УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэц, МУИС хамтран "Үндсэн хуулийн хяналтыг боловсронгуй болгох нь" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2022.10.31/ зохион байгуулж байна.
1992 онд баталсан Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэц түүнд хяналт тавина гэж заасан байдаг. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргааныг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуулийн хэрэгжилт хангалттай байсан уу, өнөөдөр нийгмийн шаардлагыг хангаж чадаж байна уу гэдэг асуудал үүсээд буй.
1992 оны Үндсэн хуулиар Үндсэн хуулийн цэц гэсэн нэртэй Үндсэн хуулийн шүүхийг анх байгуулсан. Өнгөрсөн 30 жилд Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийг шинэчлээгүй. Үүнээс үүдэн маш олон асуудал үүсэж буй. Тухайлбал хүний үндсэн эрхтэй холбоотой гомдлыг иргэний өргөдөл гэдгээр нь Үндсэн хуулийн цэц авч шийдвэрлэх Үндсэн хуулийн үзэл баримтлал хэрэгжихгүй байна. Мөн иргэний мэдээлэл гэдэг зүйлээр ямар ч хамаагүй асуудлаар Үндсэн хуулийн цэцэд ханддаг байдал Үндсэн хуулийн цэцийн ачааллыг нэмэхийн зэрэгцээ улс төр, эдийн засаг, геополитикийн болон бусад явцуу зорилгоор ашиглах нөхцөл байдал руу орчхоод байна. Иргэний мэдээлэл гэдэг бол Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх эх сурвалж биш. Харин иргэний өргөдлөөр эсвэл байгууллага албан тушаалтны хүсэлтээр үүссэн маргааныг зөв шийдвэрлэхтэй холбоотой нэмэлт мэдээлэл гэж МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал О.Мөнхсайхан хэллээ.
Ийм учраас Үндсэн хуулийн цэцэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох, хяналт тавих ажлыг өргөжүүлэх үүднээс Үндсэн хуулийн цэцэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийхээр болсон. Энэ хүрээнд өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаанд тогтсон ойлголтуудыг олон улсын туршлагад тусган цаашид ямар нэмэлт, өөрлөлт оруулах асуудлуудыг хөндөж байна. Нэгдүгээрт, Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хянаж болох эсэх талаар. Олон улсын практикт Үндсэн хуулийн цэц нь шүүх гэж үзэж буй улс орнуудад Үндсэн хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтөө хянадаг. Гэхдээ Үндсэн хуулийн суурь бүтэц, үзэл баримтлалыг хөндөөгүй байх ёстой. Ийм ялгаа гаргах асуудал байна. Гэхдээ бид тал талаас нь ярилцах хэрэгтэй. Хоёрдугаарт, Үндсэн эрх нь зөрчигдсөн тохиолдолд иргэн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, гомдол гаргах зохицуулалт байхгүй. Гэхдээ иргэний үндсэн эрх зөрчигдсөн хэмээн хүн болгон шүүхийн шийдвэрийг барьж очоод Цэцэд гомдол гаргаад байвал шүүхийн үйл ажиллагаанд том доголдол үүснэ. Иймээс энэ асуудлыг тал талаас нь хэлэлцэж байна. Үндсэн хуульд нэг өгүүлбэр өөрчлөхөд ямар их үр дагавар гардаг билээ. Иймээс энэ асуудлыг эрдэмтэд, судлаачдын дунд нэгдсэн ойлголт бий болгохоор сайтар хэлэлцэнэ. Хуулийн төслийг яаруу сандруу өргөн барихгүй" гэлээ.