gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголбанк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэрийг гаргалаа

Эдийн засаг
2010-05-10
0
Twitter logo

Монголбанкны Захирлуудын зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж мөнгөний бодлогыг чангаруулах эсэх асуудлыг авч хэлэлцжээ. Тус хурлаас Монголбанкны бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлж 11.0% болгох шийдвэр гаргасан байна.

Тус шийдвэр энэ сарын 12-ноос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм байна. Ингэснээр Төв банкны дахин санхүүжилтийн хүүнүүд мөн ялгаагүй 1 нэгж хувиар нэмэгдэх юм. Монголбанк бодлогын хүүгээ өсгөж байгаа нь мөнгөний бодлогоо чангаруулж буйн дохио билээ.
Энэ талаараа тэд дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Монголбанк мөнгөний захын тогтвортой байдлыг хангахын тулд бодлогын хүүгээ 14 хувьд хүргэж байсан удаатай. Банкны систем тогтворжихын хэрээр 2009 оны тавдугаар сараас хойш Монголбанк бодлогын хүүгээ 3 удаа бууруулж 10%-д хүргээд байсан.

Монголбанкнаас 2010 онд ч мөнгөний бодлогоо зөөлрүүлэхээр төлөвлөж байсан боловч харамсалтай нь нөхцөл байдал ийм боломжийг олгохооргүй байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Үндэсний Статистикийн хороо 4 дүгээр сарын статистик мэдээгээ гаргаад байгаа. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар инфляцийн түвшин Улаанбаатар хотод оны эхнээс 11.4%-иар, жилийн 8.4%-иар өссөн үзүүлэлттэй байна.  Үнийн өсөлт өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ихээхэн хурдацтай байгаа бөгөөд жилийн илэрхийллээр ч тэр, оны эхнээс ч тэр Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд (ТМБҮЧ) заагдсан 8%-иас нэгэнт даваад байгаа юм байна.

Үнэ ийнхүү хурдацтай өсч байгаа нь хэд хэдэн хүчин зүйлстэй холбоотой. Өнгөрсөн өвлийн зуднаас болж өнөөдрийн байдлаар 7.5 сая мал хорогдсон мэдээ байна. Энэ нь махны нийлүүлэлт, улмаар махны үнэд шууд сөргөөр нөлөөлж байгаа.

Зөвхөн он гарсаар мах махан бүтээгдэхүүний үнэ 64.2 хувиар өсөв. Улсын нөөцийн мах худалдаалагдаж байгаа боловч махны үнэд дорвитой нөлөөлж чадахгүй байна.

Үүний сацуу цахилгаан, дулаан, ус, суурин утасны ярианы тариф гэсэн төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны мөн үеэс 10-37.5%-ийн хооронд өсөн нэмэгдсэн байна.

Түүнчлэн, Хүний хөгжлийн сангаас энэ онд иргэн бүрт 120 мянган төгрөг олгохоор болсон. Үүний 70 мянган төгрөгийг тарааж эхэлсэн хоёр болон 4-р сарын инфляци өмнөх сараас илүү өсөлттэй гарсан нь ажиглагдаж байгаа аж.

Мөн ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл, Засгийн газрын 3-н талт хэлэлцээрийн үр дүнд төрийн албан хаагчдын цалинг 10-р сарын 1-нээс эхлэн 30%-иар нэмэхээр болсон. Төрийн албан хаагчдын цалингийн өсөлт нь хувийн секторын цалингийн өсөлтийг дагуулдаг бөгөөд энэхүү үйл явц бэлэн мөнгө тараахтай давхцаж байгаа нь инфляцийн хурдцыг нэмэгдүүлэн, инфляцийн хүлээлтийг улам дэвэргэж болзошгүй байна.

Инфляци энэ эрчээр өсөн нэмэгдвэл хүн амын бодит орлого үнэн хэрэгтээ буураад зогсохгүй, төгрөгийн өгөөж багасч мөнгөний захын тогтвортой байдал алдагдах эрсдэлтэй юм. Иймээс Монголбанк дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, инфляцийн хүлээлтийг бууруулах зайлшгүй шаардлагын үүднээс мөнгөний бодлогоо чангаруулж байгаа аж.

Ч.Болор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан