gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Эрэн хайх, аврах ажиллагаанд дайчлагддаг баатарлаг хархнууд

Б.Сондор
Дэлхийд
2022-09-16
183
Twitter logo

Жижиг үүргэвчтэй, микрофонтой эдгээр хархнууд эрэн хайх, аврах ажиллагааны баатрууд болно. Учир нь тэднийг уурхайн осол болон газар хөдлөлтийн дараах нурангид дарагдсан хүмүүсийг илрүүлэхэд сургаж байна. Өөрөөр хэлбэл тэд хүний амь аврахад бэлтгэгдэж байгаа юм.

Харх газар хөдлөлтийн дараах нуранги руу оруулж, амьд үлдсэн эсвэл гацсан, тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг олоход тусална. Ингэхдээ тэд амьд үлдсэн хүмүүсийн байршил, нөхцөл байдлыг илүү сайн тодорхойлохын тулд аврах багийнханд зориулж байршил тогтоогч, камер, микрофоноор тоноглогдсон жижиг үүргэвчээ үүрээд орно.

Мэрэгч амьтдыг газар хөдлөлтөд өртөмтгий Турк руу илгээж, эрэн хайх, аврах багийнхантай хамтран ажиллах боломжтой болох юм.

Энэхүү шинэлэг төслийн удирдагчаар төслийг Шотландын Глазгоу хотын 33 настай эрдэмтэн доктор Донна Киан ажиллаж байна. Доктор Киан АПОПО ашгийн бус байгууллагатай жил гаруй хугацаанд "Баатар харх" нэртэй төсөл хэрэгжүүлж байна. Одоогоор долоон хархыг уг даалгаварт сургаад байгаа бөгөөд тэдэнд үндсэн ойлголтыг өгөхөд ердөө хоёр долоо хоног зарцуулсан байна.

Зүүн Африкийн Танзани улсын Морогоро хотод төвтэй тус байгууллага нь тэсрэх бөмбөг, сүрьеэ илрүүлэх зэрэг амь насыг аврах бүх төрлийн төсөлд мэрэгч амьтдыг ашиглаж ирсэн.

Одоогийн байдлаар тус байгууллага 170 орчим хархыг сургаж байгаа бөгөөд судлаачид тэднийг цаашид ашиглаж болохуйц илүү өргөн арга хэрэгслийг эрэлхийлж байна. Мөн мэрэгч амьтад хэзээ нэгэн цагт малын халдварт өвчин болох бруцеллёзыг үнэрлэж чадна гэж найдаж байгаа ч үүнийг нарийн судлах шаардлагатай хэвээр байгаа аж.

Тэд халуун орны уур амьсгалд дассан, олон өвчинд тэсвэртэй тул Африкийн аварга хархыг ашиглаж ирсэн. Хархыг дээд зэрэглэлийн зочин шиг асарч, тогтмол шим тэжээлтэй хоол өгч, долоо хоног бүр эрүүл мэндийн шинжилгээ авдаг гэнэ.

Хэдийгээр бид нохойг ижил төрлийн ажилд ашигладаг болохыг харсан ч хархнууд зарим нэг давуу талтай байж болох юм. Доктор Кианы тайлбарласнаар "Хархнууд нохойтой ижил төстэй үнэрлэх чадвартай байхаас гадна сурах чадвар ч адилхан. Тэд зөвхөн нэг сургагч багшаас биш үүнийг нохойноос ч сурч чадна. Мөн тэдний хэмжээ нь давуу тал болдог. Учир нь тэд нохой шургаж чадахгүй шигүү нуранги, газар руу нэвтэрч чаддаг. Манай хархнууд 8 жил орчим амьдардаг ч тэтгэвэртээ гарах хүртэл буюу 10-11 жил амьдарсан хархнууд бий” гэжээ.

Эх сурвалж: BP

Эх сурвалж: BP

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан