэх найз маань бий. Түүнээс гадна "Номин талст" хамтлагийн дуучин А.Хаянхярваа, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, хөгжмийн Б.Бэхбат зэрэг маш олон хүнтэй хамтарч ажилладаг. Бас сүүлийн үед гарч ирж байгаа шинэ залуу хамтлаг дуучидтай хамтарч дуулж эхэллээ.
-"Sync" хамтлагийнхан чөлөөт цагаараа юу хийдэг улс вэ?
-Одоохондоо тоглолтын ажилд дарагдаад харих ч завгүй, студид байрлаж байгаа. Зав чөлөө тарвал гэртээ байх дуртай. Их "гэр амьтай" хүн шүү, би. Ажилгүй бол гарах ч үгүй, утсаа салгаад л хэвтчихнэ. Наадмын үеэр хөдөө орон нутгаар явж, шоу тоглолтонд оролцоод ирсэн. Манай хоёр ч гэсэн, ялгаагүй ээ. "Хаана байна" гээд асуухаар л “гэртээ" гэсэн хариулттай нөхөд.
-Уран бүтээлийн зэрэгцээ, ямар нэгэн бизнес эрхэлдэг үү?
-Би таеквондогийн клуб ажиллуулдаг. Их олон шавьтай болж байгаа. Ирэх арваннэгдүгээр сард клубын маань найман жилийн ой тохиож байгаа. Өнгөрсөн хугацаанд 3000 гаруй шавь төрүүлснээс гурав нь өдгөө Азийн аварга болж. Энхүүш маань уран бүтээлдээ анхаарал хандуулж яваа бол, Амараа хувийн бизнес эрхэлж байгаа. Бид уран бүтээлээ хийхийн сацуу иймэрхүү ажил амжуулах нь дээр гэж үзсэн. Цаашид өөрсдийн гэсэн аятайхан студи, продакшин байгуулах зорилготой ажиллаж байна.
-Нэлээд жин нэмж. Бие бялдраа хөгжүүлэхээр шийдэв үү?
-Уг нь туръя гэж бодсон ч таргалаад байна аа.(инээв) Нээрээ, тоглолтын маань тасалбарыг авсан үзэгч манай клубт үнэ төлбөргүй суралцах эрхтэй болно. "Ийм л хайр" тоглолтын үзэгчид таеквондогийн клубт хичээллэх эрхээс гадна хүүхэд багачуудад "Боса" төвийн гарын бэлэг барих гээд л нэлээд олон сюрприз байгаа шүү.
-Кино урлагт хүч сориод авсан дуучин маань урилга заллагад хэр дарагдаж байгаа бол...?
-Их ирсэн л дээ. Бид гурав одоо нэг кинонд хамт тоглож байгаа. Би эсрэг, нөгөө хоёр маань эерэг дүр бүтээх юм. Үүнээс гадна нэлээд олон кинонд туслах дүрд тоглоод амжсан. Ирэх сард сүүлийн киноны маань нээлт болох байх, үзэгчид хэр тоглосныг минь мэдэх байлгүй. "Элсний нүүдэл" киноноос чамгүй туршлага хуримтлуулсан, мөн үзэгчид маань урмаар мялаасан шүү дээ. Тиймээс дараагийнхаа бүтээлд илүү их жүжиглэлт гаргахыг хичээж ажиллалаа. Бидний "Азтай залуус" гэдэг. Хамтлаг байгуулж, энэ хэмжээний уран бүтээл хийхэд хэцүү. Реалити шоунаас нэгдсэн учир мэдэх хүрээ маань ч арай ондоо. Энэ ч утгаараа, уран бүтээл маань амжилттай яваа байх. Хоёр жил хийсэн уран бүтээлүүдээ нэгтгээд сонссон чинь цаг гаруй хугацаанд үргэлжилсэн. Тэгэхээр нь "Бид хоёр жил уран бүтээл хийж явлаа. Бүх хөдөлмөр маань нэг цаг л байх гэж" хэмээн нэг нэгнээ цаашлуулаад... Хэдийгээр нэг цагийн хөдөлмөр юм шиг боловч, цаана нь маш олон уран бүтээлчийн хөлс хүч шингэсэн. Тоглолтод маань дуучин А.Хаянхярваа,, Б.Баярцэцэг, О.Анхбаяр, Б.Халиунаа, М.Нара, Ч.Ану, ВХ, "Flash", "Outlaw" хамтлагийнхан оролцоно.
Р.Есүй