Зөвхөн хүн төрөлхтөн төдийгүй амьтад ч бас элдэв халдварт өвчний эсрэг эмчилгээний арга хэрэглэж, төрөл бүрийн эм, бэлдмэл ашигладаг тухай эрдэмтэн судлаачид сонирхуулах боллоо.
Тухайлбал хаан-эрвээхэй хорт ургамлын хөвөнд өндгөө даран хамгаалдаг аж. Энэхүү хорт ургамал нь хаан-эрвээхэйн "хүүхдүүд"-ийг их хэмжээгээр хөнөөдөг зарим шимэгч хорхойн хувьд үхлийн аюулт дайсан ажээ.
Хаан-эрвээхэй нь нимфалид / Nymphalidae /-ын гэр бүлд хамаарагддаг бөгөөд Хойд Америкийн нутаг дэвсгэрт өргөн тархсан. Тэд маш гоё хурц, тод, гоёмсог өнгөөрөө бусдын анхаарал татдагаас гадна "би хорт шавьж шүү" гэсэн мэдээллийг ч давхар илэрхийлдгээрээ онцлог гэнэ.
Хаан-эрвээхэй эцэж, цуцдаггүй дайчин аялагч гэдгээрээ бас алдартай. Эл шавьж шиг Атлантын тэнгисийг хөндлөн гулд туулж харьд зочилж чаддаг шавьж тун ховор. Энэ зүйл шавьжны төлөөлөгчид харьд цагаачлах явцдаа Орос, Азорын арлууд, Швед, Испаниар түр буудаллаад авсан тохиолдлыг амьтан судлаачид нэг бус удаа тэмдэглэжээ. Тэд Номхон далайг гэтлэн Австрали, Шинэ Зеланд хүртэл нисдэг байна.
Эл шавьжны төл жаран хөлтүүд хөвөнгийн төрөлд хамаарагддаг ургамлын навчин дээр өсч торнидог. Энэ төрлийн ургамал нэлээд хортойд тооцогддог бөгөөд тэдний хорт бодис олон төрлийн амьтан, шувууг үхэлд хүргэх аюултайгаас гадна хүнийг ч хордуулах чадвартай. Тэгсэн мөртлөө уг ургамлын хор эрвээхэйн жаран хөлтөд сөрөг нөлөө үзүүлдэггүй төдийгүй харин ч эсрэгээрээ жаран хөлт ургамлын хороос өөртөө хуримтлуулдаг. Энэ нь тэднийг төрөл бүрийн махчин амьтанд олзлогдохоор-гүй хамгаалах зэвсэгтэй болгож байна гэсэн үг. Жаран хөлт нас биед хүрч, эрвээхэй болон хувирах үедээ мөн л тодорхой хэмжээний хамгаалалтын хор хүлээн авдаг.
Америкийн Атланта мужийн Жон Эморигийн нэрэмжит их сургуулийн эрдэмтэд саяхан хаан-эрвээхэйн бас нэгэн онцлог шинжийг илрүүлжээ. Эрдэмтдийн тодруулснаар эрвээхэй хөвөнт ургамлын навчинд өндгөө даатган дарах нь бас нэгэн зорилготой байж. Энэ нь шинэ төрсөн жаран хөлтөө "Ophryocystis elektroscirrha" гэх аюулт шимэгч хорхойноос хамгаалах бас нэг зорилго гэнэ. Энэхүү шимэгч хорхойн нянгууд шимэгч хорхойн сүрэгт ихэвчлэн халдварладаг аж. Нянгууд авгалдайн биөд нэвчин орж, ходоод гэдэсний хананд нь тухлан сууж, эрчимтэй хөгжин, олширсноор эрвээхэй болохоор хөгжиж буй биемахбодийг сүйтгэж эхэлнэ.
Хорт нянг биедээ агуулсан ирээдүйн эм эрвээхэйн мөчлөгийн үйл ажиллагаа идэхжил багатай болж, эрүүл эрвээхэйтэй харьцуулахад хавьгүй нас богинотой болдог ажээ. Тэгвэл хаан-эрвээхэй энэ аюултай хэрхэн тэмцдэг бол? Халдварт шимэгч нянд өртөхгүйн тулд авгалдайгаа байгалийн гаралтай бэлдмэлээр дархлаажуулах шаардлагатай болно. Ийм бэлдмэлийг авгалдайгаа нутагшуулдаг ургамлуудаас эрэх нь зүй ёсных. Хаан-эрвээхэйн авгалдай тийм ч хөдөлгөөнтэй биш тул байгалийн "эмийн сан" тэдний ордог "зоогийн газар"-аас холгүй байх хэрэгтэй.
Лаборатори болон талд хийсэн туршилтын явцад авгалдай байхдаа нянгаар халдварласан өвчтэй эрвээхэйнүүд өндгөө хамгийн их хортой ургамалд дардаг болох нь ажиглагджээ. Эдгээр ургамлын навчис карденолид гэх хорт бодисын нэгдлийг их хэмжээгээр агуулдаг бөгөөд энэ нь "Ophryocystis elektroscirrha" -ийг мөхөөх бүрэн чадвартай. Энэхүү хорт бодисын нэгдэл хүний зүрхийг зогсоох хүртэл аюултай. Харин эрүүл эрвээхэйнүүд өндгөө дарахдаа хөвөнт ургамлын хорны чанарыг төдийлөн ялгаварладаггүй байна. Эрдэмтэд карденолидыг нарийвчлан судалсны дүнд зөвхөн "Ophryocystis elektroscirrha" нян төдийгүй нэг эст Mastigophora, Gregarine зэрэг нянг ч устгах чадвартайг тогтоожээ.
Тиймээс эл бодисыг халдварт шимэгч хорхойн эсрэг хэрэглэхэд зориулагдсан шавьжнуудын байгалийн бэлдмэл хэмээн нэрлэхэд буруудахгүй гэж эрдэмтэд онцолжээ. Тэгэхээр зөвхөн эрвээхэй ч бус шувуу, шоргоолж мэтийн бусад амьтан өөрийгөө болон үр төлөө хамгаалах, анагаах урьдчилсан арга хэмжээг авдаг нь ойлгомжтой болов уу.
Ц.Мөнхжаргал