gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баян ба ядуу Монголын сайн ба муу хүмүүс

Улс төр
2010-04-14
0
Twitter logo

Бидний монголчууд хоёр талцчихаж. Амьдрал маань ч баян, ядуу гэсэн ангилалд орчихож. Баячууд нь хэт цойлж, алсын Америкийг аавындаа буугаад мордох шиг ойртуулж, өглөө энд, орой тэнд байх болсон бол ядуус нь Долоон буудалд амьдрах Дондог ахынхаар ороод гарах нь хэдэн cap, жилийн ажил болж, жилдээ нэг золголдвол дээдийн заяа болж. Хоёр нарны хооронд үмх мах, чимх давс олж идэх гэж толгой өөдгүй зүтгэсээр элгэн садантайгаа энэ ертөнцөд бус нөгөө ертөнцөд уулздаг гашуун тавилан ч хаяанд минь байна.

Цагтаа нэгдэл, нийгмээрээ хамтран зүтгэж, нийлэн амьдардаг байсан монголчууд өнөөдөр сайн ба муу гэх хоёр хязгаарт хэдийн хэрэн хуваагдчихсан байх юм. Нэг үзүүрт нь нэлээдгүй сайн нөхөд нийлж, нөгөө үзүүрт хорвоогийн хог шаар гэмээр учиргүй муу бүлэг бас бий болчихож. Эл ялгааг олж харах, өөрөө аль ангилалд нь буйг мэдэх маш амархан. Та хэрэв Улаанбаатарын хамгийн утаагүй хэсэгт хаустай, байгалийн үзэсгэлэнт дархан цаазат газарт бассейн, саун бүхий эдлэн газартай, хэдэн төрлөөр нь автомашин хөлөглөж, хичнээн арван хамгаалагчаар хүрээлүүлэн, энэ муу Ар Халх байтугай Англи, Америк, Орос, Хятадгүй эдлэн газар, үл хөдлөх хөрөнгөтэй бол яриангүй сайн хүмүүсийн эгнээнд зүй ёсоор орно ш дээ. Цаашлаад алтан баннинд усанд орж, алтан суултуур сандайлах мөрөөдөлтэй бол бүр догь.

Гэхдээ хамгийн гол нь төрд алба хашдаг байх ёстой. Манайд бүр бүлэг сайн хүмүүс байна. Тэдний хоорондоо эвтэй, сайн гэж юүхэв. Сайн хүмүүст сайн Засаг, сайн цагдаа, сайн хууль, прокурорууд л үйлчилнэ. Энэ хэдэн сайчуул чинь бүгд нэг нэг нохой тэжээдэг гэдэг шиг, бүгд дэргэдээ эсгий гэрт амьдрахчаан болдог өнөө муу цагдаа нарын чинь тархи, толгой болж явдаг ганц, ганц сайн хурандаа нартай ш дээ.

Тэд сайн хүмүүсийн өмнөөс муу нөхдийг шүүж, бороо хойдож, цагдаж, мөрдөнө. Бидэнд үлгэр жишээ болсон сайн хүмүүсийн жагсаалт гарга гэвэл тийм ч хэцүү биш шүү. Тухайлбал, энэ хэний, Намбар гуайн үйлийн үргүй хачин сайн хүү байна. Төрийн бүх албан тушаалыг үнэлгээтэй болгож өгсөн гавьяаг нь хэн ч булаахын аргагүй. Энэ муу Төрийг харин ч нэг сайн замхруулж өгсөн дөө. Тийм сайн хүүг газар доогуур ортол муулдаг муу нөхөд бас олоон. Тэр муу сайны өөрсдийнхөө эгнээнд оруулж, муу болгох гэсэн оролдлогуудыг тоочоод үл барна. Бас хэн гуайн хүүхэд байна. Өө, өвөөгийнх нь нэр л орж ирээд байх юм, уг нь энүүхэнд байдаг. Яагаав, Тавантолгойн нүүрсний ордыг Хятадын Шинхуа группт хариугүй зардгийн даваан дээр Н.Дугар тэргүүтэй хэдэн муу нөхөд зогсоож төвөг удаагүй юу. Ч.Улаан гэж улайна ч гэж байхгүй хичнээн сайн хүн байв. Өөрөө сайн юм болохоор өөрийн нь өмнөөс зарга зальхай хийж, дээгүүр доогуур шүүхэддэг сайн нөхөд ч олонтойг хэлэх үү. Бүр өмнөөс нь ял үүрээд гараад ирсэн Х.Баатар гэж их сайн хүү бий. Тэр Ш.Адьшааг хар. Ямар сайн хүн гээ. Тэр сайхан хүний нэр төрд халдсан, сайчуулын мууд дуртай Г.Дашрэнцэн гэж адармаатай нөхөр байна. Сайн сайхан яваа хүний нэр төрд халдсан хэргээр сайн шүүхээс 300000 төгрөгөөр торгох ялыг муу Г.Дашрэнцэнд оноогоогүй юу. Гэтэл өнөө сайн хүн нь саар газарт орчихсоноос болоод нөгөө муу чинь сайн шүүхийн сайхан шийдвэрийг биелүүлэх гэж аргаа барж билээ. Муу нөхдийн үйл ч муу бүтэх юм даа. Одоогийн энэ 3acaгт хичнээн ачтай, буянтай, гурвын гурван сайхан хүү байна. Айвенхоу Майнзийн бие төлөөлөгчид шиг л ажиллаа шүү дээ.

Оюутолгой гэх хэл ам таталсан ядаргаатай толгойг хичнээн сайхан ашиг багатайхан өгөх гэж байв. Гэтэл тэр Авирмэд, Хурц, Занаа мэтийн муу амьтад эсэргүүцэж яваад бүр 34 хувь болгочихсоныг яана. У.Барсболд гэж нөхцөлгүй сайн хүн бий. Сайн хүн тулдаа л сайн нөхдөө олж энүүхэн энэ Зайсангийн аманд аялал жуулчлал хөгжүүл гэж газар өгсөн ш дээ. Гэтэл өнөөдүүл өөрсдөө урьдаар сайхан орчинд амьдрах нь зүй учраас аялал жуулчлалаасаа өмнө хэдхээн хаус бариатахсан чинь газар нь дуусчихсан. Гэхдээ өдийг хүртэл өөрийн өмч болгосон ордер энэ тэр байхгүй л дээ. Сайн нөхдөө олж өгнө гэдэг энэ. Хэрэв О.Магнай, Ж.Батзандан нарын муусайчуулд өгсөн бол өдийд эзэмшлийн гэрчилгээ нэхэж жагсаад сүйд хийхгүй юү. У.Барсболд ч хөөрхий, өөрөө сайн хүн тулдаа сайн нөхдийнхөө талаар дуугүй өнгөрсөн байх гэж боддог юм. Одоо тэр нөхдийн нь хөрөнгийг нураалтай биш. Сайчуулаас бүрдсэн УИХ-аас шийдвэр гаргаж, сайхан амьдралын нь наагуур татсан Дархан цаазат газрын хилийн дээсийг цаагуур нь болгож, ой модны хөвөөгөөр аваачих юм гэнэ лээ. Тэгэхээр хөөрхийс Дархан цаазгүй газар амьдарч байгаагаар харагдах юм байх. Энэ лут ажилд Ховд нутгийн хүү Д.Дэмбэрэл их нэмэр болж буй гэсээн. Тэдний нутгийн хүүхдүүд болох Д.3агджав, Д.Батбаяр (кёкүшюзан) нар ч гайхалтай сайн залуус шүү. Казино байгуулах хуулийн төсөл өргөн бариад л… Нэг жалга, довныхон байна, батлагдчих байлгүй дээ, зайлуул.

Д.Дамба-Очир гэж их сайн хүн уг нь бас бий. Гэтэл өөрсдийн муудаа өөдтэй тэрэг унаж үзээгүй өнөө муусайнууд чинь хөөрхий хүүгийн халуун зунаар хар хөлсөө урсган байж барьж өгсөн Лүнгийн замыг нь муулаад л, эцэг эхээс хайрласан энэ сайхан нэрийг нь хүртэл Д.Молиго-Очир болгочихсон байхыг яана. Тийм л юм бол өөрсдөө тэр замаа ирээд барилцчихна яасийн. Т.Сугар, О.Эрдэнэ нарын сайн нөхдөө ч бид дурсахгүй байж болохгүй. Найман тэрбум долларын үнэтэй гэгддэг Асгатын мөнгөний ордыг энэ хоёр чинь өнөө цагийн Панз Юндэн шиг ханшийг нь сайхан унагаад ердөө 250 мянган долларт өгөх гэж байтал гайтай хөөтэй хэдэн сэтгүүлчид гаргаж, илрүүлээд дэлгэчихсэн. Булган нутгийн хүү Ц.Цэнгэл байна. Террорист халдлага эх оронд минь болбол яана гээд Өмнөговиос нийслэлд буусан нисэх онгоцонд гэнэтийн сургуулилт хийсэнд үнхэлцэг муутай хэдэн зорчигчдын үхтэлээ сандарсныг нь хар даа. Үнхэлцэг сайтай сайчуулаас маань байсан бол юунд тэгж Ц.Цэнгэлийн ажлыг баллах вэ. Сахал үсний нь сайхныг яана. Тэр муу шатсан вагоныг шатахаас нь өмнө ердөө сая доллараар л төрд шахсан ш дээ. Ийм хэдхэн төгрөгөөр л авсан юм чинь шатахгүй яадаг юм бэ. Минж булган дээлтэй тайж угсааны хүн байтал харин ч шуналгүй юм. Сайнжаргал гэж сайн хурандааг муусайчуулын муулахыг бас яалтай. Энэ сайн сайхан улсын төлөө өөрийгөө хянах чадваргүй, эрүүл мэндээр асуудалтай хүнийг ашиглан байж цэнхэр дэлгэцээр байсгээд л хамгаалсан шүү дээ. Сайчуулыг хамгаалахын тулд хууль хяналтынхан мэдрэл жаахан хэвийн бус нөхдийг л ашиглахаас өөрөөр яах вэ дээ. Ер нь ингэхэд сайн хүмүүс юу ч гэж худлаа хэлж, амласан яадаг юм бэ. Ердөө 1.5,1.0 сая байтугай 10 саяыг өгнө гэсэн байсан ч яадаг юм бэ.

Тэрний төлөө муусайн амьтад амласнаа өг гээд хаа хамаагүй очоод, өлсөж цанган хэвтчихээрээ ч яадаг юм бэ. Долдугаар сарын 1 л гэнэ. Эцсийн эцэст сайн нөхдийн төлөө сайн хүмүүсийн тушааснаар хэдэн сайн мэргэн цагдаа нар дөрөв таван муу нөхрийн амийг л хөнөөгөө биз. Муу хүмүүс уг нь үхдэггүй л юм гэсэн. Гэлээ гээд ийм сайхан хүмүүсээс амь нэхэж, ял асуугаад яана вэ. Ер нь бол сайн хүмүүсийн төлөө муу үйл хийсэн ч буян болдог хойно хүн чанараа гээгээд ч болов, энэ хэдийнхээ төлөө зүтгэх юм биш үү. Эд маань өөрсдөдөө арай гэж хэдхэн тэрбум төгрөг гаргуулах дөхсөн. Гэтэл яав. Муу нь ихдэж, сайн нь олдсон хөөрхий Монголын заяа. Энэ хэдхэн жилд ингэтлээ ялгаварлагдчих гэж.

У.Цайдам http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан