Хүн амын дунд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн. Энэхүү үзлэг, оношилгоонд 0-5 насны хүүхдийг оруулж байгаа юм. Хүн амын хамгийн эрүүл гэж үзэж болох хүүхдэд нас, хүйс, цаашид өвчлөх эрсдэл байгаа эсэхийг тодруулах зорилгоор анх удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна. Хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийхийн ач холбогдлын талаар ЭХЭМҮТ-ийн Дэд захирал, ЭМЯ-ны Хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, АУ-ы доктор Болормаа зөвлөж байна.
Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 5 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулж байна. Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн бүтцийг харахад,
- 1-рт, Манай орны хүйтэн сэрүүн уур амьсгалтай холбоотой амьсгалын тогтолцооны эмгэг ордог.
- 2-рт, Осол гэмтэл
- 3-рт, Төрөлхийн гаж хөгжил өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болж байна.
Энэ удаагийн үзлэг, оношилгоогоор хүүхдэд ерөнхий хөгжлийн үнэлгээ, нүд, амны хөндийн эрүүл мэнд, сэтгэцийн эрүүл мэнд, сүрьеэ, бусад мэдрэхүйн тогтолцооны эрүүл мэнд гэсэн чиглэлээр үнэлэлт дүгнэлт өгөхөөр ажлаа эхлээд байна. Хүүхдийн эрт илрүүлэгт 0-5 нас, 6-17 насны бүлгээр хүүхдийг үзлэгт хамруулна. Хүүхэд есөн сартайдаа анхны үзлэгт орно. Дараа нь 18, 36 сартайдаа урьдчилан сэргийлэх үзлэгт орно. Яагаад эдгээр сарыг онцолж байна гэхээр хүүхдийн биеийн эрүүл мэнд, өсөлт хөгжилт ямар байна, ямар нэг эмгэгт өртөх эрсдэл байгаа эсэхийг харах боломжтой юм.
Хүүхдийн биеийн жингийн индексийг хянаж, эцэг эх асран хамгаалагчаас хүүхдийн эрүүл мэндийн талаар асуумж судалгаа авна. 6-17 насанд бол хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, сүрьеэг эрт илрүүлэх үзлэг, оношилгоо хийнэ. Хүүхэд жин, өндрийн үзүүлэлтээрээ хоцорно гэдэг ямар нэг суурь эмгэгт өртөж болзошгүйг сануулах дохио гэж ойлгож болно. Тийм учраас хүүхдийн биеийн хөгжлийн үзүүлэлтэд ач холбогдол өгч, урьдчилан сэргийлэх үзлэгтээ оруулсан. Энэ бол хүүхдийн эмчийн үзлэгт маш ач холбогдолтой үзүүлэлт юм.
Хүүхдийн биеийн өсөлт хөгжилтөд үнэлэлт дүгнэлт өгснөөр дараагийн шатанд ямар арга хэмжээ авахыг тодорхойлно.