gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.28
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Усны тоолуур, тоолууржуулалт, үр дүн цаашид авах арга хэмжээ

Эдийн засаг
2009-09-19
0
Twitter logo

Одоогоос арван таван жилийн өмнө нийслэл Улаанбаатар хотын нийт ус хэрэглэгчдийн зөвхөн 14,5 хувь нь усны хэрэглээгээ тоолуураар тооцож байсан бөгөөд эдгээр хэрэглэгчдийн тоонд АШҮН-ийн харъяа /хуучин нэрээр/ хэдхэн томоохон үйлдвэрүүд орж байсан байна.

"Хэрэглэгчдэд түгээх эрчим хүч, усыг тоолуураар хэмжиж тооцох" Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 67 дугаар тогтоол болон Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1995 оны 184 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор хэрэглэгчдийг тоолууржуулах ажлыг үе шаттай зохион байгуулах ажил хийгдэж эхэлсэн юм.

Энэ ажлын хүрээнд
-1997 оноос эхлэн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 56 төвлөрсөн УДДТ-д усны тоолуур суурилуулсан.
-НААҮ-г сайжруулах ДБ-ны I төсөл 1999 оны сүүлийн хагас жилээс хэрэгжиж орон сууцны байруудын босоо шугам болон төсөвт байгууллагуудыг тоолууржуулж эхэлсэн.

Орон сууцны айл өрхийг тоолууржуулах ажил эхлэн хийгдэж I хорооллын 30, 31 дугаар байрны айл өрхийн ус хэрэглээний анхны харьцуулалтын судалгаа хийгдсэн.

-Үйлдвэр албан газар, аж ахуйн нэгжүүдийг тоолууржуулах ажил жил бүр төлөвлөгөөтэйгөөр хийгдэж байсан.
-Томоохон хэрэглэгчдийг "Нэг цэгээс хянах хяналтын" системд холбож автоматжуулах ажил 2006 оноос эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээгээр 12 орны 38 маркийн усны тоолуурыг ашиглаж байна.

Усны тоолууржуулсны үр дүн
1.Нийслэл хотын хэмжээнд шахан түгээж байгаа болон борлуулж байгаа усны хэмжээг бодитойгоор тогтоосон.
2.Төвлөрсөн орон сууцанд оршин суугч нэг хүний хоногийн дундаж хэрэглээг тогтоож жил бүр хянах боломжтой болсон.
З.Хэрэглэгчид өөрсдөө хэрэглээгээ хянаж хэрэгцээнийхээ хэрээр хэрэглэж, хэрэглэсэн хэмжээгээрээ төлбөр төлөх зарчим бий болсон.
4.Иргэд тоолуургүй нормоор төлж байгаа усныхаа үнийн 50-70 хувийг хэмнэх боломжийг нээж өгсөн.
5.Орон сууцны оршин суугчдын шөнийн 00 цагаас өглөөний 06 цагийн хэрэглээг авч үзэхэд нийт хоногийн хэрэглээний 15 хувь нь шөнийн цагуудын хэрэглээ болон гарч байгаа бөгөөд үүний дийлэнхи хувь нь бодит хэрэглээ биш хуучирсан сантехникийн хэрэгслийн алдагдлаас болж үүсч байгааг тогтоогоод байна.
6.Усыг хэмнэх нь хэрэглээг тоолууржуулах төлбөр тооцоог тоолуураар хийх нь усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, хүний ухамсарт хэрэглээг бий болгоход чухал түлхэц болж байна. Жишээ нь:
- Стаканд ус хийж аваад шүдээ угаах
- Шүршүүрт орохдоо усаа хэмнэх
- Гар нүүрээ угаахдаа усаа хэтэрхий ихээр гоожуулахгүй байх
- Саванд ус хийж аяга тавгаа угаах, крантнаас гоожуулж угаахгүй байх
- Бие засах өрөөний усыг олон дахин татахгүй байх
- Ус дусалж байгаа крантуудыг хаах зэрэг үйлдлүүдийг өдөр тутам хэрэгжүүлж хэвших сэтгэхүйг бий болгож байна.
7.Өнөөдөр айл өрхөд мөрдөгдөж байгаа 1000 литр цэвэр усны үнэ 167.27 төгрөг, 1000 литр бохир усыг татан зайлуулсны төлбөр 98 төгрөг байхад бидний өдөр тутмын өргөн хэрэглээний зүйлс
Цэвэр ус 0.5л - 500 төг
Талх 1ш - 750 төг
Сүү 1л -1500-1800 төг
Үхрийн 1 кг мах -3500-4000 төг
Лаазтай Коко кола /0,33л/ - 1000 төг
Хайрцаг тамхи 600-1800 төгрөг байгаа нь усыг үнэгүйдүүлэхэд хүргэж байгаа юм.

Иймд усыг хэмнэж, тоолууржуулж усны ашиг тусыг ойлгуулж мэдрүүлэхийн тулд усны үнийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм.

Цаашид авах арга хэмжээ:
- Загварын туршилтанд орж байгаа тоолуурууд болон импортоор бөөнөөр нийлүүлэгдэж байгаа тоолуурын чанарт голлон анхаарах /өөрийн орны цаг агаар, шугам хоолойн материалтай уялдуулах/
- Баталгаажуулалтын тугалган лацыг өөрчлөх.
- Шинээр баригдаж байгаа орон сууцны байруудын айл өрхийн усны тоолуурыг давхар бүрт нь буюу техникийн подвальд нь угсрах нөхцөл бололцоог судлан хэрэгжүүлэх.
- Шинэ техник технологийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх, мөн айл өрхийн тоолуурын заалтыг зайнаас уншдаг багаж, нэг доороос олон тоолуурын заалтыг зэрэг унших багажуудыг нэвтрүүлэх боломжийг хэрэгжүүлэх.
- Тоолуурыг автоматжуулах.
- Урьдчилсан төлбөрт карттай тоолуурыг нэвтрүүлэх.
- Бохир усны тоолуурыг судлаж тооцоонд ашиглах.
- Айл өрх нэг бүрийг тоолууржуулах ажлыг эрчимжүүлэх.

Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотод төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон орон сууцанд амьдарч байгаа нийт 67186 өрх байгаагийн 26.1 хувь нь гэртээ тоолууртай.

Иймд тоолуургүй орон сууцны айл өрхийг тоолууржуулах ажлыг 2010, 2011 онд эрчимтэй зохион байгуулах шаардлагатай байгаа бөгөөд усны хэрэглээг тоолуураар тооцох тухай ЗГ-ын тогтоолыг хэрэгжүүлэх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2009-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор тоолууртай айл өрхийн тоог 2009 онд 35 хувьд, 2010 онд 50 хувьд хүргэж 2011 онд бүрэн хамруулж дуусгах арга хэмжээ авах талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 45 тоот тушаал гарсан. Одоо тоолуургүй байгаа 49616 өрхөд нийт 163464 ш тоолуур суурилуулах шаардлагатай байгаа бөгөөд нэг тоолуур суурилуулахад ажлын хөлс болон тоолуур баталгаажуулалт дагалдах холбох хэрэгсэл зэргийг тооцож үзэхэд 42800 төгрөг болж байгаа юм.

Тоолуургүй байгаа 49616 өрхийг бүрэн тоолууржуулахад 6996.2 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд дээрх хугацаанд нийлүүлж суурилуулах бүрэн бололцоо байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан