gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хамгийн үнэтэй хэрэглээтэй ноход

Дэлхийд
2010-07-09
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2010-07-09
Хамгийн үнэтэй хэрэглээтэй ноход
Дэлхийн хамгийн өртөг өндөртэй нохой Английн тайга үүлдэр гэнэ. Их Британийн тэжээвэр амьтны даатгалын компани дэлхийн хамгийн өндөр өртөгтэй нохдын жагсаалтыг гаргасан байна. Тухайн нохой амьдралынхаа туршид хэдийчинээ хөрөнгө зарлага шаарддагийг тооцоолсны дүнд уг жагсаалтыг бүрдүүлсэн аж. Тайга нохой нь бусад үүлдрийн нохдоосоо хамгийн хурданд тооцогддог агаад цагт 70 хүртэл км-ийг туулах чадвартай.

Гагцхүү ийм нохойг эзэмшинэ гэдэг нэлээд үнэтэй таашаал, Тайга нохойг нэлээд өндөр өртгөөр худалдаж авахаас гадна нохойн дундаж наслалтын амьдралынх нь хугацаанд 100 мянга орчим ам.доллар өлхөн зарцуулдаг байна. Жагсаалтын хоёрт Францын бяцхан анч нохой бичигджээ. Түүнийг эзэмшихэд 85 мянган ам.доллар зарцуулах шаардлагатай. Намхан нуруутай, урт биетэй бассет-хаунд анч нохдыг анх туулай, молтогчин туулай агнахад ашигладаг байж.

Харин өдгөө үнэнч, гэр бүлд ээлтэй, хүлцэнгүй зангаасаа болж гэрийн нохдын хамгийн түгээмэл үүлдрүүдийн нэг болжээ. Гуравдугаарт Английн анч бигль үүлдрийн нохой жагссан байна. Эл нохойнд зарцуулагдах дундаж хөрөнгө 50 мянган ам.доллар. Дөрөвдүгээрт дэлхийн хамгийн бяцхан нохой чихуахуа бичигдсэн байна. Эп бяцхан өхөөрдөм амьтанд эзэн нь 45 мянган ам.долларыг өлхөн зарцуулна. Бяцхан нохойн үүслийн тухай маргаан өнөө хүртэл намжаагүй. Анх хойд Америкт бий болсон уу эсхүл Хятад, Африк, Турк, Европоос ч юм уу тийш очсон уу гэдэг нь тодорхойгүй.

Гэсэн ч орчин үеийн чихуахуагийн хамгийн хожмын өвөг течичи ноход толтекүүдийн нохой байсан гэдэг нь маргашгүй баримт билээ. Толтекүүдийн /орчин үеийн Мексик/ хаант улс 900 орчим оны үед хөгжил цэцэглэлтийн өндөрлөгт хүрч байсан агаад удалгүй дотоод зөрчлийн улмаас хоорондоо тэмцэлдэж, хаант гүрэн мөхсөний дараа ацтекүүд бий болсон. Тэд ч бяцхан течичи нохдыг өвлөн тэжээсээр ирсэн түүхтэй. Тиймээс зарим түүхчид дэлхийн бяцхан нохойн эх орныг хойд Америкаас гаралтай гэж үздэг.

Жагсаалтын тавдугаарт далматин жагсжээ. Эл нохойг хэвийн амьдралаар амьдруулахад 43 мянган ам.доллар зарцуулагдах аж. Дэлхий даяар алдартай үүлдэр. Эл үүлдрийн тухай цөөнгүй кино, хүүхэлдэйн кино гарч алдаршсан. Далматины гадаад үзэмж түүнийг онцгой үзэсгэлэнтэй харагдуулдаг. Тиймдээ ч нэлээд ихэмсэг, гоёмсог нохой тул хүний хань нөхөр гэхээсээ илүү гангараа, чимэглэлд зориулагдсан мэт санагддаг. Үнэн хэрэгтээ эл нохой сайн манаач төдийгүй ухаалаг, эзэндээ ээлтэй, сайн хамгаалагч зэрэг гайхалтай чанаруудтай.

Түүнээс гадна гадны хүнд итгэдэггүй төрөлх зантай. Эл үүлдрийн нохдыг англичууд манайх гэж өмчилдөг. Тиймдээ ч Английн алдартай хүмүүсийн байнгын дагуул болсоор ирсэн. Гэхдээ үнэн хэрэгтээ эл нохой Британийнх биш болов уу. Учир нь нохой нэлээд эртнийх тул нохойг Энэтхэгээс Европ уруу авчирсан байх гэж мэргэжилтнүүд үздэг байна. Мөн нохойн эх орныг эртний Египет магадгүй Грек ч байж болно гэх судлаачид ч буй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан