Энэ бол Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүний өөрийн фэйсбүүк хуудсандаа нийтэлсэн АСЕМ-ын зурганд ирсэн олон олон сэтгэгдлүүдийн нэг нь. Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн АСЕМ-ын үйл явцыг өөрийн хуудсандаа постолж байгаа нь үзсэн хүмүүсийн сэтгэлд ийм бодол төрүүлэхэд хүргэжээ.
Түүний зургуудыг үзсэн нэгэн хүн “Миний очиж үзэхийг хүссэн газруудын тоонд Монгол ордоггүй байлаа. Гэхдээ таны нийтэлж байгаа зургуудыг хараад очиж үзэхийг үнэхээр их хүслээ” гэж бичжээ.
Үүнээс гадна АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын зочид, төлөөлөгчдөд зориулан дэлхийд ганцхан Монгол наадам өчигдөр болсон юм. Эрийн гурван наадмаа сонирхуулж, эртний түүхт заншлаа гайхуулсан наадам зочдын сэтгэлд бүрэн нийцсэн гэрэл зургуудаас харахад илт байсан юм.
АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтыг өөрийн орны уламжлалт соёл, түүхийг гайхалтай хослуулан харуулж чадсаны илрэл нь үүгээр харагдах биз ээ. Тиймээс энэ бүхнийг зохион байгуулсан АСЕМ-ын “арын албаныханд” талархах нь зүй.